Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2025/00475

 

 

 

 

 

202******* оны 08 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ202*******/0047*******

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, 8 дугаар хороо, С*******ын талбай-02,*******эр, 8 дугаар давхарт байрлах, ******* /Хувийн хэргийн дугаар:901*******00*******108/, /Регистрийн дугаар:636*******744/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, *******р сум, ******* дугаар баг, *******, ******* тоотод оршин суух *******н овогт йн Бт /ИБД:634391132912/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 760,9*******2.40 /долоон зуун жаран мянга есэн зуун тавин хоёр төгрөг дөчин мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/202*******/00*******27/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч йн Бт нь *******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 07 сарын 31-ний өдөр 21*******62*******0 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж *******20,717 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 1*******-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 21*******62*******0 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд *******20,717 төгрөг, үндсэн хүүнд 212,966.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,269.29 төгрөг, шимтгэлд *******,000 төгрөг, нийт 760,9*******2.40 төгрөгийг хариуцагч Б.Бтоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Бт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.Бтод холбогдуулан 760,9*******2.40 /долоон зуун жаран мянга есэн зуун тавин хоёр төгрөг дөчин мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Бт нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******8 дугаар зүйлийн 7*******8.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй Б.Бтод холбогдох 760,9*******2.40 /долоон зуун жаран мянга есэн зуун тавин хоёр төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Бт нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг *******0 хувиар бууруулж, Төрийн сангаас 11,407 /арван нэгэн мянга дөрвөн зуун долоо/ төгрөг, хариуцагч Б.Бтоос 11,407 /арван нэгэн мянга дөрвөн зуун долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА