Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 304/ШШ2025/00467

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 304/ШШ2025/00467

Б******* аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Ула******* хот, Ч******* дүүрэг, * дүгээр хороо, С*******ын ******* талбай-5, Голомт банкны төв байранд байрлах Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б******* аймаг, *******г сум, *******р баг, Д******* оршин суух *******гт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 6,999,767.76 /зургаан сая есэн зуун ерэн есэн мянга долоон зуун жаран долоон төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00593/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г******* овогтой Нандинцэцэг нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ- R000585311 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 8,220,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 6,672,303.05 төгрөг, зээлийн хүү 323,221.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,243.53 төгрөг, нийт 6,999,767.76 төгрөгийг Г******* овогтой Нандинцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г нь хариуцагч *******гт холбогдуулан 6,999,767.76 /зургаан сая есэн зуун ерэн есэн мянга долоон зуун жаран долоон төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******г нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 12*******р зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г-ийн нэхэмжлэлтэй *******гт холбогдох 6,999,767.76 /зургаан сая есэн зуун ерэн есэн мянга долоон зуун жаран долоон төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч *******г нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 63,473 /жаран гурван мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөг, хариуцагч *******гээс 63,473 /жаран гурван мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА