| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/03758/И |
| Дугаар | 191/ШШ2025/06840 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/06840
2025 08 13 191/ШШ2025/06840
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, ******* ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,, 25 тоот хаягт оршин суух Цийн Д /РД: /-д холбогдох
22,832,037 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Ц.Д тус банктай 2024 оны 07 сарын 03-ны өдөр MN170030003095020518 тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан ба тус гэрээгээр 21,947,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар авсан.
Нэхэмжлэгч 2024 оны 07 сарын 03-ны өдөр хариуцагчид 21,947,000 төгрөгийн зээлийг олгосноор цахим цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн ба өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 1,427,842.61 төгрөг, зээлийн хүүнд 1,026,661.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,760.92 төгрөг тус тус төлсөн байна.
Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав.
Хариуцагчид цахим цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхийг зүгээс удаа дараа шаардаж байсан ч зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа.
Хариуцагчаас 2024 оны 07 сарын 03-ны өдрийн MN170030003095020518 тоот цахим цалингийн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлийн өрийн үлдэгдэлд 20,519,157 төгрөг, зээлийн хүүнд 2,255,825 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 57,051 төгрөг, нийт 22,832,037 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Ц.Д миний бие ******* ХК-иас надад холбогдуулан гаргасан 22,832,037 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2025 оны 06 сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг төлсөн.
Үлдэгдэл 20,332,037 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Хариуцагч Ц.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,832,037 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагын 2,500,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ц.Дд холбогдуулан 22,832,037 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгч ******* ХК-д нэхэмжлэлийн шаардлага 22,832,037 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба тэрээр үлдэх 20,332,037 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгч ******* ХК-д 20,332,037 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,111 төгрөгийн тал хувь 136,055 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Дөөс 136,055 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,111 төгрөгийн тал хувь 136,055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ц.Д сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН