| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/03317/И |
| Дугаар | 192/ШШ2025/04317 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/04317
2025 05 21 192/ШШ2025/04317
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, “Хасбанк” ХК (РД:2578697)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,,
Хариуцагч: *******,*******,*******,*******,) нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,080,181.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нар нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1010087560 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 365 хоногт тогтмол 20.4 хувийн хүүтэй авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 30,555,555.36 төгрөг, зээлийн хүүд 13,471,242.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,785.07 төгрөгийг төлсөн. Иймд хуульд заасны дагуу үндсэн төлбөр 19,444,444.64 төгрөг, зээлийн хүү 629,543.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,193.94 төгрөг нийт 20,080,181.97 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “…Нэхэмжлэгч “Хасбанк” ХК болон хариуцагч Б.Баярмаа, Б.Алтангэрэл нар дараах байдлаар эвлэрэв. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 20,080,181.97 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1,673,348.42 төгрөгийг төлж, цаашид сар бүр төлсөөр 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэлийн шаардлага болох 20,080,181.97 төгрөгийг хариуцагч нар нь төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хасбанк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Баярмаа, Б.Алтангэрэл нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,080,181.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,080,181.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,673,348.42 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,351 төгрөгийн 50 хувь болох 129,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярмаа, Б.Алтангэрэл нараас нийт 129,175 төгрөгийг болон улсын орлогоос 129,175 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Хасбанк” ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД