2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/06823

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 13 191/ШШ2025/06823

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 15 давхар хаягт байрлах ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, *******,,, 110 тоот хаягт оршин суух, Аын М /РД: /-д холбогдох

22,881,136.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Загдсүм шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Аын М хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 08 сарын 20-ны өдөр 6000267435 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 23,020,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000267435 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 114 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 6000267435 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 01 сарын 25-ны өдөр дуусахаар байх ба зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000267435 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 20,885,888.6 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,944,822.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 27,425.61 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 22,881,136.47 төгрөгийг зээлдэгч А.Мэргэндариас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өнөболд, хариуцагч А.М нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

******* ХК-ийн нэхэмжлэлтэй, А.Мд холбогдох иргэний хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэлийн нийт үнийн дүн 22,881,136.47 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар сар бүр тэнцүү төлөлт болох 1,906,761.37 төгрөгийг 2025 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж байна.

Иймд тус хүсэлтийг харгалзан үзэж холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч А.Мд холбогдуулан 22,881,136.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 22,881,136.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.М 2025 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар бүр 1,906,761.47 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгч ******* ХК-тай харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байх байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч А.М нь нэхэмжлэгч ******* ХК-д 2025 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар бүр 1,906,761.47 төгрөгөөр, нийт 22,881,136.47 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,355.68 төгрөгийн тал хувь буюу 136,177.84 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Мэргэндариас 136,177.84 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,355.68 төгрөгийн үлдэх хэсэг буюу 136,177.84төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч А.М сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН