| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00529/И |
| Дугаар | 304/ШШ2025/00470 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 304/ШШ2025/00470
| 2025 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 304/ШШ2025/00470 | Б******* аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, *******р хороо, Бэ*******,*******1 тоотод байрлах И*******К-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Х******* тоотод оршин суух, Н******* овогт Эд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 705,604 /долоон зуун таван мянга зургаан зуун дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2025/00529/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И*******К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Анхдаваа нь тус компаниас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 2,020,000 төгрөгийг 3,9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээл хүүний төлөлтийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй компанийг хохироосоор байна гэжээ.
Хариуцагч Э.Анхдаваа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн баримтаа явуулна гээд уг төлбөрийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн болох нь хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И*******К нь хариуцагч Э.Анхдаваад холбогдуулан 705,604 /долоон зуун таван мянга зургаан зуун дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Э.Анхдаваа нь нэхэмжлэгч И*******К-ийн нэхэмжилсэн 705,604 /долоон зуун таван мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хариуцагч Э.Анхдаваагийн ирүүлсэн төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч И*******К-ийн нэхэмжлэлийн шаардлага 705,604 /долоон зуун таван мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг хариуцагч Э.Анхдаваа биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,500 /хорин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг тавин хувиар бууруулж, Төрийн сангаас 10,750 /арван мянга долоон зуун тавь/ төгрөг, хариуцагчаас 10,750 /арван мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА