Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 304/ШШ2025/00472

 

 

 

 

 

*******0*******5 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 304/ШШ*******0*******5/0047*******

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ******* дугаар хороо, С*******, Твин тауэр-*******,*******1 тоотод байрлах С*******К /Хувийн хэргийн дугаар:9015003104/, /Регистрийн дугаар:5963834/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, ******* сум,******* дугаар баг, Мандал байнга *******-3 тоотод оршин суух уд овогт Лр /ИБД:63*******50965110*******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,73*******,010.*******1 /гурван сая долоон зуун гучин хоёр мянга арван төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/*******0*******5/00605/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С*******К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Болор нь тус банк бус санхүүгийн байгууллагатай *******0************** оны 08 дугаар сарын 09-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулан 1,699,900 төгрөгийг, *******4 сарын хугацаатай, жилийн 4******* хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Л.Болор нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 3,73*******,010.*******1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Болор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С*******К нь хариуцагч Л.Болорт холбогдуулан 3,73*******,010.*******1 /гурван сая долоон зуун гучин хоёр мянга арван төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л.Болор нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.*******, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С*******К-ийн нэхэмжлэлтэй Л.Болорт холбогдох 3,73*******,010.*******1 /гурван сая долоон зуун гучин хоёр мянга арван төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч Л.Болор нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг*******0 хувиар бууруулж, Төрийн сангаас 37,331 /гучин долоон мянга гурван зуун гучин нэг/ төгрөг, хариуцагч Л.Болороос 37,331 /гучин долоон мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА