| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/00984/И |
| Дугаар | 142/ШШ2020/00182 |
| Огноо | 2020-02-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2020/00182
| 2020 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 142/ШШ2020/002 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймаг Баян-Өндөр сум, ******* баг Зүүн дэнжийн ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг Баян-Өндөр сум Дэнж багт байрлах, аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангид холбогдох
Хууль бус дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь аймгийн Төрийн банкинд 120.000.000 төгрөгийн төлбөр төлөхөөр аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэгдсэн байдаг бөгөөд шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэнээр төлбөр төлөгч болдог. Төлбөр төлөгчийн 6 автомашины зогсоол, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. М.******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ганбатыг сонгон авч итгэмжлэл хийлгэн шийдвэр гүйцэтгэгч Нармандахад хүргүүлсэн. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганбат нь төлбөр төлөх саналыг 20 оны 11-р сард шийдвэр гүйцэтгэгч Нармандахад өгсөн. Гэтэл 2019 оны 01 р сарын 29-ний өдөр 17 цаг 37 минутад итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганбатад утсаар миний битүүмжлэгдсэн 6 авто зогсоолын хоёр дахь дуудлага худалдаа явагдаж нэг зогсоолыг зарсан гэж мэдэгджээ. Шийдвэр гүйцэтгэгч хоёр удаагийн дуудлага худалдаа явуулсан гэх боловч энэ тухай дуудлага худалдаа явуулах шийдвэрээ төлбөр төлөгч надад болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид огт танилцуулаагүй төлбөр төлөгч дуудлага худалдаанд оролцох хяналт тавих эрхийг хангаагүй гагцхүү төлбөр төлөгч гэсэн үүднээс хүний өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж хувийн ашиг сонирхлын байр сууринаас хандсан гэж үзэж байна. Иймд аймгийн шийдвэр гүйцэтгэгч ын зохион байгуулсан төлбөр төлөгч М.******* миний үл хөдлөх хөрөнгө 6 автомашины зогсоолын хууль бус дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 284 дүгээр шийдвэрээр М.*******аас 122.671.365 төгрөг гаргуулж Төрийн банкны салбарт олгохоор шийдвэрлэсэн. шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгч М.*******ын арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилж эд хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас лавлагаа авахад аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24а тоот авто гражийн 17, , , 22, 23, тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө илэрсэн. Төлбөр төлөгч М.*******ын өмчлөлийн аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24а тоот авто гражийн 17, , , 22, 23, тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хураах ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авч талуудын харилцан тохиролцсон үнэ болох нэг зогсоолыг 20.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөгийн 70% буюу 84.000.000 төгрөгөөр 2016 оны 12 дугаар сарын 23-нд анхны, 50% буюу 60.000.000 төгрөгөөр 2017 оны 01 дүгээр сарын -ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 164 дүгээр шийдвэрээр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус газраас албадан дуудлага худалдааг дахин явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэхэд нэг зогсоолыг 22.000.000 төгрөгөөр, 6 зогсоолыг нийт 132.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болно. Төлбөр төлөгч шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар 20 оны 08 дугаар сарын -ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжпэлийг хүлээн авч иргэний үүсгэн 20 оны 10 сарын 10-ны өдрийн 142/ШШ20/00957 дугаар шйидвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24а тоот авто гражийн 17, , , 22, 23, тоотод байрлах нэг бүр нь м.кв, нийт 108 м.кв талбай бүхий 6 ширхэг авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээний 70% болох зогсоол нэг бүрийг 15.400.000 нийт 92.400.000 төгрөгөөр 20 оны 12 дугаар сарын -ний өдрийн 10.00 цагт зохион байгуулагдах дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Албадан дуудлага худалдааны тогтоолыг мэдэгдлийн хамт төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төв шуудангийн 72 хайрцагаар хүргүүлэхээр 20 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11.28 цагт шуудангийн ажилтанд хүлээлгэн өгсөн, төлбөр төлөгч М.*******тай дуудлага худалдааны тогтоол гардуулж өгөх хэрэгтэй байна гэж утсаар ярихадби хотод байдаг гээд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо 4-28 тоот хаягаар явуулж болно гэсний дагуу шуудангаар явуулсан боловч хаягтаа байдаггүй, утсаар нь холбогдоод ирж авна гэсэн боловч аваагүй хадгалалтын хугацаа дууссан гэсэн тайлбартайгаар шуудангаас буцаж ирсэн. Төлбөр төлөгч ******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын утас руу удаа дараа залгахад утсаа авахгүй, холбогдохгүй байсан. Анхны албадан дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүй, үнийн санал ирүүлээгүй болно. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 01/01 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнийн 50% буюу зогсоол нэг бүрийг 11.000.000 нийт 66.000.000 төгрөгөөр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулагдах албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Албадан дуудлага худалдааны тогтоолыг мэдэгдлийн хамт төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч утсаар ярьсны дагуу гэрийн хаяг болох /өөрийнх нь хэлж өгснөөр/ Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо нарны зам үйлдвэрчин хотхон 61-259 тоот хаягаар шуудангаар хүргүүлсэн боловч өөрөө гэртээ байсан мөртлөө гарч ирж авахаас татгалзсан, хаалгаа онгойлгоогүй гэсэн тайлбартайгаар буцаж ирсэн. Шуудангаас ирэнгүүт өмгөөлөгчийн утасруу удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тус газраас зохион байгуулсан хоёр дахь дуудлага худалдаагаар 22 тоот зогсоол 12.000.000 төгрөгөөр худалдан борлуулагдаж бусад 5 зогсоолд үнийн санал ирүүлээгүй болно. шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу талуудад шуудангаар албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хүргүүлсэн болно. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон төлбөр төлөгчид баталгаат шуудангаар болон утсаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар мэдэгдсэн бөгөөд өөрөө шуудангаар хүргүүлсэн тогтоол, мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад саад болохгүй болно. Иймд төлбөр төлөгч М.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: аймгийн Сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 284 дугаар шийдвэрээр М.*******аас 122.671.365 төгрөг гаргуулж аймаг дахь Төрийн банкинд олгуулах шийдвэр гарсан. Тухайн ондоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхлээд 3 удаа дуудлага худалдаа зохион байгуулагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн цагаас төлбөр төлөгч шүүхэд хандаж явсаар байгаад 3-4 жил болж байна. шийдвэр эцэслэн шийдвэрлэгдэж, талуудаас үнийн санал авч, талууд үнийн санал дээр тохиролцоогүй учраас шинжээч томилж үнэлүүлж, талуудыг үнэлгээтэй танилцуулсан. Төлбөр төлөгч бас л үнэлгээтэй холбоотой гомдол шүүхэд гаргасан. Үүний дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 дугаартай албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолоор тухайн 6 зогсоолыг нэг бүрийг 22.000.000 төгрөгөөр нийт 132.000.000 төгрөгийн зогсоолыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар буюу нэг бүрийг нь 15.400.000 төгрөгөөр нийт 92.400.000 төгрөгөөр 12 дугаар сарын -ний өдрийн 10 цаг 00 минутанд дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж Зууны мэдээ сонинд хүсэлт гаргасан байгаа. Уг тогтоолыг дуудлага худалдааны зарын хамт төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ганбатын төв шуудангийн 72 дугаар хайрцагаар хүргүүлэхээр, 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 28 минутанд шуудангийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Хуулийн дагуу дуудлага худалдаа явуулсан. Төлбөр төлөгч М.******* өөрөө надад мэдэгдээгүй гэдэг. Бид нар утсаар ярьж хаягийг нь тодруулж явуулдаг боловч гардаж авдаггүй байсан. Дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулж байсан. Тийм учраас хэргийг нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад Шүүх бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан төлбөр төлөгч М.*******ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн , дугаартай аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-р байрны ард байрлах , , , 22, 23, тоотод байрлах нэг бүр нь м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 20 оны 12 сарын 05-ны өдрийн 12/06 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол, 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 01/01 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудын дагуу явагдсан 20 оны 12 сарын , 2019 оны 01 сарын 22-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч байгууллага болох аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд албадан дуудлага худалдааг хуульд зааснаар явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.
Төрийн банк ХХК-ийн салбар нь М.*******т холбогдуулан 125.431.729 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 284 дүгээр шүүхийн тогтоолоор М.*******аас 122.286.673 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба, шийдвэрийн дагуу 2016 оны 03 сарын 11-ний өдрийн 200 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулахаар тогтоол гаргаж, төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгөийн лавлагаа авах, хөрөнгийг хураах, битүүмжлэх зэрэг хуульд заасан ажиллагаануудыг хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газраас 20 оны 12 сарын 05-ны өдрийн 12/06 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор М.*******ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн , дугаартай аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-р байрны ард байрлах , , , 22, 23, тоотод байрлах нэг бүр нь м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн үнэлгээ болох 132,000,000 төгрөгийн 70 хувь болох 92.400.000 төгрөгөөр 20 оны 12 сарын -ний өдрийн 10,00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах-аар шийдвэрлэж, 20 оны 12 сарын 06-ны өдрийн Зууны мэдээ сонинд зарыг нийтлүүлсэн, уг тогтоолыг 20 оны 12 сарын 06-ны өдрийн 03/1677 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр төлбөр төлөгч М.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэхээр албан бичгийг шуудангийн ажилтанд 20 оны 12 сарын 07-ны өдөр тэмдэглэл үйлдэн хүлээлгэж өгсөн, мөн 20 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М.*******ын утсаар өөртэй нь холбогдож түүний Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо 4-28 тоот Нямдаваа гэх хүний хаягаар явуул гэж хэлсэний дагуу уг хаягаар мэдэгдлийг хүргүүлж 20 оны 12 сарын 11-нд тэмдэглэл үйлдсэн байна /хх-ийн 38-43/. Гэвч төлбөр төлөгч М.******* нь оршин суух хаягтаа байхгүй, утсаар нь удаа дараа холбогдоход очиж авна гэсэн боловч аваагүй, хадгалах хугацаа дууссан тул шуудангийн илгээмжийг гардуулаагүй гэх шалтгаанаар бичгийг буцаасан байна /хх-45/
20 оны 12 дугаар сарын 11-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааны явцад дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авах талаар үнийн санал ирээгүй болох нь 20 оны 12 дугаар сарын -ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 45-50/
Хариуцагч аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 дүгээр тогтоолоор М.*******ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн , дугаартай аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-р байрны ард байрлах , , , 22, 23, тоотод байрлах нэг бүр нь м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн үнэлгээ болох 132.000.000 төгрөгийн 50 хувь болох 66.000.000 төгрөгөөр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагаас 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Зууны мэдээ сонинд зарыг нийтлүүлсэн, тогтоолыг тус газрын 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 03/16 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч М.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт түүний хаяг болох Улаанбаатар хотр Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Нарны зам үйлдвэрийн хотхон 61-259 тоот хаягаар шуудангаар хүргүүлж тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 51-58/
20 оны 12 сарын -ний өдөр явагдсан 2 дахь албадан дуудлага худалдаанд 22 дугаартай авто зогсоолыг худалдан авахаар , гэх 2 оролцогч бүртгүүлж, 12.000.000 төгрөгөөр худалдан авах ялагчаар тодорч худалдан авахаар шийдвэрлэгджээ /хх-ийн 59, 60, 78-81/
Иймд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч М.*******ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн , дугаартай аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-р байрны ард байрлах , , , 22, 23, тоотод байрлах нэг бүр нь м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 20 оны 12 сарын 05-ны өдрийн 12/06 дугаартай албадан дуудлага худалдаан зохион байгуулах тогтоол, 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 01/01 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч М.*******т хуульд заасан үндэслэл журмын дагуу түүнтэй утсаар холбогдож, өөрийнх нь тодорхойлж хэлсэн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон өөрт нь огт мэдэгдэхгүйгээр албадан дуудлага худалдааг зохион байгуулсан гэдгээ бичгийн баримтаар нотлоогүй, хариуцагчийн тайлбар татгалзлыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6 дахь заалтыг зөрчсөн, энэ заалт нь Иргэний хуулийн 176,177 дугаар заалтуудад хамаарч байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь заалтыг зөрчсөн гэж мэтгэлцсэн болно.
шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6-д Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг зогсоох,түр хойшлуулах хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 176,177 дугаар зүйлийг баримтлана Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч,үүрэг гүйцэтгэгч,өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч нь өөрт нь холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бусдад төлөх төлбөртэй гэдгээ мэдэж байсан, хариуцагчийн зүгээс түүний эрхийг хангаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар түүнд тухай бүрд нь мэдэгдэж байсан боловч тэрээр эрхээ эдлэхийг хүсээгүй байх бөгөөд эрхийг хүчээр эдлүүлэх боломжгүй, эрх нь зөрчигдөж болзошгүйг өөрөө ухамсарлаж энэ талаар санаачлага гаргах шаардлагатай байжээ. Түүнчлэн тэрээр дуудлага худалдаанд оролцохыг хүсээгүй явдал нь дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.
Нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 66.3-т заасныг баримтлан хариуцагч аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангид холбогдох төлбөр төлөгч М.*******ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн , дугаартай аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-р байрны ард байрлах , , , 22, 23, тоотод байрлах нэг бүр нь м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах 20 оны 12 сарын , 2019 оны 01 сарын 22-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН