Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар  2024/ДШМ/1040

 

 

 

 

    2024           9            10                                        2024/ДШМ/1040

 

                                           Б.******д холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.****** /цахимаар/,

шүүгдэгч Б.****** /цахимаар/,

 шүүгдэгч Б.******гийн өмгөөлөгч өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2213 00282 0283 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

****** овгийн ******ийн ******, ******оны ****** дугаар сарын******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт ****** дүүрэг, 3 дугаар хороо, ******, ******-****** тоотод оршин суух, урьд,

- ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2022 оны 7  дугаар сарын******-нд уг ялыг эдэлж дууссан,

- ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ****** дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2022 оны 8 дугаар сарын ******-нд уг ялыг эдэлж дууссан / /РД:******/.

Шүүгдэгч Б.****** нь ****** дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух үедээ 2022 оны 06 дугаар сараас 2023 оны 03 дугаар саруудын хооронд фейсбүүк цахим орчинд өөрийн ашигладаг олон хаягаас “Эд зүйл, бараа материал худалдана хүргэлтээр үйлчилнэ” гэх төрөл бүрийн заруудыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдон тохиролцсон хохирогч Х.******аас 280,000 төгрөг, Х.******аас 200.000 төгрөг, Ц.******аас 45,000 төгрөг, Б.******аас 45,000 төгрөг, Ц.******ээс 200,000 төгрөг, Г.******аас 300,000 төгрөг, Э.******ээс 110,000 төгрөг, Я.******гаас 110,000 төгрөг, Г.******гээс 45.000 төгрөг, Л.******ас 45,000 төгрөг, Б.******гээс 45,000 төгрөг, А.******гээс 45,000 төгрөг, Б.******ээс 365,000 төгрөг, М.******эс 50,000 төгрөг, Б.******ээс 50,000 төгрөг, Х.******ээс 100,000 төгрөг, Э.******аас 95.000 төгрөг, З.******аас 50,000 төгрөг, М.******аас 120,000 төгрөг, Б.******өөс 110,000 төгрөг, Г.******гаас 360,000 төгрөг, Б.******эс 120,000 төгрөг, З.******ээс 402,000 төгрөг, Т.Нэргүйгээс 175,000 төгрөг, Д.******аас 180,000 төгрөг, Б.******716,000 төгрөг, Т.******ээс 130,000 төгрөг, Э.******иас 100,000 төгрөг, Б.******иас 50,000 төгрөг, М.******гаас 120,000 төгрөг, М.******гаас 95,000 төгрөг, М.******ээс ******,000 төгрөг, Н.******ээс 140,000 төгрөг, П.******гаас 120,000 төгрөг, Ц.************гаас ******0,000 төгрөг, Д.******аас 300,000 төгрөг, Н.******гоос 139,000 төгрөг, Б.******ээс 23,000 төгрөг, У.******ээс 80,000 төгрөг, Ц.******аас 540,000 төгрөг, Д.******ээс 45,000 төгрөг, Н.******ээс ******.000 төгрөг, Ц.******гаас 90,000 төгрөг, Б.******ээс 120,000 төгрөг, Д.******ос 13,000 төгрөг, Ж.******гээс 13,000 төгрөг, Б.******гаас 58.000 төгрөг, Б.******гаас 80,000 төгрөг, Г.******ээс 571,000 төгрөг, Р.******аас 2******,000 төгрөг, Я.******аас 310,000 төгрөг, Б.******800.000 төгрөг, Ж.******ээс 40,000 төгрөг, С.******аас 150,000 төгрөг, Б.******аас 2******,000 төгрөг, Б.******аас 150,000 төгрөг, Ц.******аас 100.000 төгрөг, Б.******ээс 100,000 төгрөгийг тус тус авч захиран зарцуулах эрх үүссэн боловч худалдахаар тохирсон эд зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх идэвхтэй үйлдэл хийгээгүй атлаа худалдаж авсан эд зүйл нь “хүргэгдэж байгаа, удахгүй очно” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан худалдахаар тохиролцсон эд зүйл нь өөрт байгаа мэтээр бусдыг төөрөгдөлд оруулан, дээрх нэр бүхий 58 хохирогчид нийт 9.495.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

******, Багахангай дүүргийн прокурорын газар: Б.******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1- т зааснаар ****** овогт ******ийн ******г “цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.******г 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******д оногдуулсан 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.******гийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.******гаас нийт Б.******гаас нийт 4,122,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.******д 280,000 төгрөг, Х.******ад 200,000 төгрөг, Б.******т 45,000 төгрөг, Н.******т 200,000 төгрөг, Г.******д 45,000 төгрөг, Л.******д 45,000 төгрөг, Б.******д 45,000 төгрөг, А.******д 45,000 төгрөг, М.******д 50,000 төгрөг, Б.******эд 50,000 төгрөг, Х.******т 100,000 төгрөг, З.******д 50,000 төгрөг, Б.******т 110,000 төгрөг, Т.******т 130,000 төгрөг, Э.******ьд 100,000 төгрөг, Б.******ьд 50,000 төгрөг, М.******д 120,000 төгрөг, М.******д 95,000 төгрөг, М.******эд. ******,000 төгрөг, П.******д 120,000 төгрөг, Ц.************д ******0,000 төгрөг, Б.******т 23,000 төгрөг, Д.******т 45,000 төгрөг, Н.******т ******,000 төгрөг, Ц.******д 90,000 төгрөг, Б.******т 120,000 төгрөг, Ж.******д 13,000 төгрөг, Б.******д 80,000 төгрөг, Я.******ад 310.000 төгрөг, Ж.******д 40,000 төгрөг, С.******д 150,000 төгрөг, Ц.******д 100,000 төгрөг, Б.Соёл-Эрдэнэд 650,000 төгрөг, Г.******т 271,000 төгрөг, М.******д 50,000 төгрөгийг тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн ****** дугаар зүйлийн ******.5 дахь хэсэгт зааснаар ****** дүүрэг, 3 дугаар хороо, Дэнжийн 12 дугаар гудамжны 378 тоотод оршин суух шүүгдэгч ****** овогт ******ийн ****** /РД:******/- ийн төрсөн хүүхдүүд болох 9 настай ****** овогт ******гийн ****** /РД:******/, 9 сартай Энхбатын ****** /РД:******/ нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалаахыг ****** дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.****** давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхэд хэргийг буцаан үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн миний биеийн байдлыг харгалзан үзэж шийдэж өгнө үү. Би бага насны 2 хүүхэдтэй. Том хүү маань 9 настай, бага хүү маань 6 сартай хөхүүл нярай. Мөн би одоо 3 сартай жирэмсэн манас таталтын хүнд хэлбэртэй тул эрүүл мэндийн байдал хүнд байна. Иймд миний үр хүүхэд эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.******гийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Б.****** нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Б.******д холбогдох энэ 58 үйлдэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө дахин 39 үйлдэл байна. Нэмж нэгтгүүлээд шийдвэрлүүлэх саналтай байна гэхэд ...прокурор нэгэнт яллах дүгнэлт үйлдэгдсэн тул боломжгүй... гэсэн тайлбар өгч байсан. Иймд миний үйлчлүүлэгч Б.******гийн дээрх 58 үйлдэлтэй хэрэгт нэмж 39 үйлдэлтэй эрүүгийн хэргийг нэтгэн шалгаж, анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...”  гэв.

Прокурор Н.****** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.****** нь хэрэг шүүхэд байх үед нэмж хэрэг үйлдсэн. Сүүлд нэмэгдсэн 39 үйлдэлтэй эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох эсэхийг хүлээж байна. Мөн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд Б.******д дахин 39 үйлдэл нэмж гарч ирсэн, иймд хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх санал гаргахад шүүх бүрэлдэхүүн ...энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй...гэж үзсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Б.******г “2022 оны 6 дугаар сараас 2023 оны 3 дугаар саруудын хооронд цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нэр бүхий 58 хохирогчид нийт 9.495.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эс үүсвэр болгосон” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал, 1.3 дахь заалтад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.******д холбогдох хэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө “...шүүгдэгч Б.******д холбогдох хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 3-ны өдөр яллах дүгнэлт үйлдэгдсэн. Яллах дүгнэлт үйлдэгдээд хэрэг шүүхэд шилжих үед шүүгдэгч Б.****** нь дахин гэмт хэрэг үйлдсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцүүлж буй үйлдэл нь 2022 оны 6 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл байдаг бол шүүгдэгчийн сүүлийн үйлдэл нь 2023 оны 5 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл байдаг. Иймд яллах дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгье...”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан “...шүүгдэгч Б.******д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн ба уг яллах дүгнэлтийг гардаж авсан. Улсын яллагчийн зүгээс гаргаж өгсөн яллах дүгнэлттэй холбоотой хэрэг нь шүүхэд шилжиж ирээгүй байна. Хэргийг нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна. Ингэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзэж байна...” гэх хүсэлтүүдийг /9хх 1-7/ гаргаж байжээ.

****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.******д холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэхээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.******д холбогдуулан Багахангай, ****** дүүргийн Прокурорын газраас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн /8хх 221-232/ байх ба энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурор тодорхой тайлбарлаж, яллах дүгнэлтийн хуулбарыг ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр дүгээр зүйлд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол ялыг нэмж нэгтгэх журмыг хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.******гийн холбогдсон гэмт хэргийг нэгтгэж, нэг мөр хэргийг хянан шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байх зарчимд нийцнэ.

Иймд Нийслэлийн ******,Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаар яллах дүгнэлттэй, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаар яллах дүгнэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан адил зүйлчлэлтэй Б.******д холбогдох хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Б.******гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Б.******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Ялтан Б.******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ