Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 304/ШШ2025/00478

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 304/ШШ2025/00478

Булган аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, 8 дугаар хороо, С*******,******* тоотод байрлах О*******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, 1 дүгээр баг 3******* тоотод оршин суух *******гт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 681,917 /зургаан зуун наян нэгэн мянга есөн зуун арван долоо/ гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2025/00624/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь Бямбаа овогтой Алтанчимэгтэй 2024 оны 11 сарын 23-ны өдөр 86671 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 11 сарын 23-ны өдөр 500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000711878 тоот зээлийг ХААН банк дахь 5284060457 тоот дансанд зээлдэгч Б.Алтанчимэг нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Алтанчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-06-04-ний өдрийн байдлаар: z000711878 тоот зээл 2024 оны 12 сарын 23-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 500,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 193 хоног/зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 163+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 176,917 төгрөг + шимтгэл 5,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 176,917, нийт дүн 681,917 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 500,000 төгрөг, нийт хүү 176,917 төгрөг, шимтгэл нийлбэр 5,000 төгрөг бүгд нийлээд 681,917 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Алтанчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн энэ талаар баримтаа явуулна гээд уг төлбөрийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн болох нь хэрэгт авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О******* нь хариуцагч Б.Алтанчимэгт холбогдуулан 681,917 /зургаан зуун наян нэгэн мянга есөн зуун арван долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б.Алтанчимэг нь нэхэмжлэгч О*******-ийн нэхэмжилсэн 681,917 /зургаан зуун наян нэгэн мянга есөн зуун арван долоо/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хариуцагч Б.Алтанчимэгийн ирүүлсэн төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч О*******-ийн нэхэмжлэлийн шаардлага 681,917 /зургаан зуун наян нэгэн мянга есөн зуун арван долоо/ төгрөгийг хариуцагч Б.Алтанчимэг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,916 /хорин мянга есэн зуун арван зургаа/ төгрөгийг тавин хувиар бууруулж, Төрийн сангаас 10,458 /арван мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөг, хариуцагчаас 10,458 /арван мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА