Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2025/00974

 

 

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2025/00974

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, ****** дугаар хороо, ********** гудамж *****төв байранд байрлах, Х.К ийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын **** дугаар багийн **** дугаар гудамжны ** тоотод оршин суух, О.М

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын *** дугаар багийн ***дугаар гудамжны **** тоотод оршин суух, Ц.Н

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын **** дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, О.Ө

Нэхэмжлэлийн шаардлага: 1670084087 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,955,636 төгрөг, зээлийн хүү 717,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,976 төгрөг, нийт 8,692,918 төгрөгийг хариуцагч О.М , Б.Н  нараас, 1670084454 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 25.042.194 төгрөг, зээлийн хүү 2,440,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,711 төгрөг, нийт 27,541,060 төгрөгийг О.М , Б.Н , О.Ө  нараас тус тус гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай 320/2025/01015/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н ,

Хариуцагч О.М , Б.Н , О.Ө . 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б -ийн Хөвсгөл салбарын захирал Т.Д шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Иргэн О.М , Б.Н  нар нь Х.Б тай 2023 оны 10 дугаар сарын 13-ний өдөр 1670084087 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгч О.М гийн Х.Б  дахь **** дугаартай дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Мөн О.М , Б.Н  нар нь Х.Б тай 2024 оны 02 дугаар сарын 05-ний өдөр 1670084454 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 35,000,000 /Гучин таван сая/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч О.М гийн Х.Б  дахь **** дугаартай дансанд 35,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

1670084454 дугаартай зээлийн батлан даагчаар О.Ө  нь 1670084454-03 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.1-д зааснаар “...Үндсэн гэрээгээр хүлээсэн үүргийг Зээлдэгчтэй хамтран хариуцах бөгөөд Банк зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж болно.” гэж заасан байна. Иймд О.Ө ийг хариуцагчаар оролцуулж байна.

Гэтэл зээлдэгч нар нь Банктай байгуулсан 1670084087 болон 1670084454 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 01 дүгээр сараас хойш гэрээний хавсралт 1 д заасан хуваарийн дагуу төлөхгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 164 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Х.Б  нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрээд байна.

Иймд:

1. 1670084087 дугаартай зээл 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 7,955,636 төгрөг, хүү 717,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,976 төгрөг, нийт 8,692,918 төгрөг.

2. 1670084454 дугаартай зээл 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 25,042,194 төгрөг, хүү 2,440,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,711 төгрөг, нийт 27,541,060 төгрөг тус тус болоод байна.

1670084087 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 10 дүгээр сарын 13-ны өдрийн 1670084087-01 дугаартай барьцааны гэрээгээр.

1/ Бизнесийн орлого

1670084454 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1670084454-03 батлан даалтын гэрээ, 1670084454-02 дугаартай барьцааны гэрээ, 1670084454-01 дугаартай Ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

1/ О.Ө ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001851 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000500974 дугаар гэрчилгээтэй ********** кв.м талбайтай хашаа байшин,

2/ О.Ө ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1723005132 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000431483 дугаар гэрчилгээтэй гэрчилгээтэй ********* хаягт байрлах 652,0 кв.м талбайтай өмчлөх эрхтэй газар.

3/ Бизнесийн орлого

Нэхэмжлэлийн шаардлага:

1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1670084087 дугаартай зээлийн гэрээний дагуу 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр 7,955,636 төгрөг, хүү 717,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,976 төгрөг, нийт 8,692,918 төгрөгийг зээлдэгч О.М , Б.Н  нараас, 1670084454 дугаартай зээлийн гэрээний төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр 25,042,194 төгрөг, хүү 2,440,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,711 төгрөг, нийт 27,541,060 төгрөгийг зээлдэгч О.М , Б.Н , О.Ө  нараас буюу 2 зээлд нийт 36,233,978 төгрөгийг гаргуулах.

2/ 1670084454 дугаартай зээлийн төлбөрийг хариуцагч нар нь сайн дураар төлөөгүй тохиолдолд дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Б  ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч О.М , Б.Н  нар нь Х.Б тай нар нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1670084087-01 дугаартай гэрээгээр 36 сарын хугацаатай 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар уг зээлийг авсан. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1670084087-01 дугаартай зээлийн үлдэгдэл төлбөр 7,955,636 төгрөг, хүү 717,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,976 төгрөг, нийт 8,692,918 төгрөгийг зээлдэгч О.М , Б.Н  нараас, 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдөр 1670084454 дугаартай 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, үндсэн зээлийн хүү жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай байгуулагдсан байдаг. Уг 1670084454 дугаартай зээлийн гэрээний төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр 25,042,194 төгрөг, хүү 2,440,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,711 төгрөг, нийт 27,541,060 төгрөгийг зээлдэгч О.М , Б.Н , О.Ө  нараас гаргуулах хүсэлттэй байна. Тухайн зээлүүд нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нь нийт 164 хоногийн хугацаа хэтрэлттэй байсан. Зээлийг хуваарийн дагуу эргэн төлөхийг зээлдэгч нарт мэдэгдэж байсан боловч зээлийн гэрээний үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа. Иймд хариуцагч нараас зээлийг гаргуулж барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү....гэв.

Хариуцагч О.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Х.Б наас авсан зээлээ өөрийн чадах хэмжээгээрээ төлж байсан юм. Би тухайн зээлийг авсан нь үнэн. Би 2022 онд зээлийн гэрээнд гарын үсэг зураад 15,000,000 төгрөгийн зээл авсан. Би тухайн зээлээс 7,000,000 төгрөгийг төлсөн. Одоо Х.Б наас нэхэмжилж байгаа үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрч төлнө гэдгээ илэрхийлж байна. Би тухайн зээлийг төлнө гэж огт хэлээгүй. Зээлийн гэрээний дагуу төлнө. Х.Б наас надад бичгээр мэдэгдэл өгөөгүй. Шүүхэд шилжүүлэх гэж байна гэдгийг огт мэдээгүй. Би Х.Б ны ажилтанд зээлээ төлж чадахгүй байгаа учир шалтгаанаа тайлбарлаж хэлж байсан. Мөн Х.Б ны ажилтан манай нөхрийн ажил дээр очиж уулзсан байсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгээд ирсэн юм. Ирээд Х.Б ны ажилтанд ирсэн ажлаа хийж байгаа талаар ч хэлсэн. Энэ хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаа гэж хэлээгүй. Би өөрийн чадлаар төлнө гэдгээ илэрхийлсэн. Би 2025 оны 5 дугаар сард зээлээ хийсэн юм. Түүний дараахан талд шүүхээс яриад надтай холбоотой нэхэмжлэл ирсэн гэдгийг хэлсэн. Би тухайн зээлийг авсан нь үнэн. Үлдэгдэл төлбөрөө төлнө гэдгээ хэлсэн.

Дараагийн зээлийг 2024 онд нийт 35,000,000 төгрөгийн зээлийг Х.Б наас авсан бөгөөд үлдэгдэл зээл нь 27,000,000 үлдсэн бөгөөд 8,000,000 орчим төгрөгийг нь төлсөн байгаа. Би тухайн зээлийг сарын сүүлд төлөөд явж байсан. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас сүүлийн саруудад зээлээ алданги хийсэн. Би Х.Б ны ажилтанд тухайн зээлийг огт төлөхгүй гэж хэлж байгаагүй. Уг зээлийн Х.Б наас шүүхэд шилжүүлж байгаа талаар огт хэлээгүй. Х.Б наас над руу нэг л удаа утсаар ярьсан. Би үндсэн зээлдэгч учраас тухайн зээлүүдийг төлнө. Х.Б тай байгуулсан гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа. Миний хувьд мөнгөө огт төлөхгүй гэж хэлээгүй. Сард төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлж төлж байсан нь үнэн...гэв.

Хариуцагч Б.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Манай дүү О.М  намайг тухайн зээлийг авахад хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэсэн юм. Би тус зээлийн хамтран зээлдэгч гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа...гэв.

Хариуцагч О.Ө  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа уншиж байхдаа 35,000,000 төгрөгийн зээл дээр миний нэрийг оруулсан байсан. Тэр нь хууль журамдаа нийцэж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд тухайн зээлээс төлөлцөж байгаагүй. Бизнесийн агуулгатай зээл байсан учраас тэндээсээ төлөгдөөд явж байсан байх. Манай эхнэр О.М  эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас ажил нь тасалдсан нь үнэн. Зээлийн эргэн төлөлт дээр хугацаа хэтэрч асуудал үүсэж байсан. Банкны эдийн засагч нь өөрөө О.М тай холбогдож очиж уулзаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Миний ажил дээр 2 удаа ирж уулзаж байсан. Би зээлийн барьцаалдуулагч болохоос зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хүн биш. Гэтэл надаас мөнгө гаргуулах гэж байгааг би гайхаж байгаа. Би эхнэрээ 2025 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод очоод үзүүлчих юм бол гайгүй болчихно гэж бодож байна. Гэхдээ эмчийн шийдвэрээс хамаарна. Эхнэрийн маань ажил жигдрээд ирэхээр зээлийн эргэн төлөлтийг төлөхөд ямар нэгэн асуудалгүй болно гэж бодож байна.

Зээлийн гэрээний хуваарийн дагуу тус гэрээний хугацаа дуусахаас өмнө бүх мөнгөн төлбөрийг төлж барагдуулах хүсэлттэй байна.

Хэрвээ зээлээ төлж чадахгүйгээр гэрээний хугацаа дуусчих юм бол барьцааны үүргийг хангуулахад татгалзах зүйл байхгүй.

Х.Б наас мэдэгдэл ирүүлээгүй мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан асуудлыг гайхаж байна. Банкны эдийн засагчид зээлээ төлөхгүй гэж огт хэлээгүй. Өөрсдийн нөхцөл байдлын талаар амаар тайлбарласан. Х.Б  анх зээл судалж олгохдоо манай эхнэрийн бизнесийн орлогыг харьцуулж үзээд зээл олгосон гэж бодож байна. Үнэхээр зээлээ төлж чадахгүй болчих юм бол барьцаа хөрөнгийг хураалгахад татгалзах зүйлгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. 27,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Нэхэмжлэгчээс **** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Б  ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Т.Д 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.Б  Хк-ийн Гүйцтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаартай Х.Б ийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Б  ХК-ийн Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай Т.Д* албан тушаалд жинхэлсэнд тооцох тухай тушаалын хуулбар, Х.Б  ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1670084087 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Б  ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1670084087-01 дугаартай (хөдлөх эд хөрөнгө болон эрх) барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Б  Хк-ийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1670084454 дугаартай Жижиг, Бичил бизнесийн зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Б  ХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1670084454-01 дугаартай Ипотекийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ипотекийн гэрээний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Б  ХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1670084454-02 дугаартай (хөдлөх эд хөрөнгө болон эрх) барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1670084454-03 дугаартай Батлан даалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000500974 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000431483 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х.Б  ХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудасны хуулбар, О.М дансны хуулга хуулбарууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 6-35 дугаар тал)

Хариуцагч О.М , О.Ө , Б.Н  нараас хариу тайлбарыг ирүүлсэн байна. (хх-ийн 51 дүгээр тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Б -ийн Хөвсгөл салбар нь хариуцагч О.М , Б.Н , О.Ө  нарт холбогдуулан 1670084087 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,955,636 төгрөг, зээлийн хүү 717,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,976 төгрөг, нийт 8,692,918 төгрөгийг хариуцагч О.М , Б.Н  нараас, 1670084454 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 25.042.194 төгрөг, зээлийн хүү 2,440,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,711 төгрөг, нийт 27,541,060 төгрөгийг О.М , Б.Н , О.Ө  нараас тус тус гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Хариуцагч О.М , Б.Н  нар нь Х.Б -ийн Хөвсгөл салбарын ****** тооцооны төвөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1670084087 дугаартай зээлийн гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 15,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар бизнесийн орлого барьцаалан авсан болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1670084087 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, мөн өдрийн 1670084087-01 дугаартай Барьцааны гэрээ (Хөдлөх эд хөрөнгө болон эрх)-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 12-17 дугаар тал)

Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусах боловч Х.Б  нь зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандсан байна. 

Хариуцагч О.М , Б.Н  нар нь Х.Б -ийн Хөвсгөл салбарын ******* тооцооны төвөөс 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 1670084454 дугаартай зээлийн гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 35,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд хариуцагч О.Ө ын өмчлөлийн ******* дугаар гэрчилгээтэй *** м.кв талбайтай хувийн орон сууц, мөн тоотод байрлах *** м.кв талбайтай өмчлөлийн газар зэргийг барьцаалан авсан болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1670084454 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1670084454-01 дугаартай Ипотекийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1670084454-03 дугаартай Батлан даалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдов. (хх-ийн 18-27 дугаар тал)

Уг зээлийн гэрээний хугацаа 2027 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч Х.Б  нь зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандсан байна. 

Хариуцагч О.Ө  нь 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1670084454 дугаартай 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар нь бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж Х.Б тай 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 1670084454-03 дугаартай Батлан даалтын гэрээг, мөн 1670084454 дугаартай гэрээний үүргийг зээлдэгч нар нь гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулагч буюу О.Ө ын өмчлөлийн Ү1723001851 дугаар гэрчилгээтэй ** м.кв талбайтай хувийн орон сууц, мөн тоотод байрлах Г-1723005132 дугаартай 652 м.кв талбайтай өмчлөлийн газар зэргээр хангахаар тохиролцож 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 1670084454-01 дугаартай Ипотекийн гэрээг тус тус байгуулсан болох нь талуудын тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. (хх-ийн 22-24, 27-28 дугаар тал)

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, Ипотекийн гэрээ, Батлан даалтын гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигч уг гэрээнүүдийг байгуулсан болон гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу Х.Б  нь хариуцагч нараас шаардах эрхтэй.

Мөн Х.Б  нь Батлан даалтын гэрээний 2.1-д “Батлан даагч нь зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэх чадахгүй нь илт болсон тохиолдолд үндсэн гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгчтэй хамтран хариуцах бөгөөд банк зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж болно” гэж заасны дагуу 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 1670084454 дугаартай 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч О.Ө аас шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч О.М , Б.Н  нар нь 1670084087 дугаартай зээлийн гэрээний үүргийг, хариуцагч О.М , Б.Н , О.Ө  нар нь 1670084454 дугаартай зээлийн гэрээний үүргийг тус тус биелүүлэх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч О.М , Б.Н  нараас 1670084087 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,955,636 төгрөг, зээлийн хүү 717,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,976 төгрөг, нийт 8,692,918 төгрөгийг, хариуцагч О.М , Б.Н , О.Ө  нараас 1670084454 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 25,042,194 төгрөг, зээлийн хүү 2,440,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,711 төгрөг, нийт 27,541,060 төгрөгийг тус тус гаргуулан Х.Б -д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Б  нь барьцааны гэрээнд заасан *** дугаартай **** м.кв талбайтай хувийн орон сууц, мөн тоотод байрлах *** дугаартай 652 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар зэргээр 1670084454 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох нийт 27,541,060 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг шүүх хуралдаанд хариуцагч нар хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулсан 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1670084454-01 дугаартай Ипотекийн гэрээ нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байх ба уг гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байна.

Х.Б  нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч О.М , Б.Н , О.Ө  нар нь 1670084454 дугаартай зээлийн гэрээний үүрэг нийт 27,541,060 төгрөгийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн **** м.кв талбайтай хувийн орон сууц, мөн тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1723005132 дугаартай 652 м.кв талбайтай өмчлөлийн газар зэргээр хангахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,320 (дөрвөн зуун есөн мянга гурван зуун хорь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул хариуцагч О.М , Б.Н , О.Ө  нараас улсын тэмдэгтийн хураамж 409,320 (дөрвөн зуун есөн мянга гурван зуун хорь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б -д олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч О.М , Б.Н  нараас 1670084087 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,955,636 төгрөг, зээлийн хүү 717,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,976 төгрөг, нийт 8,692,918 (найман сая зургаан зуун ерэн хоёр мянга есөн зуун арван найм) төгрөгийг, хариуцагч О.М , Б.Н , О.Ө  нараас 1670084454 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 25,042,194 төгрөг, зээлийн хүү 2,440,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,711 төгрөг, нийт 27,541,060 (хорин долоон сая таван зуун дөчин нэгэн мянга жар) төгрөгийг тус тус гаргуулан Х.Б -д олгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь 27,541,060 (хорин долоон сая таван зуун дөчин нэгэн мянга жар) төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ***м.кв талбайтай хувийн орон сууц, мөн тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай ** м.кв талбайтай өмчлөлийн газар зэргээр үүргийн гүйцэтгэл хангахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,320 (дөрвөн зуун есөн мянга гурван зуун хорь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М , Б.Н , О.Ө  нараас улсын тэмдэгтийн хураамж 409,320 (дөрвөн зуун есөн мянга гурван зуун хорь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б -д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОЮУНЖАРГАЛ