Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1050

 

 

 

 

 

  2024           9            ************                                           2024/ДШМ/1050

 

Г.******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Баасанбаяр,

шүүгдэгч Г.****** /цахимаар/,

шүүгдэгч Г.******гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.******д холбогдох эрүүгийн 2406 00067 0146 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

****** овгийн ************ын ******, 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ************ дүүргийн ************ дугаар хороо, ************тоотод оршин суух, урьд,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20************ оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж уг ялыг 4 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 524 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон, /РД:НМ94010914/.

Шүүгдэгч Г.****** нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Зүүн 4 замын автобусны буудлын орчим хохирогч Ж.************гийн халааснаас Айфоне ************ про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хулгайлан авч 1.525.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ************ дүүргийн 17 дугаар хороо. 37 дугаар сургуулийн ойролцоо иргэн С.************ын эзэмшлийн ай фоне ************ про макс загварын гар утсыг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаас 1,575,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ************ дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.*********ийн эзэмшлийн Хувайе нова 11 ая загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 783.200 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч Б.*******ийн халааснаас ай фоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 335,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч З.**********гийн халааснаас Ай фоне икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан- Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч Д.*******ийн халааснаас "Айфоне 14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2,025,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн орчимд Э.*********ын халааснаас Хувай Нова В-61 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 467.910 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн орчим насанд хүрээгүй хохирогч Т.********** халааснаас Ай фоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 975.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын туслах зам дагуу явж байхдаа насанд хүрээгүй иргэн Н.**********ын өмчлөлийн айфоне 11 про загварын цагаан өнгийн гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар авсны улмаас 900,000 төгрөгийн хохирол учруулсан ,

2024 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн урд талд явж байсан хохирогч Г.**********ын өмчлөлийн айфоне ************ про макс загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,475,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Эрдэмийн Өргөө сургуулийн орчим хохирогч З.**********ын өмчлөлийн Ай фоне 11 про загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 825.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өнөр цогцолбор сургуулийн орчим хохирогч У.********ын халааснаас Самсунг А53 загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар авсны улмаас 600,000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Г.******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ****** овогт ************ын ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******д 1 (нэг) жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******д оногдуулсан 1 (нэг) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.****** давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, зор****** эрхийг хязгаарлах ял, хорих ялаас аль нэгийг нь сонгон оногдуулахаар хуульчилсан атал надад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатнаас үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний бие бусдад төлөх хохиролгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар боломжит хэмжээгээр авсан ялаас минь хасаж, эсхүл хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.******гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс ялтан Г.******д 1 жилийн хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зор****** эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна. Г.****** нь ам бүл 5-уулаа эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр Энхчимэг нь өвчтэй, бага насны хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Эхнэрийнх нь онош нь тодорхойгүй, байнга эмнэлгээр явж байгаа боловч тодорхой яг юун өвдсөн нь тодорхой бус байгаа тул Солонгос улс руу явуулж үзүүлэх гэж байсан болно. Г.******гийн ар гэрийн байдал, хохирлоо бүрэн барагдуулсан байдлыг, гэм буруутай үйлдэл дээрээ маргадаггүй тул анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зор****** эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү...” гэв.

 

Прокурор Э.Баасанбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.****** нь нийт ************ удаагийн үйлдэлтэй, үргэлжилсэн үйлдлээр гар утас хулгайлах гэмт хэрэг үйлддэг. Эхний үйлдэл нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ж.************гийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан. Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэх шатанд шүүгдэгч Г.****** мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан. Мөн гэмт хэрэгт холбогдсон гэдгээ мэдсээр байж дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, сургуулийн орчинд насанд хүрээгүй хүмүүсийн гар утсыг хулгайлсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр, урьд ял шийтгэл эдэлж байсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Г.******г 2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдрөөс  2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Нийслэлийн Баянзүрх, ************, Хан-Уул, Баянгол нутаг дэвсгэрт нэр бүхий ************ хохирогчийн гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар авсны улмаас хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг заасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ шүүгч, прокурор, мөрдөгч нь процессын хуулийн заалт нэг бүрийг чанд сахиж хэрэгжүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагддаг учиртай.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгээс 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авч 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1756 дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тухайн өдрөө зарлажээ.

Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч Г.******г шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даруй буюу энэ өдөртөө хэргийг хянан хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ...гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, ... хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно” гэж, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргана” гэж тус тус хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тодорхой хуульчилсныг зөрчиж ердийн журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзвэл яллагдагч Г.****** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаагүй, энэ талаар прокуророос гаргасан ямар нэг шийдвэргүй, мөн яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7-д заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулаагүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-т “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасныг зөрчиж шүүх хуралдаанд оролцвол зохих хэргийн оролцогчдод хурлын товыг мэдэгдэхгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн өдрөө гэм буруугийн шүүх хуралдааныг хийсэн нь буруу болжээ.

Шүүгч ялалдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6-д заасан шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах тухай хүсэлтийг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлж явуулах бол хэргийн оролцогч нар шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

Хуулийн энэ зохицуулалт нь хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хуралдаанд хүрэлцэн ирвэл зохих боломжит хугацаагаар хангах зөвхөн шүүгдэгчээр хязгаарлахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих бусад этгээд /хохирогч, гэрч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч гэх мэт/-д хамааралтай асуудал юм.

Цаашлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг мэтгэлцэх зармын дагуу тогтоох, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүхэд хандах, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах зэрэг олон зарчим хязгаарлагдаж буйг цаашид анхаарвал зохино. 

Иймд  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Г.******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

           ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

 

                       ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ