| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00538/И |
| Дугаар | 304/ШШ2025/00468 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 304/ШШ2025/00468
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 304/ШШ2025/00468 | Б******* аймаг |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, *******р хороо, *******йн гудамж, Э*******ис 7 давхарт байрлах, Т*******К-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, *******л сум, ******* баг, Х*******он, тоотод оршин суух, рт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 693,048 /зургаан зуун ерэн гурван мянга дөчин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00538/И индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. /цахим/
Хариуцагч р /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК нь хариуцагч рт холбогдуулан 693,048 /зургаан зуун ерэн гурван мянга дөчин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: р нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 07 сарын 24-ний өдрийн 220106-40831 дугаартай 320,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч р нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 950 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 693,048 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч раас мөнгөн хөрөнгө гаргуулж, Т*******К-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч р шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн авсан зээлээ хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүүг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Үндсэн зээл, зээлийн хүүг бууруулах боломжгүй, харин нэмэгдүүлсэн хүүгээс татгалзаж, эргэн төлөх хуваарийг шинээр тохирч эвлэн хэлэлцэж боломжтой гэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Т*******К-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч р /РД:РК86051010/-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар хариуцагчтай нэхэмжлэлийн шаардлага болох 693,048 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү 131,290 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 561,758 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 20-ноос эхлэн 8 сарын хугацаанд сар бүр 70,220 төгрөг төлж дуусгахаар эвлэрсэн нь үнэн болно. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч ийнхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Т*******К-ийн нэхэмжлэлтэй, рт холбогдох 693,048 /зургаан зуун ерэн гурван мянга дөчин найм/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 131,290 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаж, үлдэгдэл 561,758 төгрөгийг 8 сарын хугацаанд сар бүр 70,220 төгрөгөөр төлж барагдуулахыг хариуцагч р хүлээн зөвшөөрч, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,183 /хорин нэгэн мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,592 /арван мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч р сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА