Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 320/шш2025/00945

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00945

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Ц-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,127,337.04 (зургаан сая нэг зуун хорин долоон мянга гурван зуун гучин долоо) төгрөг 4 (дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2025/00945/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.Ц нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.            2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ЗГ2024081431682 тоот зээлийн гэрээний дагуу Iphone15 Pro Max Finewoven Case, Iphone15 Pro Max 256GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 5,888,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: ЗГ2024081431682 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,270,003.64 төгрөг, үндсэн хүүд 839,100.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,233.31 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 6,127,337.04 төгрөгийг хариуцагч О.Ц-ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч О.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Ц би зээлээр гар утас авсан. Т ББСБ ХХК-аас нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл төлбөр 5,270,003.64 төгрөг, үндсэн хүү 839,100.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,233.31 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг нийт зээлийн гэрээний үүрэгт 6,127,337.04 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч О.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,127,337.04 (зургаан сая нэг зуун хорин долоон мянга гурван зуун гучин долоо) төгрөг 4 (дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ц нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 6,127,337.04 (зургаан сая нэг зуун хорин долоон мянга гурван зуун гучин долоо) төгрөг 4 (дөрөв) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,987 (нэг зуун арван хоёр мянга есөн зуун наян долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ц гээс 56,493.5 (тавин зургаан мянга дөрвөн зуун ерэн гурав төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 56,943.5 (тавин зургаан мянга дөрвөн зуун ерэн гурав төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Ц д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,127,337.04 (зургаан сая нэг зуун хорин долоон мянга гурван зуун гучин долоо) төгрөг 4 (дөрөв) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,127,337.04 (зургаан сая нэг зуун хорин долоон мянга гурван зуун гучин долоо) төгрөг 4 (дөрөв) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,987 (нэг зуун арван хоёр мянга есөн зуун наян долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ц гээс 56,493.5 (тавин зургаан мянга дөрвөн зуун ерэн гурав төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 56,493.5 (тавин зургаан мянга дөрвөн зуун ерэн гурав төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН