Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч О.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бөд холбогдох эрүүгийн 1729000840014 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуунсухайт” хилийн боомтоор 2017 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр фотон маркийн 23-88 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 10-34 БЧ чиргүүлийн тэвшинд хязгаарласан бараа болох 1.915.200 / нэг сая есөн зуун арван таван мянга хоёр зуун/ төгрөгийн үнэлгээтэй 684 кг ямааны махыг нуун улсын хилээр хууль нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/299 дугаар албан бичиг /хх-ийн 8-р хуудас/

Бараа, тээврийн хэрэгслийг саатуулж, гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/

Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт   /хх-ийн 17-20-р хуудас/

 “Махны төрөл тодорхойлох тухай” шинжээчийн “хариулт 1. Хураагдсан мах нь малын мах мөн байна.

Хариулт 2. Мэдрэхүйн эрхтний үзлэгээр ясны бүтэц, өөхөн бүрхүүлийн тогтцоос хархад ямааны мах мөн болох нь тодорхой байна.

Хариулт 3. Мэдрэхүйн эрхтний үзлэгээр ямааны мах нь цэвэр уутанд ууталж савласан, элдэв гаж үнэргүй, хөлдүү цэвэр шинэ тарган мах байна.” гэсэн дүгнэлт  /хх-ийн 34-35-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний №186/01 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/

Хохирогч Х.Мандахцэцэгийн өгсөн мэдүүлэг: ”...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Гашуунсухайт хилийн боомтын нүүрсний гарах чиглэл дээр хяналт шалгалт хийж байхад 23-88 ӨМҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн тэвшин дээр нүүрсний доод талд дотор талаараа шар өнгийн шуудайд хийж гадуур нь хар өнгийн уутанд хийн скочидсон 31 шуудайтай зүйл байсныг илрүүлж, гаалийн мэргэжлийн хяналтын байцаагчид үзүүлэхэд малын мах байна гэсэн. Тэгээд тухайн махыг жинлэж үзэхэд 684 кг байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. ...Би хэргийн материалтай танилцъя. Шүүх хуралд оролцохгүй. Уг зүйл нь 31 шуудай бүхий 684 кг жинтэй ямааны хөлдөөсөн мах байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/

О.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Би өнгөрсөн 2017 оны 08 дугаар сараас эхлэн нүүрс тээврийн машин жолоодож эхэлсэн. Би ямар нэгэн компанид харьяалагддаггүй, олдсон машинаар нүүрс тээвэрлээд цалин авдаг байсан. Тэгээд 2017 оны 11-р сарын 06-ны өдөр “Таван толгойн шин” компаний 10-37 ГЧ дугаарын чиргүүлтэй, 23-88 ӨМҮ улсын дугаартай Фотон машиныг унаж Монгол руу орж ирсэн. Тэр машинд Эрдэнэс таван толгойн уурхайгаас нүүрс ачуулаад боомтруу явсан. Олон хоног очерлон явсаар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Гашуун сухайтын боомт дээр саатуулагдсан. Миний машины жолоодож явсан нүүрс ачсан чиргүүл дээрээс 684 кг ямааны мах илэрсэн. Би Цагаанхаданд мах зарж явсан хүмүүсээс нийтдээ 31 ямааны гулуузыг нийтэд нь 2 сая орчим төгрөгөөр аваад түүнийгээ Хятад руу оруулах гэж нүүрсний машиндаа ачиж яваад хил дээр баригдсан. ...Анх мэдүүлэг өгөхдөө Ганаа гэдэг хүн махыг машинд тавьсан гэж хэлсэн. Би тухайн үед хүнийх гээд хэлчихвэл гайгүй гэж бодоод Ганаа гэх хүнийг холбоотой мэтээр худал хэлсэн юм. ...би өмнө нь ийм зүйл хийж байгаагүй. Анх удаа мөнгө олох гэж ийм зүйл хийсэн...” гэх мэдүүлэг /хх-н 43-45-р хуудас/

Шүүгдэгч О.Бийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч О.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/,

            Шүүгдэгч О.Бийг гурван талаас нь харуулсан фото зураг, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч О.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуунсухайт” хилийн боомтоор 2017 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр фотон маркийн 23-88 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 10-34 БЧ чиргүүлийн тэвшинд хязгаарласан бараа болох 1.915.200 / нэг сая есөн зуун арван таван мянга хоёр зуун/ төгрөгийн үнэлгээтэй 684 кг ямааны махыг нуун улсын хилээр хууль нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/299 дугаар албан бичиг /хх-ийн 8-р хуудас/, Бараа, тээврийн хэрэгслийг саатуулж, гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт   /хх-ийн 17-20-р хуудас/, хохирогч Х.Мандахцэцэгийн өгсөн мэдүүлэг: ”...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Гашуунсухайт хилийн боомтын нүүрсний гарах чиглэл дээр хяналт шалгалт хийж байхад 23-88 ӨМҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн тэвшин дээр нүүрсний доод талд дотор талаараа шар өнгийн шуудайнд хийж гадуур нь хар өнгийн уутанд хийн скочидсон 31 шуудайтай зүйл байсныг илрүүлж, гаалийн мэргэжлийн хяналтын байцаагчид үзүүлэхэд малын мах байна гэсэн. Тэгээд тухайн махыг жинлэж үзэхэд 684 кг байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/, О.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч О.Бийг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Шүүгдэгч О.Бийн “торгох ял оногдуулвал 3 сарын хугацаанд төлөх боломжтой” гэсэн саналыг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Хохирогч Х.Мандахцэцэг нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 26-28 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгч О.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Октябрийн Бийг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бөд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 / хоёр / сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.БАТТУЛГА