| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00608/И |
| Дугаар | 304/ШШ2025/00474 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 304/ШШ2025/00474
| 2025 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 304/ШШ2025/00474 | Б******* аймаг |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, С*******,*******в байранд байрлах Г*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 6 дугаар баг, Б******* залуус 14-1422 тоотод оршин суух *******үд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 9,727,457.22 /есэн сая долоон зуун хорин долоон мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00608/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г******* нь хариуцагч *******үд холбогдуулан 9,727,457.22 /есэн сая долоон зуун хорин долоон мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ү нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗГ-К000777296 тоот Дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 7,200,000.00 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар зээл авсан. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-0007772 тоот гэрээгээр зээлийг 3,020,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 21.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулж зээлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-К000777296 тоот гэрээгээр зээлийг 1,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулж зээлсэн. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-Р000777296 тоот гэрээгээр зээлийг 3,550,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 15.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулж зээлсэн. Гэрээний хугацаа 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч 1,966,872.57 төгрөгийг 92 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. гэжээ.
Хариуцагч *******ү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Г*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******г хариуцагч *******ү нар дараах зүйлийг харилцан тохиролцож байгуулав. Талууд харилцан тохиролцож дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд: 2025 оны 09 сарын 20-ны өдөр 1,621,243 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 1,621,243 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 1,621,243 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1,621,243 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 1,621,243 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 1,621,243 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд зохигч ийнхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Г*******-ийн нэхэмжлэлтэй *******үд холбогдох 9,727,457.22 /есэн сая долоон зуун хорин долоон мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******ү 2025 оны 09 сарын 20-ны өдөр 1,621,243 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 1,621,243 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 1,621,243 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1,621,243 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 1,621,243 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 1,621,243 төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,589 /нэг зуун далан мянга таван зуун наян ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85,295 /наян таван мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч *******ү сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА