Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 304/ШШ2025/00469

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 304/ШШ2025/00469

Б******* аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, *******аар баг, *******мж, 1*******оотод байрлах Хасбанк ХК-ийн Б******* салбар /Хувийн хэргийн дугаар:9007001017/, /РД:2578697/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б******* аймаг, Б*******м, *******р баг, *******ад оршин суух Т******* овогт Бмд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 4,164,369.7 /дөрвөн сая нэг зуун жаран дөрвөн мянга гурван зуун жаран есэн төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00587/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн Б******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Батбаатар овогтой Хишигням нь ХасБанктай 2024 оны 09 дугаар сарын 13-ны өдөр 1310090681 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5,500,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 09 сарын 13-ны өдөр зээлдэгч Б.Хишигнямын ХасБанк дахь 5004780346 дансанд 5,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,718,750 төгрөг, зээлийн хүүд 496,677.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,386.24 төгрөгийг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1310090681 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлж 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 122 хоног хугацаа хэтрүүлээд байна.

ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 1310090681 дугаартай цалингийн зээлийн гэрээний 1-р хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 3,781,250 төгрөг, 2025 оны 07-р сарын 28-ны өдрийн байдлаарх хүү 352,534.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,084.77, Нотариатын зардал 16,500 нийт 4,164,369.7 төгрөгийг Б.Хишигнямаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Хишигням шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн Б******* салбар нь хариуцагч Б.Хишигнямд холбогдуулан 4,164,369.7 /дөрвөн сая нэг зуун жаран дөрвөн мянга гурван зуун жаран есэн төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Хишигням нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн Б******* салбарын нэхэмжлэлтэй Б.Хишигнямд холбогдох 4,164,369.7 /дөрвөн сая нэг зуун жаран дөрвөн мянга гурван зуун жаран есэн төгрөг долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Хишигням нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 40,790 /дөчин мянга долоон зуун ер/ төгрөг, хариуцагч Б.Хишигнямаас 40,790 /дөчин мянга долоон зуун ер/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА