| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00599/И |
| Дугаар | 304/ШШ2025/00477 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00477
| 2025 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 304/ШШ2025/00477 | ******* аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******гаар баг ******* тоотод байрлах ******* сумын *******н нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, Х******* тоотод оршин суух *******ид холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2,873,743.04 /хоёр сая найман зуун далан гурван мянга долоон зуун дөчин гурван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00599/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн ******* нь сарын 0.25 хувийн хүүтэй 10,000,000 (Арван сая) төгрөгийг 24 сарын хугацаагаар зээлсэн боловч 2,873,743.04 (Хоёр сая найман зуун далан гурван мянга долоон зуун дөчин гурав нэг зууны дөрөв) төлж барагдуулаагүй тул ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* сумын Засаг дарга нь хариуцагч *******ид холбогдуулан 2,873,743.04 /хоёр сая найман зуун далан гурван мянга долоон зуун дөчин гурван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* сумын *******н нэхэмжлэлтэй хариуцагч *******ид холбогдох 2,873,743.04 /хоёр сая найман зуун далан гурван мянга долоон зуун дөчин гурван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА