| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00532/И |
| Дугаар | 304/ШШ2025/00490 |
| Огноо | 2025-08-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 304/ШШ2025/00490
| 2025 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 304/ШШ2025/00490 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******,*******с оффис 7 давхарт байрлах, *******К-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Б*******,******* дүгээр баг, Д*******,******* гудамж, 204 тоотод оршин суух, *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 240,684 /хоёр зуун дөчин мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 04 сарын 29-ны өдрийн 220429-261729 дугаартай 100,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч ******* нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөлтийн талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 1028 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 240,684 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч *******ээс мөнгөн хөрөнгө гаргуулж, *******К-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******К нь хариуцагч *******т холбогдуулан 240,684 /хоёр зуун дөчин мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч *******К-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 240,684 /хоёр зуун дөчин мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 3,935 /гурван мянга есэн зуун гучин тав/ төгрөг, хариуцагч *******ээс 3,935 /гурван мянга есэн зуун гучин тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА