Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 304/ШШ2025/00483

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 304/ШШ2025/00483

Булган аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг,******* дүгээр хороо, Юн*******,*******лборт байрлах *******К-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Б*******,******* дүгээр баг, Өлзийт*******8 айл******* гудамж 4 тоотод оршин суух *******нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 252,605.91 /хоёр зуун тавин хоёр мянга зургаан зуун таван төгрөг ерэн нэгэн мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын*******3-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 50192579 тоот Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 99895429 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн 2ТЕ А73 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 7,183 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 225,956 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль*******9,467.5 төгрөг нийт 252,605.91 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******н шүүхэд гаргасан тайлбартаа: 2025 оны 08 дугаар сарын эхээр тэтгэвэр хөөцөлдөх гээд наад мөнгийг чинь төлчихсөн байгаа тул баримтаа хүргүүлнэ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******К нь хариуцагч *******нд холбогдуулан 252,605.91 /хоёр зуун тавин хоёр мянга зургаан зуун таван төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч *******н нь нэхэмжлэгч *******К-ийн нэхэмжилсэн 252,605.91 /хоёр зуун тавин хоёр мянга зургаан зуун таван төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хариуцагч *******нгийн ирүүлсэн төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2,*******23 дугаар зүйлийн*******23.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *******К-ийн нэхэмжлэлтэй *******нд холбогдох 252,605.91 /хоёр зуун тавин хоёр мянга зургаан зуун таван төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч *******н биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,228 /найман мянга хоёр зуун хорин найм/ төгрөгийг тавин хувиар бууруулж, Төрийн сангаас 4,114 /дөрвөн мянга нэг зуун арван дөрөв/ төгрөг, хариуцагчаас 4,114 /дөрвөн мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА