2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/06848

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 13 191/ШШ2025/06848

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

  Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******, 26 тоот хаягт оршин суух, Б*******ны Б*******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******, ХХК-д /РД: /, сургууль ХХК /РД: / нарт холбогдох

Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, 29,593,611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг, Б.Галхүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б******* нь 2024 оны 03 сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн*******, -ийн хичээлийн Д байрны 1 давхарт нийтийн хоолны гал тогоог 1 жилийн хугацаатай, 1 сарын 15,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон түрээсийн гэрээ байгуулсан.

Түрээсийн гэрээний дагуу барьцаа болгож 15,000,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг Эм ай ю сургуулийн дансанд шилжүүлсэн.

Уг түрээсийн гэрээнд зааснаар сургуулийн сурагчид, ажилчид нь цайны газарт хоол идэхдээ хоолны талоноор иддэг ба би тухайн талонуудыг сургуулийн нягтлан бодогчид өгч хоолны төлбөрөө авахаар тохиролцсон.

Би 15 хоногийн хугацаанд л уг гал тогоог ажиллуулсан. 15 хоногийн хугацаанд сургуулийн зүгээс 1906 том хүн хоол идсэн ба хоолны үнэ 14,675,500 төгрөг болсноос 3,576,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 11,099,500 төгрөгийг өгөөгүй.

Нийт 3237 хүүхэд хоол идсэнээс 2138 хүүхдийн хоолны тооцоо хийсэн ба 1099 хүүхдийн хоолны тооцоо 5,495,000 төгрөгийг өгөөгүй тул бид маргалдаж гэрээ цуцалсан.

Мөн гэрээ цуцлахдаа барьцаа 15,000,000 төгрөгөөс үндэслэлгүй 11,000,000 төгрөгийг суутгаж 4,000,000 төгрөг өгсөн.

15 хоног ажилласан байхад 21 хоногоор бодож 10,161,290 төгрөгийг суутгасан бөгөөд түрээсийн төлбөрөөс 2,661,290 төгрөгийг өгөөгүй.

Иймд Эм ай ю сургуультай байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Том хүний хоолны зөрүү 11,099,500 төгрөг, хүүхдийн хоолын зөрүү 5,495,000 төгрөг, барьцаа 11,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,661,290 төгрөг, нийт 30,255,790 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан.

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага хэвээр. Багш, ажилчдын хоолны зөрүү 8,548,400 төгрөг, хүүхдийн хоолны зөрүү 1,375,000 төгрөг, барьцаа 15,000,000 төгрөг, түрээсийн төлбөрийн зөрүү 2,903,211 төгрөг, хариуцагчаас олгосон хоолны 3,000 төгрөгийн буцаалтын зөрүү 1,767,000 төгрөг, нийт 29,593,611 төгрөгийг хариуцагч ХХК болон хариуцагч сургууль ХХК нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХК-ийн болон хариуцагч сургууль ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Б******* нь 2020 оны 03 сарын 20-ны өдөр сургууль ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр хоолны газрын түрээсийн гэрээ байгуулан хоолны газрын талбай болон тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг хүлээн авснаар 2024 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн хоолны газрыг ажиллуулж эхэлсэн.

Хоолны газар нь дээд сургуулийн багш, ажилтнууд, оюутнууд, мөн дунд сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг учир сургуулийн зүгээс тогтвортой удаан хугацаагаар хариуцлагатай ажиллах шаардлага тавихад Б.Б******* хүлээн зөвшөөрсөн ба сургуулийн хэмжээнд хэдэн багш, ажилтан, оюутан, сурагчдыг хангах мэдээллийг Б.Б*******д өгсөн.

Мөн гаднаас үйлчлүүлэгч татах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь түрээслэгч талд нээлттэй байсан. 2 талаас бүх хүсэл сонирхлоо илэрхийлж харилцан зөвшилцөлд хүрсний үндсэн дээр гэрээгээ байгуулсан.

Түрээсийн гэрээний төслийг нэхэмжлэгч Б.Б*******д 2024 оны 03 сарын 20-ны өдөр явуулан танилцах хугацаа олгоод 2024 оны 03 сарын 25-ны өдөр гэрээгээ баталгаажуулж гарын үсэг зуран уг өдрөөс ажиллаж эхэлсэн.

Түрээсийн гэрээ Б.Б*******ийн эрхийг зөрчсөн гэж үзвэл уг 5 хоногийн хугацаанд манай талд санал, хүсэлт гаргах боломжтой байсан бөгөөд Б.Б******* гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан.

Б.Б*******д анхнаасаа маш сайн хэлж, анхааруулсаар байтал гэрээгээ зөрчиж, түрээслэж чадахгүй боллоо гэж мэдэгдсэн тул бид 2024 оны 04 сарын 11-ний өдөр яаралтай хуралдаж бага сургуулийн үдийн цайг тасалдуулахгүй байх хариуцлагын хүрээнд тохиролцсоны үндсэн дээр 2024 оны 04 сарын 15-ны өдрөөс Б.Б*******ийг тогоочоор ажилд авч, уг өдрөөр түрээсийг зогсоохоор шийдвэрлэсэн.

Энэ нь нийтдээ хуанлийн 21 хоног болж байгаа тул түрээсийн төлбөрийг гэрээний дагуу тооцож суутгасан.

Түрээсийн төлбөр болон барьцаа нийт 30,000,000 төгрөгийг ерөнхий боловсролын Эм ай ю сургууль ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

Хүүхэд, багш, ажилтнуудын хоолны тооцоо болох 14,936,000 төгрөгийг Б.Б*******д олгосон ба тооцоон дээр маргаан үүсч гэрээ цуцлах болсон гэдэг нь үндэслэлгүй.

Бага сургуульд нийт 256 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл сурагчдын ээлжийн амралт таарсан ба үлдсэн хоног болох түрээсийн 10 хоногт дээд тал нь 2560 хүүхэд хоол идэх боломжтой тул нэхэмжлэлд дурьдсан 3237 хүүхэд хоол идсэн байх боломжгүй юм.

Гэрээний 7.4-т заасны дагуу барьцаанаас 30 хувь буюу 4,500,000 төгрөгийг суутгасан.

Сургуулийн зүгээс бүх тооцоог үнэн зөвөөр гаргаж Б.Б*******д танилцуулан харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан ба түүнд нийт 22,005,888 төгрөгийг өгсөн.

Манайх үзлэгийн тэмдэглэлүүдийг үндэслээд 2024 оны 03 сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны хоолны тооцооллын зөрүүг гаргасан ба хэлний сургалтын төвийн багш, ажилтнуудын хоолны тооцооллын зөрүү 73,000 төгрөг, 199,500 төгрөг, 546,500 төгрөгийг Эм ай ю сургууль ХХК, -ийн багш, ажилчдын хоолны тооцооллын зөрүү 94,000 төгрөг, 468,000 төгрөг, мөн кью пэй-ээр тооцоо хийж худалдан авсан хүмүүсийн тооцоо дээд сургуулийн дансанд орсон тул тус мөнгийг дээд сургууль төлөх боломжтой.

Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд багш, ажилчдын хоолны зөрүү 8,548,400 төгрөг, хүүхдийн хоолны зөрүү 1,375,000 төгрөг, барьцаа 15,000,000 төгрөг, түрээсийн төлбөрийн зөрүү 2,903,211 төгрөг, хоолны 3,000 төгрөгийн буцаалтын зөрүү 1,767,000 төгрөг, нийт 29,593,611 төгрөгийг ХХК, ерөнхий боловсролын Эм ай ю сургууль ХХК нараас нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.Б******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, тооцоолол,

2024 оны 03 сарын 20-ны өдөр байгуулсан хоолны газрын түрээсийн гэрээ, зарлагын баримтууд, түрээсийн төлбөр болон барьцаа төлбөрт 30,000,000 төгрөг төлсөн баримтууд,

Хоолны талонууд,

Өмгөөлөгч Г.Өлзийхишигт Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсээс хүргүүлсэн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 27 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 10-3/1317 тоот албан бичиг, Эм ай ю сургууль-ийн суралцагчийн ирцийн бүртгэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч ХХК, Нийслэлийн ерөнхий боловсролын Эм ай ю сургууль ХХК нар нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, итгэмжлэлүүд,

сургууль ХХК-ийн дүрмийн хуулбар, 2024 оны 03 сарын 20-ны өдрийн хоолны газрын түрээсийн гэрээний хуулбар,

сургууль ХХК нь Б.Б*******д 2024 оны 04 сарын 30-ны өдөр 22,005,888.29 төгрөгийг шилжүүлсэн баримт,

Хоолны газрын түрээсийн гэрээний эцсийн тооцоо,

Сурагч, багш, ажилчдын хоолны тооцоо, баллонтой хийн түлшний тооцоо, ашиглалтын төлбөрийн тооцоо,

2023-2024 оны хичээлийн жилд бага ангид суралцаж байгаа хүүхдийн тоо, 2023-2024 оны хичээлийн жилд бага үдийн хоол идсэн хүүхдүүдийн тооцоо,

сургууль-ийн багш, ажилчдын үдийн хоол идсэн тооцоолол,

Б.Б*******д сургууль-иас 2024 оны 05 сарын цалинд 1,181,308.40 төгрөг олгосон баримт,

Б.Б*******ийн сургууль-д гаргасан 15 хоногийн цалин хавсран ажилласнаар тооцуулах хүсэлт,

Ерөнхий боловсролын Эм ай ю сургууль-ийн хоолны газрын түрээслэгч Б.Б*******тэй хийсэн 2024 оны 04 сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл,

-ийн болон Эм ай ю сургууль-ийн Хаан банк дахь данснуудын хуулга,

2024 оны 03 сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 сарын 12-ны өдрийг хүртэлх хэлний сургалтын төвийн багш, ажилтнуудын, дунд сургуулийн багш ажилтнуудын, дээр сургуулийн багш, ажилтнуудын хоолны тооцооллын зөрүү зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

-Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 31330 дугаар шүүгчийн захирамжаар -ийн кассын машин, программд үзлэг хийхээр шийдвэрлэжээ.

Үзлэгийг ХХК-ийн хурлын танхимд 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 10 цаг 35 минутад эхлэн 17 цаг 34 минутанд дууссан,

Мөн дахин 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 09 цаг 25 минутад эхлэн 10 цаг 27 минутанд дууссан.

Үзлэгээр 2024 оны 03 сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд өдөр тус бүрээр нь дээд сургуулийн багш нар, дээд сургуулийн ажилчид, дунд сургуулийн багш нар, дунд сургуулийн ажилчид, дунд сургуулийн 6-12 дугаар анги, хэлний сургалтын төвийн багш, ажилчид, дээд сургуулийн оюутнууд тухайн өдөр хэдэн хүн, ямар хоол идсэн болохыг өдөр нэг бүрээр нь zone.miu.edu.mn программ руу нэг бүрчлэн орж тулган, өдөр бүрийн баримтыг үзлэгийн тэмдэглэлд өдөр бүрээр нь хэвлэн хавсаргасан болно.

 

-Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 13627 дугаар шүүгчийн захирамжаар Боловсролын яам, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсээс 2024 оны 03 сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Эм ай юу сургууль-ийн үдийн цай хөтөлбөрт хэдэн хүүхэд хамрагдсан талаархи баримтыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн статистик тоог ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Б.Б******* нь хариуцагч ХХК, сургууль ХХК нарт холбогдуулан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, 30,255,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Том хүний хоолны зөрүү 11,099,500 төгрөг,

Хүүхдийн хоолын зөрүү 5,495,000 төгрөг,

Барьцаа 11,000,000 төгрөг,

Түрээсийн төлбөр 2,661,290 төгрөг, нийт 30,255,790 төгрөг/

 

Нэхэмжлэгч Б.Б******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан 29,593,611 төгрөг нэхэмжилсэн байна.

/Багш, ажилчдын хоолны зөрүү 8,548,400 төгрөг,

Хүүхдийн хоолны зөрүү 1,375,000 төгрөг,

Барьцаа 15,000,000 төгрөг,

Түрээсийн төлбөрийн зөрүү 2,903,211 төгрөг,

Хоолны 3,000 төгрөгийн буцаалтын зөрүү 1,767,000 төгрөг, нийт 29,593,611 төгрөг/

 

Нэхэмжлэгч буюу түрээслэгч Б.Б******* нь хариуцагч буюу түрээслүүлэгч сургууль ХХК-тай 2024 оны 03 сарын 20-ны өдөр хоолны газрын түрээсийн гэрээ байгуулан, *******,*******, Эм ай ю дээр сургууль-ийн хашаанд байрлах хичээлийн D байрны 1 давхрын 250 м.кв талбайг тоног төхөөрөмжийн хамт 2024 оны 03 сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 1 сарын 15,000,000 төгрөгөөр түрээслэн дээд сургууль болон дунд сургуулийн мөн хэлний сургалтын төвийн багш, ажилчид, оюутан, сурагчдыг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан хоолоор үйлчлэхээр харилцан тохиролцон гэрээг байгуулжээ.

 

Дээрх гэрээний төслийг түрээслэгч Б.Б*******д 2024 оны 03 сарын 20-ны өдөр цахимаар хүргүүлэн тэрээр тухайн гэрээтэй танилцсаны үндсэн дээр 2024 оны 03 сарын 25-ны өдөр гэрээнд түрээслэгч Б.Б*******, түрээслүүлэгч талыг төлөөлөн сургууль ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал У Сон Хи нар өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ,

318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэмээн нэхэмжлэгч Б.Б******* маргаж байх ба тэрээр тухайн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус сургууль ХХК болон ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг буюу хичээлийн D байрны 1 давхрын тодорхой хэсгийг түрээслэсэн тул тухайн гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4-6, 62-64 дүгээр тал/

 

Дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой талууд маргаагүй бөгөөд гэрээний 3.1-т Түрээсийн төлбөр сарын 15,000,000 төгрөг байна. Түрээсийн төлбөрийг 15,000,000 төгрөгийг сараар нь бодож авах ба түрээслэгч нийт 15,000,000 төгрөгийг төлнө. Түрээслэгч сар бүрийн ашиглалтын төлбөрийг хариуцна,

3.2-т Түрээслэгч нь барьцаа болох 15,000,000 төгрөгийг гэрээний хугацаа дуустал түрээслүүлэгчийн дансанд байршуулна,

4.1.7-д Бүрэн дунд сургуулийн сурагчид, багш ажилчид болон дээд сургуулийн багш ажилчдын хоолны зардлыг тооцохдоо түрээслэгч одоо хэрэглэж байгаа QR кодыг ашиглах бөгөөд нийт хоолны зардлыг сар бүрийн эцэст тооцож, түрээслэгчийн дансанд шилжүүлнэ,

Үндсэн хоол 5,000-9,000 төгрөг, тоо /дундаж/ 500,

Бага сургуулийн үдийн цай үнэ 5,000 төгрөг, тоо /дундаж/ 300, үйлчлүүлэх цаг бага, 09:25-10:05, 14:35-15:20,

Ахлах, дунд 10:55-11:35,

Багш, ажилчид, үнэ 3,000 төгрөг, тоо /дундаж/ 150, MIU 12:00-13:00, MIS 12:00-12:30 гэж тус тус заасны дагуу түрээслэгч Б.Б******* дээд сургууль болон дунд сургуулийн мөн хэлний сургалтын төвийн багш, ажилчид, оюутан, сурагчдыг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан хоолоор үйлчлэхээр харилцан тохиролцсон талаар талууд тайлбарлаж байна.

 

Түрээслэгч буюу нэхэмжлэгч Б.Б******* нь гэрээний дагуу эхний сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг, барьцаа 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг сургууль ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 426014757 тоот дансанд 2024.03.25-ны өдөр шилжүүлсэн нь шилжүүлгийн баримтаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 14 дүгээр хавтасны 12-13 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Б******* нь тухайн түрээсийн талбайг 2024 оны 03 сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд түрээслэсэн талаар талууд хэн аль маргаагүй.

Тэрээр ажиллах хугацаандаа үйлчилсэн хоолоор үйлчилсэн хэмээн хоолны талон гэх баримтуудыг нотлох баримтаар ирүүлжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 76-250, 2-7 дугаар хавтас, 8 дугаар хавтасны 1-248 дугаар тал/

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 31330 дугаар шүүгчийн захирамжаар -ийн кассын машин, программд үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг ХХК-ийн хурлын танхимд 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 10 цаг 35 минутад эхлэн 17 цаг 34 минутанд дууссан,

Мөн дахин 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 09 цаг 25 минутад эхлэн 10 цаг 27 минутанд дууссан.

Үзлэгээр 2024 оны 03 сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд өдөр тус бүрээр нь дээд сургуулийн багш нар, дээд сургуулийн ажилчид, дунд сургуулийн багш нар, дунд сургуулийн ажилчид, дунд сургуулийн 6-12 дугаар анги, хэлний сургалтын төвийн багш, ажилчид, дээд сургуулийн оюутнууд тухайн өдөр хэдэн хүн, ямар хоол идсэн болохыг өдөр нэг бүрээр нь zone.miu.edu.mn программ руу нэг бүрчлэн орж тулган, тухайн баримтуудыг үзлэгийн тэмдэглэлд өдөр бүрээр нь хэвлэн хавсаргасан байна.

/ХХ-ийн 9 дүгээр хавтасны 23-27, 47-248, 10-12 дугаар хавтас, 13 дугаар хавтасны 1-208 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Б******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хоолны тооцооноос маргаан үүсч гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн гэсэн хэдий боловч тэрээр шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад ажилласан эхний өдөр болох 2024.03.25-ны өдөр алдагдалтай ажилласан учир уг өдрөө гэрээ цуцлах хүсэлтээ амаар гаргасан хэмээн тайлбарласан.

 

Ингээд түрээслэгч Б.Б*******ийн гэрээ цуцлах хүсэлттэй холбоотой 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 14 цагт ХХК-ийн хурлын танхимд ХХК-ийн захирал Куонн У Мүнн, ерөнхий боловсролын Эм ай ю сургууль ХХК-ийн захирал У Сонхи, нягтлан бодогч Р.Гоёзул, аж ахуйн албаны дарга С.Наранцэцэг, эрх зүйч Э.Энхсүрэн, дотоод хяналтын ажилтан Л.И, түрээслэгч Б.Б******* нар оролцон асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Уг хуралдаанаар түрээслэгч Б.Б*******ийн хүсэлтийг хүлээн авч 2024 оны 04 сарын 12-ны өдрөөс түрээсийг зогсоон, уг өдрөөс Б.Б*******ийг ажилтнаар авч ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Түрээслэгч Б.Б******* нь 2024 оны 04 сарын 12-ны өдрөөс 2024 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тухайн газарт ахлах тогоочоор ажиллан 1,181,308.40 төгрөгийн цалин авсан болох нь цалин олгосон баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 9 дүгээр хавтасны 9-10, 1 дүгээр хавтасны 73-74 дүгээр тал/

 

Түрээслэгч, түрээслүүлэгч талууд түрээслэгч Б.Б*******ийн 2024.03.25-ны өдрөөс 2024.04.12-ны өдөр хүртэл хугацаан дах түрээсийн гэрээний тооцоог үйлдсэн ба уг тооцоогоор:

Түрээслэгчид өгөх: Барьцаа 15,000,000 төгрөг,

Буцаан олгох түрээс 15,000,000 төгрөг, хугацаа 31, хугацаа 21, 10,161,290.32 төгрөг, 4,838,709.68 төгрөг,

Хоолны тооцоо 14,936,000 төгрөг, битүү лист 2 ширхэг, 40,000 төгрөг, шанага 2 ширхэг 30,000 төгрөг, газ 49,500 төгрөг, гал тогооны үлдэгдэл хүнс 2,194,564 төгрөг,

Нийт дүн 37,088,773.68 төгрөг гэжээ.

Дээр дурдсан 37,088,773.68 төгрөгөөс ашиглалтын зардал 127,219.89 төгрөг,

Түрээслэсэн хугацааны авах төлбөр 10,161,290.32 төгрөг,

Хөрөнгийн элэгдэл 294,375.25 төгрөг,

Барьцаа хөрөнгийн үнийн дүнгийн 30 хувь 4,500,000 төгрөг, нийт 15,082,885.38 төгрөгийг түрээслэгч талаас авахаар тооцон, 37,088,773.68-15,082,885.28 төгрөгийг хасч 22,005,888.29 төгрөгийг түрээслэгч Б.Б*******д өгөхөөр тооцоо үйлдэн түрээслэгч, түрээслүүлэгч тал хэн аль нь гарын үсгээ зурсан байна.

22,005,888.29 төгрөгийг түрээслэгч Б.Б*******д түрээслүүлэгч ерөнхий боловсролын Эм ай ю сургууль ХХК 2024 оны 04 сарын 30-ны өдөр шилжүүлсэн бөгөөд талууд энэ талаар мөн маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 65-72 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан хоолны газрын түрээсийн гэрээний 7.4-т Гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд талууд 2 сарын өмнө мэдэгдэх бөгөөд барьцааны үнийн дүнгээс 30 хувь суутгана гэсний дагуу барьцаа 15,000,000 төгрөгөөс 30 хувь 4,500,000 төгрөгийг суутгасан байх ба хариуцагч талууд түрээслэгч Б.Б*******ийн гэрээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрч, талуудын зөвшилцсөнөөр тэрээр тухайн газарт тодорхой цаг хугацаанд ахлах тогоочоор ажилласан байх тул гэрээний 30 хувьд суутган авсан 4,500,000 төгрөгийг сургууль ХХК-иас буцаан гаргуулах үндэслэлтэй.

 

Түрээслэгч Б.Б******* 2024.03.25-2024.04.12-ны өдрийг хүртэл хуанлийн 21 хоног, ажлын 15 хоног ажилласан гэх ба хариуцагч тал гэрээний 5.1.11-т Түрээслэгч хоолны газрыг өдөр бүр 07:00-22:00 цагийн хооронд ашиглах эрхтэй гэж заасны дагуу 21 хоногийн түрээс суутган авсан гэж тайлбарласан бөгөөд тухайн хоолоор үйлчлүүлдэг байгууллага нь амралтын өдрүүдээр ажилладаггүй байх тул илүү 6 хоног суутган авсан түрээсийн төлбөрийг хариуцагч сургууль ХХК-иас буцаан гаргуулах нь зүйтэй.

15,000,000 төгрөг/31 хоног=483,871 төгрөг / 1 хоногийн түрээсийн төлбөр/

Амралтын 6 хоног*483,871 төгрөг=2,903,226 төгрөг гарч байгаа хэдий ч нэхэмжлэгч тал 2,903,211 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн тооцсон хэмжээгээр хариуцагч сургууль ХХК-иас гаргуулах үндэслэлтэй.

 

Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 30 тоот хариу өгөх тухай албан бичгээр Эм ай ю сургууль-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн статистик тоог ирүүлсэнийг тухайн сурагчид үдийн цай хөтөлбөрт хамрагдсан гэж үзэхгүй.

/ХХ-ийн 13 дугаар хавтасны 210-211 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Б.Б******* багш, ажилчдын хоолны зөрүү 8,548,400 төгрөг, хүүхдийн хоолны зөрүү 1,375,000 төгрөг, хоолны 3,000 төгрөгийн буцаалтын зөрүү 1,767,000 төгрөг тус тус нэхэмжилж байгаа боловч хэрхэн тооцоолон нэхэмжилж байгаа нь тодорхой бус тул хариуцагч Эм ай ю сургууль ХХК-ийн хоолны тооцооллын зөрүүнд төлөхөөр зөвшөөрсөн 73,000 төгрөг, 199,500 төгрөг, 546,500 төгрөг, Эм ай ю дээр сургууль ХХК-ийн хоолны тооцооллын зөрүүнд төлөхөөр зөвшөөрсөн 94,000 төгрөг, 468,000 төгрөг, мөн кью пэй-ээр тооцоо хийж худалдан авсан хоолны тооцоо 206,000 төгрөгийн хэмжээнд тус тус шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Б******* ашиглалтын зардал, хөрөнгийн элэгдэл хорогдол тооцсон талаар маргаагүй.

 

Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын Эм ай ю сургууль ХХК-ийн гүйцэтгэх үүрэг 6 хоногийн түрээсийн төлбөр 2,903,211 төгрөг, барьцаа 30 хувь 4,500,000 төгрөг, хоолны тооцооны зөрүү 73,000 төгрөг, 199,500 төгрөг, 546,500 төгрөг, нийт 8,222,211 төгрөг, хариуцагч ХХК-иас 206,000 төгрөг, 94,000 төгрөг, 468,000 төгрөг, нийт 768,000 төгрөг, бүгд 8,990,211 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

/ХХ-ийн 14 дүгээр хавтасны 30-35, 41-47 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч сургууль ХХК-иас 8,222,211 төгрөг, хариуцагч ХХК-иас 768,000 төгрөг, нийт 8,990,211 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч сургууль ХХК болон Б.Б******* нарын хооронд 2024 оны 03 сарын 20-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг болон 20,603,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч сургууль ХХК-иас 8,222,211 төгрөг, хариуцагч ХХК-иас 768,000 төгрөг, нийт 8,990,211 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч сургууль ХХК, Б.Б******* нарын хооронд 2024 оны 03 сарын 20-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг болон 20,603,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч сургууль ХХК-иас 146,505 төгрөгийг, хариуцагч ХХК-иас 22,982 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН.