| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00534/И |
| Дугаар | 304/ШШ2025/00476 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00476
| 2025 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 304/ШШ2025/00476 | Б******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг,******* дүгээр хороо, *******,******* давхарт байрлах, *******К /Хувийн хэргийн дугаар:9015005132/, /Регистрийн дугаар:6715249/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 2 дугаар баг, Х*******,*******,******* тоотод оршин суух *******н овогт гийн х /ИБД:630163080962/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:*******,090,560 /нэг сая ерэн мянга таван зуун жар/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00534/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.х нь 2023 оны*******1 сарын 20-ны өдөр 231120-1804461 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 600,000 төгрөгийн 330 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн эргэн төлөлтийг төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул 2025 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар*******,90,560 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******К нь хариуцагч П.хад холбогдуулан 1,090,560 /нэг сая ерэн мянга таван зуун жар/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.х нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2,*******23 дугаар зүйлийн*******23.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч *******К-ийн нэхэмжлэлтэй, П.хад холбогдох*******,090,560 /нэг сая ерэн мянга таван зуун жар/ төгрөгийг хариуцагч П.х нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас*******5,362 /арван таван мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг, хариуцагч П.хаас*******5,362 /арван таван мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА