2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/06747

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 07 191/ШШ2025/06747

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффис хаягт оршин байрлах, ХК-ийн  /РД: 2693321/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол,*******,*******, 53 тоот хаягт байрлах,******* ХХК /РД: 5449227/,

Хариуцагч: *******,*******,*******,,, 1403 тоот хаягт оршин суух, Лын О /РД: /, Э Б /РД: / нарт холбогдох

85,510,343.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранзулын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч******* ХХК, Л.О, Э.Б нар ХК-ийн Төмөр зам бизнес төвтэй 2021 оны 05 сарын 11-ний өдөр ЗГ/202146249602 тоот зээлийн гэрээ /ажлын байрыг дэмжих зээл/ байгуулж 493,410,881.10 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, зээлийн хүүгийн дэмжлэгийн 6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2020 оны 06 сарын 19-ний өдрийн ЗГ/202045402960 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн наас авсан 500,000,000 төгрөгийн зээлээс 493,410,881.10 төгрөгийг дахин санхүүжүүлэх зориулалтаар зээл авсан.

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 05 сарын 11-ний өдрийн ЗГ/202146249602 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 05 сарын 11-ний өдөр БГҮ/202146249602/1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Л.О, Э.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,*******,, 1403 тоот хаягт байршилтай, 102.5 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулсан.

Зээлдэгч******* ХХК, Л.О, Э.Б нар 2021 оны 05 сарын 11-ний өдрийн ЗГ/202146249602 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг 2024 оны 04 сарын 19-ний өдрөөс 19.8 хувь болгон өөрчлөн ЗГ/202146249602-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан.

Зээлдэгч******* ХХК, Л.О, Э.Б нар 2025 оны 04 сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 427,87,271.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 26,174,400.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,929.45 төгрөг, нийт 453,377,601.09 төгрөг төлсөн.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлоэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.

Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.7, 20.8, 21-р зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч******* ХХК, Л.О, Э.Б нарт холбогдуулан ЗГ/202146249602-1 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 04 сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 66,223,609.89 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16,156,738.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,106,994.97 төгрөг, нийт 85,487,343.16 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 23,000 төгрөг, нийт 85,510,343.16 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд Л.О, Э.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн*******,*******,,, 1403 тоот хаягт байршилтай, 102,5 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэжээ.

 

Нэхэмжлэгчийн_итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранзул, хариуцагч БОСБД ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.О, хариуцагч Л.О, Э.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Л.О миний бие******* ХХК-ийнхаа нэр дээр наас 493,410,881.10 төгрөгийн зээл авсан. Хэвийн төлөлттэй явж байгаад авлагатай компанийн үйл ажиллагаа доголдсоны улмаас зээлийн хугацаа хэтэрсэн.

Ийнхүү шүүхэд шилжиж 2025 оны 07 сарын 28-нд нэхэмжлэхээ хүлээж авсан. Тус зээлээ 08 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 09 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 100 хувь төлж барагдуулахаар эвлэрэх хүсэлтэй байна. Үүнийг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү. Үлдэгдэл 65,510,343.16 төгрөгийг 2025 оны 10-р сарын 25-ны өдөрт багтаан төлнө.

Хугацаа хэтэрсэн тохиолдолд *******,*******,*******,,, 1403 тоот хаягт байршилтай, 102,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, дугаартай үл хөдлөхөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч БОСБД ХХК, Л.О, Э.Б нарт холбогдуулан 85,510,343.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч БОСБД ХХК, Л.О, Э.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 85,510,343.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгч талтай дараах байдлаар харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Үүнд: 2025 оны 08 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, үлдэгдэл 65,510,343.16 төгрөгийг 2025 оны 10 сарын 25-ны өдөрт багтаан төлөхөөр, хугацаа хэтэрсэн тохиолдолд *******,*******,*******,,, 1403 тоот хаягт байршилтай, 102,5 м.кв талбайтай, 3 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХК-д хариуцагч******* ХХК, Л.О, Э.Б нар 2025 оны 08 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, үлдэгдэл 65,510,343.16 төгрөгийг 2025 оны 10 сарын 25-ны өдөрт багтаан, нийт 85,510,343.16 төгрөг төлөхөөр, хугацаа хэтэрсэн тохиолдолд *******,*******,*******,,, 1403 тоот хаягт байршилтай, 102,5 м.кв талбайтай, 3 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцон зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 655,702 төгрөгийн тал хувь 327,851 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч******* ХХК, Л.О. Э.Б нараас нийт 327,851 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 655,702 төгрөгийн тал хувь 327,851 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч******* ХХК, Л.О, Э.Б нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.САРАНГҮН