2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/06746

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 07 191/ШШ2025/06746

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 8 давхар, ******* констракшн ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, М.З******* нарын утасны дугаар *******,/ нэхэмжлэлтэй

ХХК-ийг болон /РД: 6371272/ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Бгийн Б /РД: / нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч ХХК 2018 оны 10 сарын 08-ны өдөр ******* констракшн ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Бизнес тауэр төвийн 2 давхрын 298 м.кв талбайг ашиглахаар 1 сарын түрээсийн төлбөр 8,940,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож ажлын байрны түрээсийн гэрээ гэх эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан.

Хариуцагч ХХК-д манай компани 2018 оны 10 сарын 08-ны өдөр талбайг хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээний дагуу ашигласан хугацааны төлбөрөө 2019 оны 08 сарын 15-наас 2020 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл төлөөгүй учир гэрээг цуцалж, талбайг чөлөөлж өгсөн.

Үлдэгдэл 2,419,354 төгрөг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. ******* констракшн ХХК-ийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан ч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна.

Гэрээний үүрэгт төлөх үлдэгдэл төлбөр 47,735,483 төгрөг ба төлөхийг шаардахад утсаа авахгүй, төлбөр төлөхөөс зайлсхийсээр байсан тул 2024 оны 11 сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тус шүүх нь 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/ шүүгчийн захирамжаар хариуцагч ХХК болон Б.Б нарт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд,,, 4 тоотод оршин суудаггүй, ,, 19-р байр гэх хаягт хариуцагч оршин суудаггүй гэж засаг даргын тодорхойлолт шүүхэд ирүүлсэн, мөн , дугаартай утас руу залгахад холбогдох боломжгүй гэсэн тул нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иймд хариуцагч ХХК болон Б.Б нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Сэрүүлэн констракшн ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

2018 оны 10 сарын 08-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээний хуулбар, түрээсийн өрөө хүлээлцэх актын хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны оны 01 сарын 28-ны өдрийн дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 21514 дугаар бүхий шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ХХК, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа, хуулийн этгээдийн хаяг, дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 05 сарын 26-ны өдөр лавлагааг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* констракшн ХХК нь түрээсийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор ХХК, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны оны 01 сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар ХХК, Б.Б нарт холбогдох 47,735,483 төгрөг гаргуулах тухай ******* констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт:

хариуцагч ХХК нь Хан-Уул дүүрэг, 3-р хороо,, 073-1 байр, 4 тоот хаягт байдаггүй,

Б.Б Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн Солонго хотхон, 19-р байр хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 14-15 дугаар тал/

 

Тус шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 21514 дугаар бүхий шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ХХК, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа, хуулийн этгээдийн хаяг, дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 4/7300 тоот лавлагаанд ХХК нь Хан-Уул дүүрэг, 3-р хороо,, 073-1 байр, 4 тоот хаягт бүртгэлтэй, мөн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Бгийн Б /РД: / гэжээ.

 

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Хан-Уул дүүрэг, 3-р хороо,, 073-1 байр, 4 тоот хаягаар, мөн Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн Солонго хотхон, 19-р байр тоот хаягаар тус тус шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт тухайн хуулийн этгээдийг байхгүй талаарх тодорхойлолтыг харьяалах хорооны засаг дарга нь ирүүлсэн байна.

/ХХ-ийн 18-28 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК-ийн болон /РД: 6371272/ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Бгийн Б /РД: / нарын хаяг тодорхой бус байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ХХК-ийг болон /РД: 6371272/ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Бгийн Б /РД: / нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ХХК-ийг болон /РД: 6371272/ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Бгийн Б /РД: / нарыг эрэн сурвалжилж үйл ажиллагаа явуулж байгаа болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* констракшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН