| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/03564/И |
| Дугаар | 192/ШШ2025/04523 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/04523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 06 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******)-ын
*******ын эх мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Р.Энхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Энхжаргал нь 4 хүүхэдтэй, энэ жил 50 нас хүрч тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ өгсөн боловч хүү Б.Батжаргалыг миний хүү мөн эсэх нь эргэлзээтэй байна гэж татгалзсан хариу өглөө. Миний бие 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Батжаргалыг 01 дүгээр төрөх эмнэлэгт төрүүлсэн боловч төрсний бүртгэлийн гэрчилгээг аваагүй болохыг хүүг сургуульд орох үед нь мэдэж гэрчилгээг гаргуулсан. Иймд Б.Батжаргалын эх мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Р.Энхжаргал, Б.Батжаргал нарын иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Б.Батжаргалын эрүүл мэндийн дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Нийслэлийн “Өргөө” амаржих газраас Роолонгийн Энхтуяа нь тус амаржих газарт 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр амаржсан эсэх талаарх лавлагаа, холбогдох баримтыг гаргуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Р.Энхжаргалын гаргасан Б.Батжаргалын эх мөн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.1.Р.Энхжаргал нь 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 23 минутад кесар мэс заслаар 2,300 гр жинтэй хүү төрүүлсэн. (Хавтаст хэргийн 10-11 дэх тал)
2.2.******* (РД:УЗ00301050) нь 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, *******,*******,*******, 907б-9 тоот хаягт оршин суух бүртгэлтэй. (хавтаст хэргийн 4 дэх тал)
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч нь *******,*******,*******, 907б-9 тоот хаягт оршин суудаг болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажилласан байдлаа тогтоолгох болсон зорилгоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд хүү Б.Батжаргалын эх мөн эсэх нь эргэлзээтэй үндэслэлээр татгалзсан учир шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 23 минутад кесар мэс заслаар 2,300 гр жинтэй хүү төрүүлсэн, Б.Батжаргал нь 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, *******,*******,*******, 907б-9 тоот хаягт оршин суух бүртгэлтэй байгаа зэргийг харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн “...Б.Батжаргалыг төрүүлсэн, төрсний бүртгэлийн гэрчилгээ авахаа мартсан байсан...” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д “хүүхдийн эцэг, эхийг тогтоох” гэж зааснаар ******* (РД:УЗ00301050)-ын төрсөн эх нь Боржгин овогт Роолонгийн Энхжаргал мөн гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйл, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг тус баримтлан Боржгин овогт Роолонгийн Энхжаргал (РД:ШЕ75032906)-ыг ******* (РД:УЗ00301050)-ын төрсөн эх болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД