| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00602/И |
| Дугаар | 304/ШШ2025/00481 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2025/00481
| 2025 оны 08 сарын 21 өдөр | Дугаар *******04/ШШ2025/00481 | Б******* аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар багт байрлах Б******* аймгийн Н*******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, ******* дугаар багт байрлах Э*******-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 19,606,780 /арван есэн сая зургаан зуун зургаан мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б******* аймгийн Нийгмийн даатгалын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б******* аймгаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 1*******2ШШ2019/00428 захирамжаар Э*******-аас 85.500.440 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан. Тус шийдвэр гарсанаас хойш Э******* нь нийгмийн даатгалийн тайлан дахин илгээж 2025 оны 07 дугаар сарын *******1-ний байдаар 105.107.220 /нэг зуун таван сая зуун долоон мянга хоёр зуун хорь/ төгрөгийн өртэй байна. Иймд нэмж бодогдсон 19.606.780 /арван ёсөн сая зургаан зургаан мянга долоон зуун ная/ төгрөгийг Э*******-аас гаргуулж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П*******нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Э*******-аас нэхэмжилсэн 19,606,780 төгрөгний нэхэмжлэлээс татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* аймгийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч Э*******-д холбогдуулан 19,606,780 /арван есэн сая зургаан зуун зургаан мянга долоон зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б******* аймгийн Н*******ын нэхэмжлэлтэй Э*******-д холбогдох 19,606,780 /арван есэн сая зургаан зуун зургаан мянга долоон зуун ная/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА