| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01101/И |
| Дугаар | 320/шш2025/00948 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 320/шш2025/00948
| 2025 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/00948 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Г-д холбогдох,
Зээлийн төлбөр 715,429.04 (долоон зуун арван таван мянга дөрвөн зуун хорин ес) төгрөг 4 (дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 320/2025/00948/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Г нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1.2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2110486 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эрхээ эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: 2110486 тоот Т кредит үйлчилгээний гэрээний үүрэгт үндсэн зээлд 476,977 төгрөг, үндсэн хүүнд 207,622.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,829.83 төгрөг, шимтгэлд 1,000.0, нотариатын төлбөрт 21,000.0 төгрөг, нийт 729,429.04 төгрөгийг хариуцагч С.Г-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Г би Т ББСБ ХХК-аас кредит зээлийн үйлчилгээ авч бэлэн мөнгө зээлээр авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага болох нийт 715,429.04 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Г эд холбогдуулан зээлийн төлбөр 715,429.04 (долоон зуун арван таван мянга дөрвөн зуун хорин ес) төгрөг 4 (дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн нийт төлбөр 715,429.04 (долоон зуун арван таван мянга дөрвөн зуун хорин ес) төгрөг 4 (дөрөв) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,720 (хорин нэгэн мянга долоон зуун хорь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г ээс 10,860 (арван мянга найман зуун жар) төгрөг, улсын орлогоос 10,860 (арван мянга найман зуун жар) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Г эд холбогдох зээлийн төлбөр 715,429.04 (долоон зуун арван таван мянга дөрвөн зуун хорин ес) төгрөг 4 (дөрөв) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 715,429.04 (долоон зуун арван таван мянга дөрвөн зуун хорин ес) төгрөг 4 (дөрөв) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,720 (хорин нэгэн мянга долоон зуун хорь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г ээс 10,860 (арван мянга найман зуун жар) төгрөгийг, улсын орлогоос 10,860 (арван мянга найман зуун жар) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН