2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/06759

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 11 191/ШШ2025/06759

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 104 тоот хаягт оршин суух, О*******гийн С*******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,, 53 тоот хаягт оршин суух, Б Оад /РД: холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С*******,

Хариуцагч: Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар О*******гийн С*******, Б О нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн хүү Оын Авидболд, 2015 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн охин Оын Аялгуу, 2013 оны 05 сарын 21-ний өдөр төрсөн хүү Оын А нарыг эх О*******гийн С*******гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Оаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2017 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн хүү Оын Авидболд, 2015 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн охин Оын Аялгуу, 2013 оны 05 сарын 21-ний өдөр төрсөн хүү Оын А нарыг тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан *******, 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9в байр, 161 тоотын 39.19 м.кв талбай бүхий хариуцагч Б.Оын өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг 2013 оны 05 сарын 21-ний өдөр төрсөн хүү О.Аыг 18 нас хүрмэгц түүний өмчлөлд дангаар нь шилжүүлэхээр, хүү О.Аыг насанд хүрэх хүртэл тус байранд хамтран өмчлөгчөөр хариуцагч Б.О бүртгүүлэхээр, тухайн орон сууцыг хүү О.Аын өмчлөлд шилжүүлэх хүртэл уг орон сууцыг захиран зарцуулах эрхийг хориглохоор тохиролцсон болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.С*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.С*******д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Оын нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 205,183 төгрөгийг хариуцагч Б.Оаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй ба хариуцагч Б.Оыг дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг нэхэмжлэгч О.С*******д даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН