2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/04259

 

 

 

 

 

     2025             05                  19                                                 192/ШШ2025/04259

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, “М Банк” ХК (РД:6207618)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,366,637.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6000359288 тоот гэрээ байгуулж 18,580,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь энэ хугацааг 80 хоног хэтрүүлж байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн  225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэг болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 08 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй. Иймд цахим зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл 18,031,395.1 төгрөг, хүү 1,301,206.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,035.62 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 19,366,637.51 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчид 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...12 сарын хугацаанд хохирлыг бүрэн барагдуулах бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 613,886 төгрөг төлөөд 06 дугаар сарын 27-ны өдөр үлдсэн 1,000,000 төгрөгийг төлнө. Цаашид сар бүрийн 27-28-ны өдрүүдэд буюу 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөгийг төлөх болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэлийн шаардлага болох 19,366,637 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 613,886 төгрөг төлөөд 06 дугаар сарын 27-ны өдөр үлдсэн 1,000,000 төгрөгийг төлнө. Цаашид сар бүрийн 27-28-ны өдрүүдэд буюу 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Саранцацралд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,366,637.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,366,63.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 613,886 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,613,886 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,783.19 төгрөгийн 50 хувь болох 127,391.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч Б.Саранцацралаас тус бүр 127,391.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М Банк” ХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Г.ТӨРБОЛД