| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0298/З |
| Дугаар | 128/ШШ2025/0868 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0868
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ү ТӨҮГ
Хариуцагч: Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл
Гуравдагч этгээд: Д.Э, Т.Т, Л.М, О.Э
Маргааны төрөл: Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах, Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон 4******* дугаартай патентыг болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалын хавсралтын Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.О, Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.З, Б.О, гуравдагч этгээд ба гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ү ТӨҮГ-аас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай" шийдвэрийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Э ү ТӨҮГ нь өөрийн нэр бүхий ажилтнуудын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн үйлдлийн улмаас хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар дурдаж, Патентын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.1.1, 49.1.3, 49.1.4 дэх заалтуудыг үндэслэн патентыг хүчингүй болгох хүсэлт (гомдол)-ыг Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан.
Энэхүү хүсэлтийг тус зөвлөлөөс хүлээн авч, Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай албан бичгээр тус үийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус хандан Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам-ын 3.8 дахь хэсэгт зааснаар ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдсэн.
Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-т Маргаан шийдвэрлэх зөвлөл гомдлын дагуу маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гомдол гаргагчийн зөвшөөрлөөр шийдвэр гаргах хугацааг 30 хоногоор сунгаж болно, Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам-ын 3.8-т Маргааныг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ, 3.9-т Энэ журмын 3.8-д заасан хугацааг Зөвлөлийн дарга нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж тус тус заасан үндсэн болон нэмэлт хугацааг оролцуулан 120 хоногийн хугацаанд тус маргааныг шийдвэрлэх хууль, журмын зохицуулалттай.
Гэтэл Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр хууль, журамд заасан шийдвэр (тогтоол) гаргах хугацаа (үндсэн болон нэмэлт) дууссанаас хойш 8 хоногийн дараа түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргасан талаар бидэнд мэдэгдэж холбогдох хуулиар тогтоосон хугацаанд шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан.
Энэхүү асуудалтай холбогдуулан гомдол гаргагч талын зүгээс бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус зөвлөлийн маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, маргааныг түдгэлзүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийг гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс бидний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 665 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийг хэргийн гуравдагч этгээд болох О.Эын зүгээс эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 221/MA2024/0720 дугаартай магадлалаар Э ү ТӨҮГ-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Энэхүү давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Э ү ТӨҮГ-ын зүгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхийн ажиллагаа дуусаагүй, давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад патент хүчингүй болгуулах гомдлыг хүлээн авснаас хойш 1 жил 2 сар 18 хоногийн дараа Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна. Тодруулбал:
Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл нь гомдолд дурдагдсан этгээд болох Д.Э нараас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гэх хүсэлттэй 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулж, хурлыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарласан талаар бидэнд мэдэгдсэн.
Гомдол гаргагч Э ү ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс дээрх хүсэлт хэлэлцэх асуудлыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзсэн тул зөвлөлийн хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнд:
1. Маргаан бүхий асуудлын талаарх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
2.Гомдол гаргагч талаас өмнө гаргасан хүсэлтүүдийг маргаан бүхий асуудал түдгэлзсэн үндэслэлээр татгалзсан тул гомдолд дурдагдсан этгээдүүдийн маргаан шийдвэрлэх хурлыг товлон зарлуулах тухай хүсэлтийг мөн зөвлөлийн хүчин төгөлдөр тогтоолын хугацаанд эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
3.Аж үийн өмчийн эрхийн маргаан бүхий асуудлын талаар өмнө гаргасан түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдвэрт гомдолд дурдагдсан этгээдүүд шүүхэд гомдол гаргах зохицуулалттай тул гомдол хүсэлтээ зөвлөлд бус шүүхэд гаргах,
4.Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд гомдолд дурдагдсан этгээдүүдээс ирүүлсэн хүсэлтийг хүсэлт ирснээс хойш 16 хоногийн дараа гомдол гаргагч талд танилцуулаад түүнийг хэлэлцэх хурлыг 1 өдрийн дотор товлож, биднийг хуралд оролц гэж байгаа нь маргаанд оролцогчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж үзсэн.
Нөгөөтээгүүр гомдол гаргагч Э ү3 ТӨҮГ-аас анх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд хандахдаа хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар тайлбар хүргүүлсэн бөгөөд зөвлөл гомдлыг хянан үзээд татгалзах үндэслэлгүй гэж дүгнэж, хүлээн авсан атлаа 1 жил 2 сар 18 хоногийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй хууль бус шийдвэр болно.
Тус зөвлөлийн дээрх шийдвэрийн улмаас Э ү ТӨҮГ нь эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол гаргах, түүнийгээ хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрх зөрчигдөж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.
Тус үийн газрын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, цаашид ч зөрчигдөж болзошгүй эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.
Холбогдох хууль тогтоомж, журам (Оюуны өмчийн тухай хууль, Патентын тухай хууль, Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам)-д нийцүүлэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т Маргаан шийдвэрлэх зөвлөлийг нийт гишүүдийн дийлэнх олонхын ирцтэйгээр хуралдуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ, 25.4-т Маргаан шийдвэрлэх зөвлөл энэ хуулийн 25.1-д заасан гомдол нь үндэслэлтэй эсэхийг хянаж, маргаан гарах үндэслэл болсон шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна" гэж, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2020 оны А/235 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам-ын 5.1-т Зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 5.1.1-т патент, гэрчилгээ олгосон шийдвэр үндэслэлтэй болох нь тогтоогдвол гомдлыг хэрэгсэхгүй болгох, 5.1.2-т патент, гэрчилгээ олгосон шийдвэр үндэслэлгүй болох нь тогтоогдвол шийдвэр, шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох гэж тус тус заасан.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгч нь Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс маргааныг хянан шийдвэрлээд ямар шийдвэр гарахыг урьдчилан мэдэх боломжгүй, тухайн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй учир хууль, журамд зааснаар гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл патент олгосон шийдвэрийг хүчингүй болгох, гомдол үндэслэлгүй бол шийдвэрийг хэвээр үлдээсэн талаарх тогтоолыг гаргахыг даалгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Маргаан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй гэж тус тус хэргийн харьяаллын талаар заасан.
Иймд Э ү ТӨҮГ нь Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай" шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр цахимаар хүлээн авч, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасныг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.О нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ: Э ү ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.О бид тус үийн газрын Ерөнхий захирлаас 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ГЁ-117-12/1012 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэлийн хүрээнд хариуцагч Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс ирүүлсэн тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийг дараах хэлбэрээр өөрчилж байна. Үүнд:
Тус үийн газар нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ГЁ-117-12/1237 дугаар албан бичигт нэхэмжлэлийн шаардлагаа дараах хэлбэрээр тодорхойлсон. Үүнд:
1. Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах,
2. Холбогдох хууль тогтоомж, журам (Оюуны өмчийн тухай хууль, Патентын тухай хууль, Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам)-д нийцүүлэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь хариуцагчийн тайлбар, холбогдох баримтад тулгуурлан дээрх нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь шаардлага буюу Холбогдох хууль тогтоомж, журам (Оюуны өмчийн тухай хууль, Патентын тухай хууль, Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам)-д нийцүүлэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон 4******* дугаартай патентыг хүчингүй болгуулах тухай болгон өөрчилж байна. Учир нь:
Хариуцагч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн Хариу тайлбар-таа ... тус зөвлөл нь Аж үийн өмчийн эрхийн маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 3.4, 3.4.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.
Түүнчлэн тус зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт ... Э ү ТӨҮГ-аас гаргасан гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна, тогтоох хэсгийн үндэслэлээ Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалт, Патентын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэг, Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 3.4.4, 5.1.1 дэх заалтыг удирдлага болгож, тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шинэ бүтээлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт болон тус хүсэлтийн дагуу Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн гишүүнээс гаргасан санал, Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж, 2 дахь заалтаар Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.10-т зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй байх бөгөөд гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь
хэсэгт зааснаар шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар тус тус дурдсан.
Өөрөөр хэлбэл тус зөвлөл нь Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь заалт, Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 5.1.1 дэх хэсэгт зааснаар Э ү ТӨҮГ-аас гаргасан шинэ бүтээлийн патент хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хүлээн авч, эцсийн шийдвэрийг гаргасан байна.
Иймд тус үийн газраас дээрх үндэслэлээр 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ГЁ-117-12/1237 дугаар албан бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах 2 шаардлага болгон өөрчилж байна. Үүнд:
1. Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах, 2. Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон 4******* дугаартай патентыг хүчингүй болгуулах тухай болгон өөрчилж байна. Хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ү ТӨҮГ-ын нэр бүхий ажилтнууд хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчиж хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол зөрчигдсөн асуудлаар Патентын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1, 49.1.3, 49.1.4 дэх заалтуудыг үндэслэж Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр патентыг хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан. Зөвлөлийн гишүүний дүгнэлт, зөвлөлөөс ирүүлж байгаа бичгийг үндэслээд гомдлыг хүлээж авсан гэж ойлгодог. Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай албан бичгээр тус үийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н миний биед болон Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Аж үийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 3.8-д заасны дагуу ажиллагаа явуулж байна гэдэг албан бичгийг өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн маргаан шийдвэрлэх зөвлөлд ажиллагаа явагдсан. Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д зааснаар маргаан шийдвэрлэх зөвлөл гомдлын дагуу маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн хугацаанд асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. 90 хоногийн хугацааг гомдол гаргагч тал буюу Э ү ТӨҮГ-ын зөвшөөрлөөр нэг удаа 30 хоног хүртэл хугацаагаар сунгах ёстой. Үндсэн хугацаа 120 хоногийн хугацаа байх ёстой. 120 хоногийн хугацаанд маргааныг эцэслэн шийдвэрлэхгүй байсан. Э ү ТӨҮГ-ын зүгээс 2, 3 удаа хүсэлт гаргаад энэ хүсэлтүүдийг хүлээж авсан эсэх талаар тодорхой шийдэл өгөөгүй байж байгаад Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар албан бичгээр патентыг хүчингүй болгуулах асуудлыг Иргэний шүүх хянан хэлэлцэж байгаа учраас түдгэлзүүллээ гэдэг талаар мэдэгдсэн. Энэхүү асуудалтай холбогдуулаад гомдол гаргагчдын зүгээс бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзсэн учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Оюуны өмчийн дэргэдэх аж үийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажлын хэсэг эс үйлдэхүй гаргасан буюу 90 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой байтал 123 хоногийн хугацаа өнгөрсний дараагаар ийм шийдвэрийг өгсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 665 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Эс үйлдэхүй мөн бөгөөд шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт гуравдагч этгээд н.Эын зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаад анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Эс зөвшөөрөөд Дээд шүүхэд гомдол гаргаад байж байхад Аж үийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сард н.Э нарын зүгээс хүсэлт ирсэн гэдэг. Хүсэлтийг хэлэлцэнэ гэсэн. Хүсэлт нь 14 хоногийн өмнө хүсэлт ирсэн байхад 1 хоногийн өмнө танилцуулаад тухайн өдрөө хурал зарлаад 33 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор Захиргааны хэргийн шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түдгэлзсэн байна тийм учраас асуудлыг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас хэвээр үлдээлээ буюу 33 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх хугацаанд хэргийг түдгэлзүүлсэн шийдвэрийг маргаан шийдвэрлэх зөвлөлөөс гаргасан. Иргэний шүүхэд гуравдагч этгээдийн зүгээс патент ашигласны үр шимийн талаар хандсан. Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гомдолд дурдагдсан этгээдүүдээс гомдол гаргасан гэсэн үүнийг шийдвэрлэнэ гэсэн. 33 дугаар тогтоол гараад 30 хоногийн дотор эс зөвшөөрвөл шүүхэд хандана гэсэн заалт байгаа. 30 хоногийн хугацаа өнгөрөөгүй, маргаан шийдвэрлэх ажиллагаа явж болохгүй гэж шийдвэрлэсэн.
Ийм учраас хууль зөрчсөн асуудалд оролцохгүй, тодорхой хугацаа олгосонгүй гэхэд хүлээж авалгүйгээр 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар тогтоол гарч байгаа. Энэ тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Эс зөвшөөрөөд байгаа үндэслэлийн хувьд тогтоолыг бүхэлд нь хараад үзэхээр гомдол гаргагч талын үг үсэг ороогүй. Гомдол гаргагч талаас тогтоолтой холбоотойгоор шийдэж болохгүй гэдэг хүсэлтийг өгсөн. Хүсэлтийг гомдолд дурдаагүй. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байгаа. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр маргаан шийдвэрлэж байгаатай холбоотой Аж үийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн хариуцагчаар оролцож байсан байр суурь нь энэ. Энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад энэ байр сууриас хандаж байгаа асуудал болсон. Патенттай холбоотой асуудалд гомдол гаргах хугацаа 6 жилийн өмнө дууссан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх асуудлууд тодорхой дурдагдсан. Хүлээж аваад маргаан үүсэх ажиллагаа явсан бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг яриад хууль зөрчсөн асуудлаар гаргаж байна гэдэг дүгнэлттэй байна. Тогтоолд Патентын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, Аж үийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2.17.18 дугаар заалтуудаа үндэслэл болгосон. Эдгээр заалтууд үндэслэлгүй. Патенттай холбоотой асуудлаар эцсийн шийдвэр байна. Тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж тогтоолдоо заасан учраас хүлээж аваад хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргана. 33 дугаар тогтоол эрх зүйн байдлыг дээрдүүлсэн. Дээд шүүхийн шийдвэр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хүлээж авсан буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Маргаан шийдвэрлэх зөвлөл эс үйлдэхүй гаргасан байна гэдэг асуудлыг дэмжээд шийдвэрлэхийг маргаан шийдвэрлэх зөвлөлд даалгасан шийдвэр гарсан гэсэн үг. 16 дугаар тогтоолд хөөн хэлэлцэх хугацааны асуудлын талаар болон маргаан шийдвэрлэх зөвлөлөөс түдгэлзүүлж байгаа үндэслэлийн талаар тодорхой зааж өгсөн. Маргаан шийдвэрлэх зөвлөлөөс түдгэлзүүлэхдээ патент хэнийх бэ гэдэг асуудлыг шийдсэний дараа үр шимийн асуудлыг ярьдаг болохоор түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна гэж тайлбарласан. Үр шимийн асуудлыг дараа нь шийдвэрлэнэ. Патент хэнийх вэ гэдэг маргааны асуудлыг эхлээд шийдвэрлэнэ. Патентын хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй гэдэг шийдвэрийг 16 дугаар тогтоолд тодорхой дурдаж өгсөн. Монгол Улсын Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 778 дугаар тушаалаар Э ү ТӨҮГ-ын нэр бүхий ажилтнуудад олгосон 4******* дугаартай патентыг хүчингүй болгох тухай асуудал байгаа. Патентыг хүчингүй болгохтой холбоотой 2023 оны 11 дүгээр сарын 29-ний албан бичгээр Аж үийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлд хандсан боловч 36 дугаар тогтоолоор бид нарын асуудлыг эцсийн шийдлийг тавьсан. Хүлээж авах боломжгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь 2013 оноос Н******* ХХК-д М*******-03 цуглуулагч урвалжийн туршилт судалгааг хийсний үр дүнд амжилтад хүрч Монгол Улсын Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 778 дугаар тушаалаар зэс молибедины хүдрийн баяжуулалтад хэрэглэгдэх цуглуулагч урвалж нэртэй 4******* дугаартай шинэ бүтээгдэхүүний патент авах, патентын эзэмшигч нар болсон гэж тайлбарлаж байгаа. М*******-03 урвалжийн зохион бүтээлт хаана хийгдсэн тухай, мөн уг бүтээлийн зохиогч нь хэн болох талаар маргана. Зэс молибедины цуглуулагч урвалж бэлтгэх арга, түүний найрлага, шинэ бүтээлийн мэдүүлгийн өргөдлийн хураангуйг Э ү ТӨҮГ-т хэрэглэдэг Аэро микс 5140 ба Вика 901 цуглуулагч урвалжууд мөн туршилт хийгдэж байгаа Хятад Улсын Ай Пи урвалжтай харьцуулж Монгол судлаачдын гарган авсан М*******-03 цуглуулагч урвалжийг турших зорилгоор баяжуулах бүртгэлийн технологийн стандарт, хүдэрт лабораторийн хагас үлэлийн туршилтыг явуулсан. Баяжуулах ү нь Э ү ТӨҮГ-т байгаа. Цуглуулагч урвалжуудын харьцуулсан туршилтын Э ү ТӨҮГ-ын судалгааны төвд Ай Эс Өү Эм Эн Эс 17025 буюу сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага, стандартын дагуу боловсруулагдсан аргачлалаар гүйцэтгэж туршилтын дээжийн элементийн шинжилгээг Эрдэнэ ү ТӨҮГ-ын химийн төв лаборатори болон судалгааны төвд гүйцэтгэсэн.
Зэс молибдений цуглуулагч, урвалж бэлтгэх арга, түүний найрлага, шинэ бүтээлийн мэдүүлгийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ба мэдүүлэгт Э ү ТӨҮГ-ын ерөнхий захирал, үлэл эрхэлсэн орлогчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан судалгааны төвийн дарга, бусад судлаач, инженерүүдийн нийт 7 хүний гарын үсэг бүхий Эийн овоо ордын хүдэрт гүйцэтгэсэн цуглуулагч Монфлок-03 урвалжийн туршилтын товч тайланг оруулсан нь Э ү ТӨҮГ-ын удирдлагын шийдвэрээр үийн газрын нөөцөд тулгуурлан туршилт хийгдсэн гэдэг нь нотлогдож байна. Э ү ТӨҮГ нь зэс молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтын салбарын дэлхийн 10 том компанийн нэг, азид гуравт ордог. Монгол Улсад 50 орчим жил тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа. Техник технологийн мэргэшсэн хүний нөөц, туршилт судалгааны материаллаг баазтай, аж үийн онцгой объектын эзэмшигч. Зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтын технологи болон түүнд холбогдох шинэ бүтээлийн зүй ёсны эрх эзэмших монопол буюу давамгай байдал нь Монгол Улсын хувьд Э ү ТӨҮГ-т хадгалагдана. Эийн овооны зэс молибдены ордны нөөцөд түшиглэн Э ү нь 1978 онд байгуулагдсан ба түүнээс хойш Э ү гэсэн нэрийг ашиглаж байгаа бөгөөд тус үийн бүтээгдэхүүн нь Эийн зэсийн баяжмал хэмээн газар зүйн нэртэйгээ хослон нэрлэгдэж Монгол Улс болон олон улсад танигдсан. Иймд Монгол Улсын Оюуны өмчийн газар нь шинэ бүтээлийн өргөдөлд эрх бүхий байгууллагын магадалгааг хавсаргах, эрхлэх асуудлаар байгууллага, албан тушаалтнаас холбогдох баримт бичгийг гаргуулж авах үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна. Зэс молибдены хүдрийн баяжуулалтад хэрэглэгдэх баг цуглуулагч, урвалж нэртэй 4******* дугаартай шинэ бүтээгдэхүүний патентыг эзэмших онцгой эрхийг эзэмшвэл зохих этгээд эзэмшихгүйгээр холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагыг зөрчиж гаргуулан авсан хүчин төгөлдөр бус тооцуулах нөхцөлийн талаар мөн маргаж байна. Э ү ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хямралын эсрэг авах арга хэмжээний нэмэлт төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай А/497 дугаар тушаалын 3.3 дахь хэсэгт складны үлдэгдэл урвалжуудыг ашиглан Вк 901в-г орлох бүтээгдэхүүн үлэх ажлыг зохион байгуулах, м******* урвалжийг үлэлд нэвтрүүлэх асуудлыг судлахыг Э ү ТӨҮГ-ын Ерөнхий захирлын үлэл эрхэлсэн орлогч даалгасан тушаал гарсан байдаг. Гуравдагч этгээд нар нь Э ү ТӨҮГ-ын удирдлагын шийдвэр, гэрээгээр хүлээсэн үүрэг, ажил үүргийн дагуу м******* урвалжийг бий болгох туршилт явуулах, үлэлд нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Гуравдагч этгээд н.Э нь 2015 оны 4 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд баяжуулах фабрикийн даргаар ажиллаж байсан. Баяжуулах фабрикийн даргын ажлын байрны тодорхойлолтын 14-д эрдэм шинжилгээ, судалгаа, шинэчлэлт, өөрчлөлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлыг гүйцэтгэхээр заасан.
Гуравдагч этгээд н.Э нь 2015, 2016 онуудад ажил олгогчидтой хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэсэн ажлын тайлан гаргаж дүгнүүлсэн байдаг. Тэрээр үлэлийн хэлтэс, техникийн хэлтэс болон судалгааны төвийн мэргэжилтнүүдтэй хандан молибдены баяжуулалтын 1 дүгээр цэвэрлэгээний буюу зэс, молибдены баяжуулалтын хаягдлуудыг гүйцэн боловсруулах технологийн судалгааны ажилд өтгөрүүлэгчгүй технологи боловсруулах, хүхэрт натрийн хэрэглээг 30 хувь ба түүнээс дээш хэмжээгээр бууруулах, полимер, синтетик урвалж болон Эийн овооны шинж чанарт тохирсон үийн өөрийн нэрийн гэж болох монфлок 03 цуглуулагч урвалжийг бий болгох, үлэлд нэвтрүүлэх ажлуудыг зохион байгуулж, удирдан ажилласан талаар тайлан гаргаж байсан. Гуравдагч этгээд н.Т 2013 оны 12 дугаар сараас одоог хүртэлх хугацаанд Үлэлийн хэлтсийн орлогч даргын үүрэг гүйцэтгэгч, үийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, үлэлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалыг эрхэлж байгаа бөгөөд 2016 онд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэсэн ажлын тайлан гаргаж дүгнүүлсэн байдаг. Тус тайландаа цуглуулагч урвалжийн үнийг хямдруулж, металл авалтыг хадгалах зорилгоор Ай Пи урвалжийн үлэлийн хэмжээнд туршсан. Хөөсрүүлэгч мибикаг орлуулах урвалжийг судалж, туршлага турших, турших ажлын хүрээнд Ханс Трэйн Ко фирмийн Холипрот Эйч 30 хөөсрүүлэгчийн үлэлийн туршилтыг амжилттай удирдан явуулж, улмаар 40 тонн хөөсрүүлэгч худалдан авах гэрээ хийгдэж байна гэж тайлагнасан. Гуравдагч этгээд н.М нь 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд судалгааны төвийн орлогч дарга, 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх судалгааны төвийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл лаборатори судалгааны төвийн даргын ажил, албан тушаалыг тус тус эрхэлж байсан. Гуравдагч этгээд н.М нь 2015, 2016 онуудад ажил олгогчтой хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэсэн ажлын тайлан гаргаж дүгнүүлсэн байдаг. Хөдөлмөрийн нэмэлт гэрээний тайландаа Эийн овоо ордын ашиглалтын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор одоогийн технологид тохирохгүй өндөр эрсдэлтэй хүдрийг боловсруулах технологийн шийдлийг гаргах ажлыг удирдан явуулж байна. Туршилт судалгааны ажил хөдөлгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Судалгааны ажлын үр дүнг Техникийн зөвлөлд танилцуулсан үлэлийн туршлагууд хийгдсэн, үлэлд нэвтрүүлэх схем, угсрагдсан тохируулгын ажил хийгдэж байна. Тайланг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлэл эрхэлсэн орлогчоор батлуулсан. Энэхүү ажлын үр дүнг үндэслэж ирээдүйд олборлох исэлдсэн хүдрийг боловсруулах технологийн хувилбаруудыг харьцуулан сонголт хийх боломжтой болсныг тайлбарласан тайлагнасан. Ерөнхий захирлын 2015 оны А/497 дугаар тушаалын 3.3 дахь хэсэгт заасны дагуу Монфлок 03 урвалжийн лабораторийн болон хагас үлэлийн туршилт хийгдсэн ба товч тайланг 2015 оны 12 дүгээр сарын 24-ний өдөр ерөнхий захирлын Үлэл эрхэлсэн орлогч баталсан. Монфлок 03 цуглуулагч урвалжийн үлэлийн туршилт явуулах хөтөлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ерөнхий захирлын үлэл эрхэлсэн орлогч баталж, туршилтын хугацаанд шинжилгээ хийх бүх зардлыг баяжуулах фабрикт хариуцуулсан. Ерөнхий захирлын үлэх гэсэн орлогчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн үлэлийн туршилт явуулах тухай 47 дугаар шийдвэр гарсан. Техникийн зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн баяжуулах фабрик дээр явуулсан. Цуглуулагч урвалжийн үлэлийн туршилтын үр дүнг хэлэлцэж 4 дүгээр сарын сүүлээр 40 тонн Ай Пи урвалж, 60 тонн Ай Пи Ти Ти-г м******* 03 урвалжийн бүрдэл хэсэг үт нийлүүлэхээр захиалга өгөх шийдвэр гарсан. Харин 2016 онд цуглуулагч М******* 03 урвалжийн үлэлийн үийн туршилтын товч тайлан гаргасан байх боловч Ерөнхий захирлын үлэл эрхэлсэн орлогч батлаагүй. Энэ талаар Судалгаа шинжилгээний хүрэ*******эс 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 55157 тоот албан бичгээр тайлангийн төслийг хуулийн хэлтэст ирүүлсэн. М******* 03 цуглуулагч урвалжийн туршилтын тайланг Ерөнхий захирлын үлэл эрхэлсэн орлогч 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан бөгөөд хан баяжуулалтын болон зэс молибдены циклд үлэлийн туршилт явуулах хөтөлбөрийг 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр баталсан. Гуравдагч этгээд нар нь үлэлийн туршилт явуулах программ батлагдаагүй байхад лабораторийн туршилтын хугацаанд буюу 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажил олгогчид буюу Э ү ТӨҮГ-ийн хөгжлийн хэлтсийн Инновацын төвд мэдэгдэлгүйгээр Монгол Улсын Оюуны өмчийн газарт зэс молибдены хүдрийн баяжуулалтад хэрэглэгдэх цуглуулагч урвалж бүтээлийн мэдүүлгийг гаргаж 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр патент эзэмших эрхийг авсан хууль, журмыг зөрчсөн байна. Э ү ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/616 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар компанийн оюуны өмчийн бодлогын баримт бичгийг, 2 дугаар хавсралтаар, шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагааны журмыг, 3 дугаар хавсралтаар компанийн санхүүжилтийг гүйцэтгэсэн ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг эзэмших, ашиглах журмыг тус тус баталж, үйл ажиллагаандаа одоо хүртэл мөрдөн ажиллаж байна.
Э ү ТӨҮГ-ын Оюуны өмчийн бодлогын 2.1 дэх хэсэгт үлэлд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, сорил туршилт хийх явцад хүртээсэн, зохиосон болон хөгжүүлсэн шинэ бүтээлд ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг гэх мэт аж үийн өмч, компьютерын программ хангамж, хэвлэмэл материал гэх мэт зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг компанийн оюуны өмчийн өмч гэж үзнэ. Мөн 2.2 дахь заалт компанийн шинжлэх ухаан, техник, инновацын зөвлөл гэж Ерөнхий захирлын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/346 дугаар тушаалаар байгуулагдсан зөвлөлийг ойлгоно. Мөн бодлогын 4.2.2 дах заалтад компанийн санхүүжилтээр бий болсон оюуны өмчийг хамгаална, 6.1 дэх хэсэгт зөвлөл нь оюуны өмчийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөмж өгнө. 6.2-т Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч нь энэхүү баримт бичиг, түүний дагалдах журмуудыг хэрэгжүүлэхэд удирдлага зохион байгуулахаар хангаж ажиллана. 6.3-д оюуны өмчийн бодлогыг хэрэгжүүлэх бүтцийн нэгж нь Хөгжлийн хэлтсийн инновацын төв байна. 6.5 дахь хэсэгт хөгжлийн хэлтэс нь Шинжлэх ухаан, техник, инновацын зөвлөлөөр шинжлэх ухаан, технологи, инновацын төслийн төлөвлөгөөг батлуулах, гүйцэтгэлийн хэрэгжилтийг хянуулах, үр дүнг тайлагнаж, үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулна гэж тус тус заасан. Гуравдагч этгээд нар нь патентын мэдүүлэг гаргах үедээ буюу 2016 онд н.М нь судалгааны төвийн дарга, н.Т үлэлийн хэлтсийн дарга, н.Э баяжуулах фабрикийн дарга, н.Э ерөнхий захирлын Эдийн засгийн зөвлөхөөр дараах ажлын байранд ажиллаж байсан ба үийн газрын барилга байгууламж, техник технологи, тоног төхөөрөмж, эд хөрөнгө, мэдээлэл, туршлага, ажилтнуудын ур чадвар зэрэг нөөцийг ашиглаж удирдлагын шийдвэр, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад зэс, молибдены хүдрийн баяжуулалтад хэрэглэгдэх цуглуулагч оруулалтыг зохион бүтээсэн. Шинэ бүтээлийн патентыг эзэмших, ашиглах эрхийг авахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ гэж заасныг зөрчиж, албан тушаалын давуу байдлаа ашиглан ажил олгогчид буюу Э ү ТӨҮГ-ын хөгжлийн хэлтсийн Инновацын төвд мэдэгдэлгүйгээр шинэ бүтээгдэхүүний патентын онцгой эрхийг өөрсдийн нэр дээр авсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.З нар бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Учир нь:
Аж үийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд Э ү ТӨҮГ-аас 2023 оны 11 дүгээр 29-ний өдөр, Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017.09.26-ны А/788 дугаартай, тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон 4******* дугаартай патентыг хүчингүйд тооцуулах тухай гомдлыг гаргасан.
Тухайн гомдолдоо Э ү ТӨҮГ нь манай компанид хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулан ажиллаж байсан иргэн Д.Э, Т.Т, Л.М нар Лабораторийн туршилтын хугацаанд ажил олгогчид мэдэгдэлгүйгээр шинэ бүтээлийн патентын мэдүүлгийг өөрсдийн нэрээр Оюуны өмчийн газарт патент эзэмших эрхийг гаргуулан авсан гэх асуудлыг дурдсан.
Гэтэл иргэн Д.Э, Т.Т, Л.М, О.Э нар нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Э ү ТӨҮГ-т холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд патент эзэмшигчдийн патентыг ашиглаж Э ү ТӨҮГ-ын олсон нэмэлт орлого буюу патентын үр шим болох 78,474,000,000 төгрөгөөс патент ашигласны төлбөрт 15 хувь буюу 11,771,100,000 төгрөгийг "Э ү ТӨҮГ-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, тус асуудалд иргэний хэрэг үүсгэсэн байсан.
Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 2.17.8-д гомдол, эсэргүүцэл, хүсэлт гаргагч болон холбогдох бусад этгээд хүнд өвчний учир эмчлүүлж байгаа, эрэн сурвалжлах шаардлага бий болсон, маргаантай холбоотой асуудлыг иргэний, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх; зохицуулалттай хэдий ч нэхэмжлэл гаргагч Э ү ТӨҮГ болон гуравдагч этгээд иргэн Д.Э, Т.Т, Л.М, О.Э нар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд Маргаан шийдвэрлэх зөвлөлийг хуралдуулах хүсэлт, нэхэмжлэлийг аль аль талуудаас гаргасан.
Энэ хүрээнд Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад заасан хариуцагчийн эрхийн хүрээнд, талуудаас шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу зөвлөлийн хуралдааныг товлон зарлаж, хуралдуулсан байдаг. Маргаан шийдвэрлэх зөвлөлийг хуралдуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг мөн Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан.
Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаар дараах нөхцөл тогтоогдсон. Үүнд:
Патентын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт энэ хуулийн 54.1.2-т заасан хүсэлтийг патент олгогдсон шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргана гэж заасан.
Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр 26-ны А/788 дугаартай тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон 4******* дугаартай патентыг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон байна.
Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 3.4-т зөвлөл, зөвлөлийн гишүүн энэ журмын 3.3-т заасан гомдол эсэргүүцэл хүсэлт нь маргаан шийдвэрлэх зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахгүй төлөөлөх эрхгүй этгээд гаргасан зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол мөн журмын 3.4, 4.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд маргаан үүсгэхээс татгалзаж албан бичгээр ажлын 5 өдрийн дотор хариу өгнө гэж заасан.
Мөн оюуны өмчийн газрын дэргэдэх аж үийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн гишүүн нь хөөн хэлэлцэх хугацааны асуудалд буруу дүгнэлт гаргасан нь өөрт байгаа мэдээлэлд тулгуурлан буруу шийдвэрлэсэн асуудлыг Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл нь зөвтгөж шийдвэрлэх ёстой бөгөөд Маргаан шийдвэрлэх зөвлөлийн гишүүнээс гаргасан дүгнэлт нь нийтэд мэдээлэх 3 сарын хооронд эсэргүүцэл гаргахтай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааны асуудалд буруу дүгнэлт гаргасан, Улсын бүртгэлийн 5749 дугаартай Зэс-молибдений хүдрийн баяжуулалтад хэрэглэгдэх цуглуулагч урвалж шинэ бүтээлийн патентыг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт нь патент олгосны дараах асуудалд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах зохицуулалтад хамаарч байх тул Маргаан шийдвэрлэх зөвлөлийн гишүүнээс гаргасан дүгнэлтийг болон маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгож нөхцөлүүд тогтоогдсон.
Мөн Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 3.4-т Зөвлөл, зөвлөлийн гишүүн нь энэ журмын 3.3-т заасан гомдол, эсэргүүцэл, хүсэлтийг 3.4.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд маргаан үүсгэхээс татгалзаж, албан бичгээр ажлын 5 өдрийн дотор хариу өгнө гэсэн зохицуулалтад хамаарах нөхцөл тогтоогдож, иргэн Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарын гомдол үндэслэлтэй байх тул Э ү Төрийн өмчит үийн газраас гаргасан гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тус асуудлаар Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 001/XT2025/0016 дугаартай тогтоол гарсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтад заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аж үийн маргаан таслах зөвлөлөөс хариу тайлбар гаргая. Тус зөвлөлд Э ү ТӨҮГ-аас 4******* дугаартай патентыг хүчингүй болгох гомдлыг гаргасан. Тухайн үед маргаан шийдвэрлэх газрын даргаар н.А******* гэх хүн байсан бөгөөд түүний дараагаар н.У******* болсон. Харин одоо н.Г******* ажиллаж байгаа. Үүнээс харвал 4******* дугаартай патентын хурал болох хүртэл 2, 3 дарга солигдсон. Мөн тухайн гомдлыг хүлээн авч процесс ажиллагаа явуулж, зөвлөлийн гишүүдээс урьдчилсан санал авдаг. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан н.С******* зөвлөлийн гишүүн байсан бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ алдаатай зөвлөмж гаргаснаар өнөөдрийн байдалд хүрсэн. Учир нь хуулийн хугацааг андуурч хэрэглэснээс болж, хүлээж авахгүй байсан гомдлыг хүлээн авч санал гаргаснаас болж энэ маргаан үүссэн. Хүлээж авсны дараа хариу тайлбар авсан бөгөөд патент эзэмшигч талаар Орхон аймгийн Иргэний хэргийн шүүх дээр байгаа гэх агуулга бүхий зүйлийг ярьсан. Түүний дагуу Аж үийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс албан бичиг явуулж Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхээс лавлагаа авахад 11 тэрбум 771 сая төгрөгийг Э ү ТӨҮГ-аас мөнгө гаргуулах тухай нэхэмжилсэн, ажиллагаанд байна гэсэн тайлбар ирүүлсэн. Удахгүй зөвлөлийн үйл ажиллагаа үргэлжилж, шинээр томилогдсон дарга н.У******* Аж үийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн журамд заасны дагуу иргэний хэргийн шүүх дээр үүнтэй холбоотой хэрэг хянагдаж байгаа учраас түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Түүний дараа Э Ү ТӨҮГ болон гуравдагч этгээд талуудаас хурлыг товлуулахаар удаа дараа хүсэлт гаргасан. Энэ хооронд н.У******* дарга солигдож зөвлөлийн гишүүн н.Г******* зөвлөлийн даргаар томилогдсон. н.Г******* гомдол материалтай танилцаад, шүүхэд өгч 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. 3 талын шүүхийн шийдвэр болон 2 талаас гаргасан хүсэлтийг үндэслэж зөвлөл хуралдсан. Уг зөвлөлөөс Патентын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д заасан 1 жилийн хугацаа өнгөрсөн байна гээд 33 дугаар тогтоолыг хүчингүй болгож 36 дугаар тогтоолыг гаргасан. Патентын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 энэ хуулийн 54.1.2-т заасан хүсэлтийг патент олгогдсон шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргана гэж заасан бөгөөд 54 дүгээр зүйлийн 54.1.2 гэдэг нь 4******* дугаартай патентыг хүчингүй болгох үндэслэлийг зааж байгаа.
гэжээ.
Хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг сонслоо. Оюуны өмчийн газрыг Э ү ТӨҮГ-т хийгдээд байна гээд бичээд байхад олгосон гэх асуудлын тухайд Оюуны өмчийн тухай хууль энэ хүрээнд үйлчилдэггүй. 2006 оны Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хуульд заасныг зөрчиж патент гэрчилгээ олгосон байвал маргаан шийдвэрлэх комисс, шүүх патентыг хүчингүй болгоно гэж заасан. Хуульд заасныг зөрчиж патент олгож байгаа нь хэн нэгэн эзэмших ёстой, хэн нэгэн эзэмших ёсгүй байна гэх мэт хүрээнд оюуны өмчийн байгууллага энэ хүрээнд үйл ажиллагаа явуулдаггүй. 2006 оны Патентын тухай хуулийн 26 дугаар зүйлд оюуны өмчийн байгууллагын чиг үүргийг харуулсан байна. Шинэ бүтээлийн мэдүүлэг хүлээн авч хянан шийдвэрлэдэг үйл ажиллагааг Оюуны өмчийн газар патент олгохдоо хэрэглэдэг. Патентыг хуулийн дагуу олгох үндэслэлтэй. Хуулийн 11 дүгээр зүйлд энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд хангасан эсэхийг мөн чанарын шүүлт хийж энэ хүрээнд патент олгох шийдвэр гаргадаг. Оюуны өмчийн тухай хууль, Патентын тухай хуулиар зохион бүтээгчид патент авах эрх олгосон. Гэхдээ нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаачлан Патентын хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д зааснаар ажлын байранд, тусгай зохицуулалтаар хийсэн тохиолдолд тухайн байгууллагын тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа тохиолдолд зохион бүтээгчийн эрхийг хязгаарласан. Хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д ажлын байран дээр, тусгай захиалгаар хийсэн тохиолдолд гэрээгээр зохицуулаагүй нөхцөлд ажил олгогч эдэлнэ гэж заасан байна. Гэхдээ Оюуны өмчийн газар энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Холбогдох баримт бичгийг бид хүлээж авдаг. Хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар оюуны өмчийн байгууллага шинэ бүтээл хүлээн аваад, мэдүүлэг шийдвэрлэдэг. Зохион бүтээгч өөрөө патент гаргахгүй, патент эзэмшихгүй бол холбогдох баримт бичгийг хавсаргадаг. Зохион бүтээгч гарын үсгээ зурсан эсэх, Э ү ТӨҮГ хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасны дагуу эзэмшихээр ороод ирвэл ү эзэмших үү, иргэн эзэмших үү гэдэгт ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Патентыг хүчингүй болгох үндэслэл манай Оюуны өмчийн газарт хуулиар харьяалуулсан үйл ажиллагаанд хамаарахгүй гэжээ.
Гуравдагч этгээд Л.М, О.Э, Д.Э, Т.Т нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 тоот тушаалаар иргэн О.Э, Д.Э, Т.Т, Л.М бидэнд Зэс-молибденийн хүдрийн баяжуулалтад хэрэглэх цуглуулагч урвалж нэртэй шинэ бүтээлийн 4******* дугаартай патент олгосон.
Бидний бүтээл өнөөдрийг хүртэл Э ү ТӨҮГ-т ашиглагдсаар байгаа бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр оюуны өмчийнхөө үр шимийг хүртэх хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн (1-р хавсралт). Э үийн удирдлагууд судалж байна, шийдвэрлэнэ гэсэн хариу өгч, тухайн үед Ерөнхий захирал Г.Ё******* шүүхийн дүгнэлт гаргуулах санал тавьсан байдаг.
2023 оны 05 дугаар сарын 29-нд бид Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгүүлсэн боловч Э ү ТӨҮГ-ын зүгээс иргэний журмаар асуудлыг шийдвэрлүүлэхээс зайлсхийж, 2023 оны 11 дүгээр сарын 29-нд Оюуны өмчийн газарт патентыг хүчингүйд тооцуулах гомдол гаргасан (2-р хавсралт). Патент эзэмшигч бид хуулийн хугацаанд нь хариу тайлбар, баримтаа хүргүүлсэн (3-р хавсралт).
Үүний дараа Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 тоот маргааныг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд тус шийдвэрийг Э ү хүлээн авсан ч хүлээн зөвшөөрөлгүй Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Тус шүүх 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хэргийн шүүх бидний оюуны өмчийн эрх зөрчигдсөн асуудлыг хэлэлцэхийг түр түдгэлзүүлсэн (4-р хавсралт).
2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Аж Үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгож, Э үийн нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргасан (5-р хавсралт). Бид уг шийдвэртэй санал нийлэхгүй, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх бидний нэхэмжлэлийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгосон.
Ийнхүү Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр Э ү ТӨҮГ-ын гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай" эцсийн шийдвэрийг гаргасан болно.
Иймд уг асуудлаар дахин маргаан үүсгэх үндэслэл үгүй бөгөөд Э ү ТӨҮГ-ын нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэлэлцэхдээ 4******* дугаартай патент эзэмшигч болох биднийг гуравдагч этгээдээр татах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд ба гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын тайлбартай санал нэг байна. Нэхэмжлэгч талын өмчийн маргаантай холбогдох боломжтой гэж үзэж байна. Энэ хурлын агуулга, өмчийн маргааны шинжтэй яригдсан асуудалд хариулах нотлох барим, тайлбар байгаа. Зас молибден гэдэг эрдэс агуулсан хүдрийг байгалиас олборлоод баяжуулах үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Э ү ТӨҮГ баяжуулах процесст хэрэглэх, баяжуулахын тулд технологийн бодис хэрэглэгддэг. М*******ын өмнө хэрэглэж байсан урвалжийг Америкийн нэгдсэн улсын компани оюуны өмчийн хувьд эзэмшдэг. Тэр урвалжийг гаргах авах ажлын явцад лабораторийн ажилд гар бие оролцож байсан. Америкийн Стэнфордын лабораторид ажилладаг байсан. Энэ урвалжийг 2007 онд Э ү ТӨҮГ-т нутагшуулсан. Нутагшуулна гэдэг нь лабораторийн хагас үлэлийн туршилтуудыг хийгээд өөрийн хөрөнгөөр нэхэмжлэгч нарын яриад байгаа шиг ажлыг хийсэн. Э ү ТӨҮГ Америкийн компанид танай урвалжийг лабораторид өөрийн хөрөнгөөр туршсан учраас эзэмшинэ гэж маргаагүй, маргах боломжгүй. Энэ урвалж 2011 оны байдлаар үр өгөөжөө өгөөд Э ү ТӨҮГ-ын 4 ажилтан төрийн шагнал хүртсэн. Урвалж гэдэг үнэхээр чухал. Өөрсдийн хөрөнгөөр туршилт судалгаа хийдэг гэдэг асуудалд ийм ялгаа байгааг ойлгоосой гэж хүсэж байна. Шинэ бүтээл гаргах судалгаа, туршилт бүтээлийг Эийн овоо ордод тохирох уу, тохирохгүй юу гэдгийг судлах судалгаа 2 өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Э ү ТӨҮГ одоо хэрэглэж байгаагаас илүү сайн юм байна уу үгүй юү гэдгийг өөрсдийн хөрөнгөөр эрэлхийлж, судалж, хайж байдаг. Миний ажиллаж байсан судалгааны төвийн үйл ажиллагааны журамд нь заагаад өгсөн байдаг. Тэгэхээр энэ чиг үүргийн хүрээнд маш олон тооны урвалжуудыг жилийн жилд судалж байдаг. Тэгээд сайн үр дүн гарсныг нь хэрэглээд явж байдаг. Монфлод 03-ыг лаборатори, үт туршсан гэдэг нь бэлэн болсон байсан бүтээгдэхүүнийг тохирох нь уу, тохирохгүй юу гэдэг ажлыг хийсэн гэсэн үг. Дэлхийд хэдэн зуун ийм урвалж байгаа.
Шороонд байгаа зэсийг 100 хувь авбал сайн. 80, 90 хувьтай авдаг. Сайн урвалжийг хэрэглэвэл хувь нь өсдөг. Урвалж нь шингэн бодис байдаг. Уулнаас ухаж авч байгаа шороонд зэс, молибдентой байгаа. Хэмжээний хувьд 0.4, 0.5 хувьтай байдаг. Нунтаглаж жижиглээд устай хамт хутгаад урвалжаа хийхээр ашигтай зэс, молибден дээшээ хөвөөд ялгараад гараад ирнэ. М******* гэдэг урвалжийг Э ү ТӨҮГ-т хийгээгүйг яаж нотлох вэ гэхээр м*******ын найрлагад ордог бодисыг өмнө нь хэн нэгнээс худалдаж аваагүй, үийн баазад байгаагүй, тийм эх сурвалж байхгүй. М******* бодис ийм, ийм зүйлээс бүрдэнэ. Үүнийг үлэхийн тулд шинээр худалдаж аваарай гэсэн баримтууд байгаа. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш м******* 3 гэдэг нэрээр лабораторид туршиж эхэлсэн баримтууд байгаа. Н******* ХХК Э хотод байрладаг. Тухайн үед лаборатори нь 35 дугаар бааз гэдэг байгууламжид байдаг. Уул уурхайн компаниудад технологийн зөвлөгөө, туршилт хийж өгдөг. 2013 оны 12 дугаар сард тэнд ажиллаж байсан. Намайг Э ү ТӨҮГ-т орохоос өмнө Э ү ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд Э ү ТӨҮГ-аас хүдрийн дээжийг аваад янз бүрийн туршилтууд хийгээд М******* 03 урвалж тэнд бий болсон. Хэдэн зуун урвалжуудыг хольж үзээд гаргаж авна. Гэрээний явцыг ерөнхий захиралд нь танилцуулж байсан. Тухайн үед би Америкийн компанид ажиллаж байсан. Үлдсэн 3 патент эзэмшигч Э ү ТӨҮГ-т ажиллаж байсан. Судалгааны төвд ирж ажиллаач гэж ерөнхий захирал урьсан.
2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ерөнхий захирлын тушаал гарсан. Хямрал болоод үлэл хүнд болоод тушаалд м******* урвалжийг нэвтрүүлэх гэж заасан. Гарган авах гэж байхгүй. Байсан бүтээлийг тохирох уу, тохирохгүй юу гэдгийг турш гэсэн тушаал гэж харж байгаа. 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Э ү ТӨҮГ-ын дотооддоо мөрддөг журамд инновацын багт мэдэгдэх ёстой гэсэн байна. Өөрсдийн бүтээл гэж үзэж байгаа учраас ажил олгогчид хамааралгүй байсан гэж үзэж байна. Инноватор цом гээд инновацын дотоод журмын дагуу шинэ бүтээлийн өгөөж, үр шим гарсан үед шагнаж урамшуулах зохицуулалттай тэмцээн уралдаан болдог байсан. 2016 онд энэ урвалж үлэл туршаад үр дүн нь гарсан байсан учраас үр шим нь шагналд чинь тэнцэх үү гээд уралдаанд оролцуулсан юм. Инновацын мэргэжилтнүүд өөрсдөө зохион байгуулдаг хурал. Нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч тэр хурал дээр байсан. Хурлын протоколд М******* 3 хэний өмч юм бэ, хэний нэр патент дээр байдаг бэ гэхэд миний хариулт бас протоколд тэмдэглэгдсэн байгаа. Зохиогч иргэдийн нэртэй патентын өргөдлөө өгсөн байгаа. 2016 онд мэдэж байсан гэсэн үг. Энэ урвалжийг лабораторид туршиж эхлэхээс өгсүүлээд н.Мын урвалж н.Эын урвалж гэж хүн бүхэн ярьдаг байсан.
Э ү ТӨҮГ-ын тоног төхөөрөмж юунд ашиглагдсан гэхээр Э ү ТӨҮГ энийг хэрэглэхээр үр өгөөж гарах уу, үгүй гэдэгт ашиглагдсан. Хүсэлтдээ яагаад хавсаргасан гэхээр шинэ бүтээлийн шалгуурт эдийн засгийн үр өгөөжтэй юу гэдэг байх ёстой гэж ойлгосон. Тэгэхээр Э ү ТӨҮГ-т туршаад өмнөхөөсөө илүү үр өгөөж гарсан гэдэг мэдээлэл өгөх зорилгоор туршилтын материалыг хавсаргасан. 2016 онд инноватор цомын хуралд жишээ нь ярьж байсан. Э ү ТӨҮГ-т тохирох тохирохгүй гэдэг туршилтыг хийж байхад М******* 3 энэ хүмүүсийнх гэдгийг бүх шатны инженер, техникийн ажилтнууд мэддэг байсан. 2021 онд патентын үр шимийг хүртье гээд өргөдөл албан ёсоор гаргаад явахад тухайн үеийн ерөнхий захирал, гүйцэтгэх удирдлагууд дотооддоо бүх судалгаануудыг хийлгэсэн байдаг. Энэ хүмүүсийн харьяалагдаж байгаа хуулийн хэлтэс дүгнэлтээ бичсэн байдаг. Энэ хүмүүсийн патентыг Э ү ТӨҮГ шилжүүлж аваад цааш ашиглах нь зөв байна гэсэн. Үлэл талын хүмүүс үр дүнтэй, өгөөжтэй байна гэсэн дүгнэлт, шийдвэрүүдийг гаргасан. Эцсийн дүндээ өмчийн маргааны асуудал тодорхой байх ёстой гээд Ерөнхий захирлын зөвлөмжийн дагуу Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гаргачих гэдэг асуудал тавьсан. Иргэний хэргийн шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй. Хариуцагч талын хэлдэг тайлбарын хүрээнд явах байх гэж найдаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ү ТӨҮГ нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1. Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах, 2. Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон 4******* дугаартай патентыг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн байна.
Улмаар шүүх хуралдаанд 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон 4******* дугаартай патентыг болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалын хавсралтын Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.
1. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон 4******* дугаартай патентыг болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалын хавсралтын Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг улсын бүртгэлд бүртгэж, патент олгох тухай А/778 дугаар тушаалаар Зэс молибдений хүдрийн баяжуулалтанд хэрэглэгдэх цуглуулах урвалж нэртэй шинэ бүтээлд 4******* дугаартай патентийг Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгосон байна.
Патентын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлд шинэ бүтээлийн патент олгох зүйл, шалгууруудыг хуульчилсан ба 4.1-д Шинэ бүтээлийн түвшин агуулсан, үлэлд ашиглах боломжтой, үлэх шинэ арга ажиллагаа болон шинэ бүтээгдэхүүн зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно гэж, 26 дугаар зүйлийн 26.1.1-26.1.17-д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргүүдийг хуульчилсан байна.
Дээрх Патентын тухай /2006 оны/ хуулийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд, Оюуны өмчийн газар нь шинэ бүтээлийн патент олгох шалгуурыг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр патент олгох үндсэн чиг үүрэгтэй байна.
Тодруулбал, хариуцагч Оюуны өмчийн газар нь зөвхөн шинэ бүтээлийн патент олгох шалгуурыг хангасан эсэхийг шалгах чиг үүрэгтэй байх ба харин шинэ бүтээлийн зохиогч хэн болохыг тогтоох чиг үүрэг хүлээгээгүй байна.
Иймд хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай байгууллага нь патентийг хэнд олгохыг шалгахгүй, харин юунд, ямар зүйлд олгохыг шалгах чиг үүрэгтэй, өөрөөр хэлбэл, манай байгууллага нь зөвхөн шинэ бүтээл мөн эсэхийг шалгах, мөн чанарын шүүлтийг л хийдэг гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл, эдийн бус баялаг болох шинэ бүтээлийн зохиогч хэн болохыг тогтоох асуудал нь хувийн эрх зүйн маргаан байх ба шинэ бүтээлийн зохиогч хэн болохыг тогтоох чиг үүрэг нь захиргааны байгууллага болох Оюуны өмчийн газарт хамааралгүй байна.
Магадгүй нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд шинэ бүтээлийн зохиогч нь ажилтан уу, эсхүл ажил олгогч уу гэсэн агуулгатай маргаан гарсан тохиолдолд энэ асуудал нь хувийн эрх зүйн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Гуравдагч этгээд Д.Э, Т.Т нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мт олгосон итгэмжлэлд зурагдсан Д.Э, Т.Т нарын гарын үсэг нь Зохиогчийн баталгаанд зурагдсан гарын үсгээс илт зөрүүтэй, хуурамч байх магадлалтай тул Л.Мт итгэмжлэл олгогдоогүй гэж үзнэ гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь гуравдагч этгээд Д.Э, Т.Т нар нь патентийн мэдүүлэг гаргах үедээ захиргааны байгууллагад төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Л.Мт олгосон байх ба Д.Э, Т.Т нар нь Л.Мт итгэмжлэл олгосонтой маргаагүй, тодруулбал, гуравдагч этгээдүүд нь бид Л.Маар төлөөлүүлэх ёсгүй байсан гэж маргахгүй байх тул энэ асуудал нь нэхэмжлэгчид хамааралгүй, нэхэмжлэгч талын энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь патент эзэмшигчээр Д.Э, Т.Т нарыг нэмэх ёсгүй байсан, зохиогчийн баталгаанд зурсан гарын үсэг нь Д.Э, Т.Т нарын гарын үсэг биш, хуурамч гарын үсэг байх магадлалтай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Л.М, О.Э нар нь зохиогч нэмэгдэж 4 болсонтой маргаагүй, өөрөөр хэлбэл, Л.М, О.Э нар нь зохиогч нэмэгдэхийг зөвшөөрч байх тул нэхэмжлэгч талын дээрх тайлбар мөн үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүх Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон 4******* дугаартай патентыг болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалын хавсралтын Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай 36 дугаар тогтоолоор Э ү ТӨҮГ-аас гаргасан 4******* дугаартай Зэс молибдений хүдрийн баяжуулалтанд хэрэглэгдэх цуглуулах урвалж нэртэй шинэ бүтээлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт болон тус хүсэлтийн дагуу Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн гишүүнээс гаргасан санал, Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсүгэй гэж шийдвэрлэсэн байна.
Патентийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т Энэ хуулийн 54.1.2-т заасан хүсэлтийг патент олгогдсон шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргана гэж заасан байна.
Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.4-т Зөвлөл, зөвлөлийн гишүүн нь энэ журмын 3.3-т заасан гомдол, эсэргүүцэл, хүсэлтийг дараах тохиолдолд маргаан үүсгэхээс татгалзаж, албан бичгээр ажлын 5 өдрийн дотор хариу өгнө, 3.4.4-т хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж заасан байна.
Дээрх Патентийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т зааснаас үзэхэд, Э ү ТӨҮГ нь 4******* дугаар патентийг хүчингүй болгуулах гомдлыг Маргаан шийдвэрлэх зөвлөлд хугацаа хэтрүүлэн гаргасан болох нь хэрэгт цугласан нотлох баримтуудаар тодорхой тогтоогдож байна.
Иймд дээрх журмын 3.4.4-т заасны дагуу Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлээр шүүх Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Патентийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, Патентын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2-т заасныг тус тус баримтлан Э ү ТӨҮГ-ын Оюуны өмчийн газар болон Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах, Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон 4******* дугаартай патентыг болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалын хавсралтын Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан м******* хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ