2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/00506

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 22 191/ШШ2025/00506

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: У хот, С дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний 9, 1 өөрийн байранд байрлах, С дүүргийн Цагдаагийн газар /РД:....../-ын хүсэлттэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: А аймаг, Ч сум,  дугаар баг, алуун-У тоотод оршин суух бүртгэлтэй, Б дүүрэг,  дугаар хороо,  дугаар ангийн хойно задгайд оршин суух, Бө овогт Бат-Ам ийн Ам /РД:....../

 

Хүсэлтийн шаардлага: Б.Ам ийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Га

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. С дүүрэг дэх Цагдаагийн газар, түүний төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Ам нь гудамж талбай, олон нийтийн газар бүлэг бөөгнөрөл үүсгэж, ойр орчимдоо түгшүүр төрүүлж гудамж талбайд зүй бусаар биеэ авч явдаг.

Тодруулбал, С дүүргийн ,  дүгээр хороо, С ын  буудлын ойролцоо архиддаг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, , дүгээр хорооны орц, подваль орж архиддаг.

2025 он гарснаас хойш манай дүүрэгт архидан согтуурсны улмаас биеэ авч явж чадахгүй болж 6 хүн осгож үхсэн. Б.Ам нь энэ эрсдэлд орох магадлалтай байна.

Иймд Б.Ам ийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

 

 

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийгөө архины эмчилгээнд явбал архинаас хөндийрөх байх гэж бодож байна. Өөрөө сайн дураараа эмчилгээ хийлгэсэн зүйл байдаггүй гэв.

 

3.Хүсэлт гаргагч нь С дүүргийн Цагдаагийн газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн № тоот мэдэгдэл, хүсэлт Б.Га д олгосон итгэмжлэл, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрч, хохирогч, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, С дүүргийн  дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эмчийн дүгнэлт, Б.Ам ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн байгууллагын АСААП сангийн лавлагаа, Цагдаагийн хэсгийн ахлагч Ө.Сарангэрэл,  дүгээр хорооны олон нийтийн байцаагч Н.Бу нарын тайлбар, зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.С дүүргийн Цагдаагийн газар нь Б.Ам ийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Б.Ам нь гудамж, талбай олон нийтийн газар бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурч, С дүүргийн , дүгээр хорооны орон сууцны орц, хонгилоор архидан согтуурч нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, зөрчил гаргаж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэсэн гэж тайлбарлав.

 

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ам нь архи уудаг талаараа маргахгүй гэж тайлбар гаргаж байна.

 

2. Б.Ам нь гудамж, талбай олон нийтийн газар бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурч, С дүүргийн , дүгээр хорооны орон сууцны орц, хонгилоор архидан согтуурч нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, зөрчил гаргаж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэдэг, согтуурах, мансуурах донтой, түүнийг эмчилгээнд явуулах талаар  дүгээр хорооны цагдаагийн дэд ахлагч Б.Мө хүсэлт гаргасан болох нь тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар тогтоогдсон.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүх хуралдааны явцад эрүүлжүүлэгдсэн, зөрчилд холбогдсон үндэслэлээ архи уухаараа зарим үйлдлээ санахгүй хүн зохисон байсан, архи уусан үедээ 2-4 минут татаж унадаг гэж тайлбарласнаас үзвэл өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэдэг гэх хүсэлт гаргагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

3.Иймд хуульд заасан дээрх нөхцөл байдал бүрдсэн, өөрөөр хэлбэл Б.Ам нь архинд донтох өвчтэй, түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул С дүүргийн Цагдаагийн газрын гаргасан хүсэлтийг хангаж, Б.Ам ийг захиргааны журмаар албадан эмчлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

4. Хүсэлт гаргагч С дүүргийн Цагдаагийн газрын хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Бө овогт Бат-Ам ийн Ам /РД:....../-ийг захиргааны журмаар албадан эмчилсүгэй.

 

2. Хүсэлт гаргагч С дүүргийн Цагдаагийн газрын хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-т зааснаар Б.Ам ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Б.Ам ийг албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг С дүүргийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, гуравдагч этгээд шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ