| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00747/И |
| Дугаар | 317/ШШ2025/01275 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 317/ШШ2025/01275
2025 09 10 317/ШШ2025/01275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бо.гон овогт Гөлгөө.унцаг
/Улаанбаатар хот, Бая.ар хороо, 4.. байр 50 тоот/,
Хариуцагч: Ч.ос овогт Ба.аа
/Төв аймаг, Б.сум, Эрдэ.3 дугаар баг/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Ц.рэ..унцаг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бя.асү.эн, Д.Ж.ал,
Хариуцагч Б..баа,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Со.галь,
Гэрч: Б.Га.лд, О.Хиш.ор, С.Б.айхан, С.ярт,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.......л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Ц.......цаг нь хариуцагч Б.Б.......ад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
1.1 Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие эхнэр болох Б.Бя.......тай айл саахалт байсан бөгөөд 2004 онд нэг гэрт орж, 2005 оноос ханилан суух болсон. Бидний дундаас 2005 оны 07 дугаар сарын 18-нд том охин Ц.У....эг, бага охин 2016 оны 10 дугаар сарын 06-нд Ц.Ур.....эг нар төрсөн. Манай эхнэр өмнө нь хүнтэй сууж байсан, 4 настай хүү, болон 2 настай хүүхдүүдийн хамт надтай суусан. Би 2 хүүхдийг нь хүний хүүхэд гэж ад үзэж байгаагүй, өнөөдрийг хүртэл төрсөн хүүхдүүдээ л гэж бодож өсгөсөн. Манай эхнэр түргэн ууртай, уурласан үедээ гарт таарсан зүйлээрээ цохиж авдаг. Элдэв бусаар зүхэж хараадаг. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, том охин төрснөөс хойш эхнэрийн зан ааш хувирч, байнгын хэрүүлтэй байх болсон. Хэрүүл үүсэх гол шалтгаан нь хүүхдүүдийн асуудлаас болж үүсдэг. Өөрийнх нь хүүхдүүдийг ад үзлээ гэж үгээр хэмлэнэ. Өөрөөсөө унасан 2 охиноо халамж хайраар дутаадаг зэрэг олон зүйлээс болж хэрүүл хийдэг байсан. Бид хамтдаа амьдарч эхлээд 20 жил болж байхад, байнгын хэрүүлтэй, гэр бүлийн асуудалд хадмууд их хөндлөнгөөс оролцдог, нийлж дээрэлхэх асуудал их байдаг. Би ийм дарамт, хүчирхийллээс болоод цаашид хамтдаа амьдрах боломжгүй болж Улаанбаатар хотод өөрийн ээж О.Хи........рынд 2 охины хамт ирж амьдарч байгаа болно. Манай том охин одоо 19 нас хүрсэн бөгөөд төрсөн эх нь халамж тавьдаггүй байснаас болж хамрын гамрит туссан, өрөөсөн бөөр нь байх ёстой хэмжээнээс хэт жижиг болсон, даралт ихэсдэг, ходоодны хилекобактертай болсон. Эдгээр өвчний суурь шалтгаан нь жоохон байхдаа дороос даарч хоолойн шархтай болсон, анхаарал тавьдаггүй зэрэг хүчин зүйлсээс болсон. Том охиноо сэтгэл санааны хувьд ч байнгын үгийн муухайгаар харааж зүхдэг, гарт таарсан зүйлээрээ зоддог, гудамжинд хүртэл үсдэж чирч байсан. Энэ бүх хүчирхийллээс болоод том охин эрүүл мэндийн байдал болон сэтгэл зүйн хямралаас болоод элсэлтийн ерөнхий шалгалтандаа тэнцэлгүй их сургуульд ч орж чадаагүй, одоо байнга эмнэлгээр явдаг, өвчтэй хүүхэд болж үлдсэн. Харин бага охин Ц.У..........нь одоо 8 настай, байнга ээж нь загнадаг, ажил хийгээд ядарлаа гээд хоол унд хийж өгдөггүй, халамж хайр байхгүй, загнаж зандардаг. Би охины хичээл амраад хот руу авч ирэхэд үс нь бөөс хуурсандаа баригдсан байсан. Миний хүүхдүүд ээжтэйгээ таарамжгүй харьцаатай, эрүүл мэндийн асуудлын улмаас хотод эмээтэйгээ амьдарч байгаа, бага охин гэртээ байдаг хэдий ч ээжийн хайр халамжаар дутмаг хүүхэд өсөж байна. Би огтоос архи дарс, тамхи хэрэглэдэггүй, агсам согтуу тавьж байгаагүй, чадлаараа л гэр бүлээ тэжээж, ажил төрөл хийсээр ирсэн. Сүүлийн үед хүнд хүчир ажил хийснээс болоод эрүүл мэнд их муудсан. Би эхнэр Б.Б.тай цаашид н......эг гэрт амьдрах боломжгүй болсон, байнгын хэрүүлтэй, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй учраас насанд хүрээгүй бага охин Ц.У.......йг өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул миний бага охин Ц.У........ийг миний асрамжид үлдээж өнгө үү гэжээ.
1.2 Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Г.Ц........аг нь эхнэр болох Б........ай айл саахалт байсан бөгөөд 2004 онд нэг гэрт орж, 2005 оноос ханилан суух болсон. Бидний дундаас 2005 оны 07 дугаар сарын 18-нд том охин Ц.У.......эг, бага охин 2016 оны 10 дугаар сарын 06-нд Ц.Ур.....лэг нар төрсөн. Манайх эхнэр өмнө нь хүнтэй сууж байсан. 4 настай болон 2 настай хүүхдүүдийн хамт надтай суусан. Бид 2 хүүхдийг нь хүний хүүхэд гэж ад үзэж байгаагүй. Өнөөдрийг хүртэл төрсөн хүүхдүүдээ л гэж бодож өсгөсөн. Бид гэрлэлтээ 2005 онд Төв аймгийн Баянчандмань суманд бүртгүүлж байсан хэдий ч 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтийн лавлагаа авахад гэрлэлтийн бүртгэлгүй гэж гарч ирсэн. Тэгээд Улсын бүртгэлээс асуухад бүртгэл байхгүй байна гэсэн болохоор хүүхдийн асрамж дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад гэрлэлтээ батлуулсан байхад энэ асуудлаа шийдүүлээгүй байж дан хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэсний дагуу би дахин 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтийн лавлагаа авахад 2005 оны 07 дугаар сарын 26-нд гэрлэлтээ бүртгүүлсэн гэсэн лавлагаа гарч ирсэн. Мөн надад байгаа гэрлэлтийн гэрчилгээ дээр 2005 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бүртгэж №10 дугаар гэрчилгээ олгосон байдаг ч Засаг даргын тамга тэмдэггүй юм байна. Тиймээс Улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа асрамж тогтоолгох гэж тодорхойлсон. Одоо бид хамт амьдраад 18 жил гаруй хугацаа болсон хэдий ч цаашид хамтран амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй бага охин болох Ц.......гийг өөрийн асрамжид авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Миний хувьд цаашид эхнэртэй хамт амьдрах боломжгүй болсон шалтгаан нь эхнэр түргэн ууртай, уурласан үедээ гарт таарсан зүйлээрээ цохиж авдаг. Элдэв бусаар зүхэж түргэн хараадаг. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй хүн юм. Бидний дундаас төрсөн том охин төрснөөс хойш ааш хувирч, байнгын хэрүүлтэй байх болсон. Хэрүүл үүсэх гол шалтгаан нь хүүхдүүдийн асуудлаас болж үүсдэг. Өөрийнх нь хүүхдүүдийг ад үзлээ гэж үгээр хэмлэнэ. Өөрөөсөө унасан 2 охиноо халамж хайраар дутаадаг зэрэг олон зүйлээс болж хэрүүл хийдэг. Гэр бүлийн асуудалд хадмууд их хөндлөнгөөс оролцдог, нийлж дээрэлхэх асуудал их байдаг. Би ийм дарамт, хүчирхийллээс болоод цаашид хамтдаа амьдрах боломжгүй болж Улаанбаатар хотод өөрийн ээж О.Хи.....нд 2 охины хамт ирж амьдарч байгаа болно. Манай том охин одоо 19 нас хүрсэн, асрамж тэтгэлэгийн асуудал яригдахгүй. Өөрөө хаана хэнтэй амьдрах эсэхээ чөлөөтэй сонгох байх гэж бодож байна. Манай эхнэр 2 охиндоо анхаарал халамж их муу тавьдаг, том охиноо сэтгэл санааны хувьд ч байнгын үгийн муухайгаар харааж зүхдэг, гарт таарсан зүйлээрээ зоддог, гудамжинд хүртэл үсдэж чирч байсан. Энэ бүх хүчирхийллээс болоод том охин эрүүл мэндийн байдал болон сэтгэл зүйн хямралаас болоод элсэлтийн ерөнхий шалгатандаа тэнцэлгүй их сургуульд ч орж чадаагүй, одоо байнга эмнэлгээр явдаг, өвчтэй хүүхэд болж үлдсэн. Харин бага охин Ц.У.......г нь одоо 8 настай, байнга ээж нь загнадаг, ажил хийгээд ядарлаа гээд хоол унд хийж өгдөггүй, халамж хайр байхгүй, зангаж зандардаг. Би охины хичээл амраад хот руу авч ирэхэд үс нь бөөс хуурсандаа баригдсан байсан. Энэ талаар надад видео бичлэг хүртэл байгаа. Хэрэгт баримтаар гаргаж өгнө. Миний хувьд эхнэрийн эзгүйгээр хүүхэд хулгайлаад зугтсан зүйл огт байхгүй, бага охины хичээл амарсан тул сургаалтанд суулгах, мөн 8 шид нь хорхой идсэн байсан. Хоолны дутагдалд орсон. Бөөр өвдсөн зэрэг шалтгаанаар эмнэлэг үзүүлэхээр хот руу авч явсан. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсаргана иргэний үнэмлэхний лавлагаа /хх 3/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 5/, Ц.Уранбилэгийн төрсний гэрчилгээ /хх 6/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 7/, эмчийн тодорхойлолт /хх 8/, Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн Засаг даргын албан тоот /хх 9/, “Регал консалтинг” ХХК-ийн албан тоот /хх 10/ зэргийг гаргаж өгсөн байна.
3 Хариуцагчийн Б.Б.....аа хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн хариу тайлбарт: Г.Цэр........ гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоёр 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл хамтран амьдарч 4 хүүхдийн аав ээж болон 20 жил амьдарч байна. 2005 оны 07 дугаар сарын 26-нд гэрлэлтээ бүртгүүлж гэрлэсэн. Иймд гэрлэлтийн асуудал шийдвэрлэсний дараагаар хүүхдүүдийн асрамжийн асуудал шийдвэрлэх ёстой. Охин Ц У.......йг худлаа хэлж эмчид үзүүлнэ гэж яваад өнөөдрийг хүртэл алга болсон. Би хууль хяналтын байгууллага хүүхдийн эрхийг хамгаалах газарт хандах болно гэжээ.
4. Хариуцагч Б.Б.......аа гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 66,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
4.1 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Г.Ц........й 2004 онд Төв аймгийн Баянчандмань суманд танилцаж, 2004 оноос Төв аймгийн Баянчандмань сум........дарч эхэлсэн. 2005 оны 07 дугаар сарын 18-ны өдөр том охин Ц.Ур........мэг, 2016 оны 10 дугаар сарын 06-нд охин Ц.У......эг нарыг тус тус төрүүлсэн. Миний охин Ц..........г, охин Ц.У.......эг тусдаа амьдарснаас хойш аавтайгаа байгаа. Анх хамт амьдарч эхлэхэд дагавар охин болох Б.Б.иг 4 настай, .охин Б.Батцэнгэл 2 настай байсан. Хамт амьдрах хугацаанд Төв аймгийн Баянчандмань сумын....... багт мал маллаж ам бүл 6 уулаа амьдарсан. Дээрх хугацаанд гэр бүлийн маргаан үүсдэг байсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 02-ноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Нөхөр Г.Ц........цаг нь Улаанбаатар хот руу хагалгаанд орчоод ирье, намайг эмнэлэгт хэвтэхээр сахиарай гэж хэлээд явсан. 2 хүүхдийг хот руу дагуулж явчихад ирье гэж хэлээд өнөөдрийг хүртэл уулзуулаагүй. Гэрлэлтээ батлуулснаас хойш 2009 онд манай нутгийн хүн Б.......д гэх хүнээс 50 толгой малаар /хонь/ Төв аймгийн Баянчандмань сум, Замт 2 дугаар баг, Илтийн. дугаа.дамж, 08.тоотод байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зориулж худалдаж авсан бөгөөд ту.хайн үед худалдаж байсан Б.Га......д гадаад явах гэж байсан, Г........гийн бичиг баримт байхгүй байсан учир хадам ээж О.Хи....рын нэр дээр авсан. 2023 оны малын а дансаар 51 тооны мал, Г.Цэ.агийн ......нэр дээр Төв аймгийн Баянчандмань сумы......... дугаар баг, Фермийн хороонд байрлах 5000 м.кв өмчлөх эрхтэй газар, 8. ТӨА улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг. Дэлийн ар гэх хаягт байрлах 700м2 өвөлжөөний газар, хаваржааны газар тус тус хамтын амьдралын хугацаанд бий болсон. Бидний хамтран амьдарч эхлэхэд миний хүүхдүүд бага настай байсан гэр бүлийн гишүүд болж хамт амьдарч байсан учир тэдэнд ноогдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.
Төв аймгийн Баянчандмань сум, Замт 2 д.р баг, Илтийн . дугаар гуд.мж, 08 тоотод байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийг 50,000,000 төгрөг,
2023 оны малын а дансаар 51 тооны мал 41,000,000 төгрөг,
Төв аймгийн Баянчандмань сумын Чандма. дугаар баг, .ороонд байрлах 5000 м.кв өмчлөх эрхтэй газар 7,000,000 төгрөг,
80.ӨА улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл 4,000,000 төгрөг,
Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Дэлийн ар гэх хаягт байрлах 700м2 өвөлжөөний газар 15,000,000 төгрөг,
Төв аймгийн Баянчандмань сум, 03 дугаар багт байрлах хаваржааны газар 15,000,000 төгрөг нийт 132,000,000 төгрөг бөгөөд энэ дүнгийн 50 хувь болох 66,000,000 төгрөгийг Г.Ц......аас гаргуулж өгнө үү.
Дээрх хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө учир өөрт болон охин Б.Б....иг, охин Б.Б......л нарт оногдох хэсгээ гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
5. Нэхэмжлэгч Г.Ц.......аг сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Хариуцагч Б.Б..... нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн дундын хөрөнгүүдээс өөрт ногдох хувь болох 66,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч миний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад 6 төрлийн эд хөрөнгийг дурьдсан байна. Үүнд
1. Төв аймгийн Баян.нь сум, . баг, Илтий. 8-р гудамж 08 тоотод байрлах газар, хашаа байшинг 2009 онд Б.Г.ол......д гэх хунээс биш Цогоо гэх хүнээс миний аав. ээж худалдан авсан байдаг. Манай аав н.Ц.гий.....н малыг малладаг байсан бөгөөд цалин хөлсөндөө 50% тооцож, үлдэгдэл дээр нь мал өгч худалдан авч байсан. Тухайн үед худалдан авсан. Тухайн үед энэ хашаа байшинд өмчлөх гэрчилгээ огт авч байгаагүй юм. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Д.Б.........ийн нэр дээр байсан ба хожим 2011 онд газар эзэмших эрхийг Г.Ц......р шилжүүлж аваад хожим өөрийн Ээж О.Х.р......н нэр дээр газрын гэрчилгээ авч, улмаар МУ-ийн иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газрыг өмчилж авч байсан юм. 2009 онд байшин нь модоор хийсэн шавар байшин байсан. Үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй байсан бөгөөд манай ээж О.Х........ор, аав Ч.Г......ө нар 2009 онд амьдарч эхлэхэд манай дүү Г.Ц.....ор тухайн байшингийн цонх, хаалга, обой гэх мэтийг засаж сайжруулж аав ээж маань амьдарч байсан байшин юм. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар ээж Ч.Х.......гор газрыг улсаас өмчилж авсан газар. Харин доторх байшингийн гэрчилгээг 2024 онд үл хөдлөхийн гэрчилгээг ээж О.Х.........гор авсан. Үл хөдлөхийн гэрчилгээг авахад газрын гэрчилгээг давхар шинэчилж одоогийн шинэ хаягаар өгдөг юм билээ. Б.Б.......а болон миний зүгээс амьдарч л байсан болохоос манай хашаа байшин биш юм. Миний ээж О.Х........рын хууль ёсны өмч хөрөнгө юм.
Манай том охин Ц.Ур..мэг 2010 онд сургуульд орох гээд сумын төв дээр амьдрах гэр байхгүй учраас аав ээжийнхээ хашаанд гэрээ барьж амьдарч эхэлсэн. Б.Б.....ийн зүгээс хашаа байшинг заасан сайжруулах гэх мэт ямар ч хөрөнгө ороогүй, угаасаа бидний хөрөнгө биш юм. Г.Ц.аг ч биш учир гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэхгүй байна. /Иргэний Хууль ёсны өмчлөгч нь Б.Б.аа ч биш, хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан хөрөнгө гэж үзэхгүй байна.
2. Эхнэр Б.Б.баа нь 2023 оны мал тооллогоор 51 тооны толгой малтай байсан, тэдгээрийг үнэлсэн үнийн дүнг хуваахаар нэхэмжилсний хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 51 толгой малын 25-адуу, 14-үхэр, 10-хонь, 2-ямаа байсан. Харин 2024.12 сард мал тооллого хийхэд 17 толгой мал тоолсон. Тооллогод ороогүй хонь, ямаа-7, эдгээр малуудыг хэрхэн тоо буурсны задаргаа нь 25-адуунаас би 9 ширхэг адуу 2024 онд зарсан. 2 чоно идсэн, эхнэр Б.Бя.аагийн хүү н.Ба.түшиг 1 адуу авсан, миний бага дуу Г.Цэ.эрэл өөрийнхөө 1 адууг авсан, тамга нь минийхээс өөр, Одоо 12 адуу байгаа, манай аавын дүү Баярсайхан ах хариулдаг байсан. 2025 оны 5 сард Б.Бя.аагийн хүү Б.Ба.үшиг 12 адуу аваад явсан. Би ав гэж зөвшөөрөл өгөөгүй, эхнэр болохоор би аваагүй гэдэг. 14-үхэр байснаас би 5 үхрийг зарсан, дүү Цэрэндолгор верийн 1 үхрийг зарсан. Одоо 2024 оны үлдэгдэл 5 VX3D. VD Tөл нь байгаа байх. Хонь верийн 2 үхрээ авсан, өвлийн идэш 2 бяруу идсэн, Б..баагийн охин Б.Ба.энгэл ямааны хувьд ээжийн эгч Ян.аа дээр 6 үлдэгдэл байгаа болно. 2023 онд 10 хониос 5 үхсэн, 1 идсэн, Б.Бя.агийн ах дүү 2024 онд 2 хонь авсан. 2024 онд 2 хурга нэмэгдсэн. 2025 онд 2 хурга нэмэгдсэн, одоо 6 үлдсэн. Миний идсэн зарсан малын зориулалт нь 2024 оны 6 сард гэрээсээ явснаар миний болон охины эмчилгээ, хагалгааны зардал, бага охины сургалтын төлбөр, ахуйн хэрэглээнд зарцуулагдсан болно. Би мөнгөний задаргааг нь гаргаад хэрэгт баримтыг нь гаргаж өгсөн байгаа болно. Одоо үлдсэн бух малаа өгөхөд татгалзах зүйл байхгүй болно.
3. Улсаас өгсөн миний нэр дээрх Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань сумын Ча.аг Фермийн хороонд байрлах 5000 м.кв газрыг би сумын Засаг даргад гэрлэлтээ батлуулахаас өмнө хүсэлтээ өгсний үндсэн дээр хүсэлт гаргаж, газар эзэмших гэрчилгээ гарч улмаар хуульд зааснаар өмчилж авсан. Уг газар нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д заасны дагуу миний хуваарьт хөрөнгө учраас хуваахыг зөвшөөрөхгүй байна.
4. 80.ТӨА Бонго маркийн автомашины хувьд миний дүү надад авч өгч байсан бөгөөд одоо эхнэр Б.Б.аагийн эзэмшилд байгаа, Баянчандманьд хашаанд байгаа, хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй болно.
5. Төв аймаг, Баянчандмань 3.баг, Дэлийн ам 1 хаягт байрлах нэгж талбарын 4116.48 дугаартай 700м.кв өвөлжөөний газар бол манай аав Ч.Гө.өгийн эзэмшил, өмчлөлийн газар бөгөөд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-д зааны дагуу надад өвлөгдөж ирсэн миний хуваарьт хөрөнгө учраас хуваах боломжгүй болно. Надад ааваас 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжиж ирсэн болно. Энэ тухай баримт хэрэгт хавсаргагдсан байгаа.
6. Төв аймаг, Баянчандмань 3-р б.ам 2 хаягт 699 .в хаваржааны газар байдаг бөгөөд газрын эзэмших эрх нь 2022.10.08-нд дууссан. Эхнэр Б..аа нь эрхээ сэргээлгэж авахад надад татгалзах зүйл байхгүй, би хаваржааны газрын талаар дахин газрын албанд хүсэлт гаргахгүй болно./Газар эзэмших гэрээний хугацаа дууссан газар Б.б......баа надаас энэ газрыг авна гэж хэлж байсан учир би цаашид газар эзэмших эрхээ үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн учир газрын гэрээг сунгуулах хүсэлт гаргаагүй юм.
Өөр бусад хөрөнгө болох бүрэн тавилгатай 5-н ханатай гэрийг Б.Б....д өгнө. Харин гэртээ үлдээсэн миний аавын үлдээсэн хөөрөг, өөрийн хэрэглэж байсан хувцас хэрэглэлээ авмаар байна гэжээ.
6. Шүүхээс нэмэгдүүлсэн шаардлага гардуулах, насанд хүрээгүй охин Ц.Ур........гийг асуух, Төв аймгийн Улсын бүртгэлийн газраас нотлох баримт гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулах, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх, гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг тус тус хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Цэ.нцаг нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
2. Харин хариуцагч Б.Б.аа нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг шаардлагыг зөвшөөрч, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 66,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч Г.Ц.пунцаг, хариуцагч Б.Б.баа нар нь 2005 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон байна. /хх 7, 24, 103-106/
3.2 Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2005 оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин Ц.Ур.мэг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бага охин Ц.Ур.б.лэг нар төрсөн, Ц.У.имэг насанд хүрсэн, харин Ц.Ур.эг 9 настай, 2024 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн эцэг Г.Цэ.нцаг, эгч Ц.Ур.ийн хамт Ула.янгол дүүрэг, 17 дугаар хороо, 34 дүгээр б.йр, 50 тоот .дүүгийн 2 өрөө байрны 1 өрөөнд амьдарч, Улаанбаатар хотын 40 дүгээр сургууль.д ангид суралцаж байгаа үйл баримт тогтоогдож байна. / 1 дүгээр хх-6, 145-146/
4. Гэрлэгчдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авч, гэрлэлт цуцлах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орсон ч, гэрлэгчид эвлэрээгүй үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна. /1 дүгээр хх 188-189/
5. Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн талаар: Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй харилцаанаас шалтгаалан тусдаа амьдарч, цаашид хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь гэрлэлт цуцлуулахыг хүссэн мөн эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
6. Хүүхдийн асрамжийн хувьд: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” заасан.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар охин Ц.У. нь төрсөн цагаас эхлэн эцэг, эх, эгчийн хамт Төв аймгийн Баянчандмань суманд амьдарч байгаад 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч Г.Ц.нцагийн нэхэмжлэлд бичсэн ... Манай том охин одоо 19 нас хүрсэн бөгөөд төрсөн эх нь халамж тавьдаггүй байснаас болж хамрын гамрит туссан, өрөөсөн бөөр нь байх ёстой хэмжээнээс хэт жижиг болсон, даралт ихэсдэг, ходоодны хилекобактертай болсон. Эдгээр өвчний суурь шалтгаан нь жоохон байхдаа дороос даарч хоолойн шархтай болсон, анхаарал тавьдаггүй зэрэг хүчин зүйлсээс болсон. Том охиноо сэтгэл санааны хувьд ч байнгын үгийн муухайгаар харааж зүхдэг, гарт таарсан зүйлээрээ зоддог, гудамжинд хүртэл үсдэж чирч байсан. Энэ бүх хүчирхийллээс болоод том охин эрүүл мэндийн байдал болон сэтгэл зүйн хямралаас болоод элсэлтийн ерөнхий шалгалтандаа тэнцэлгүй их сургуульд ч орж чадаагүй, одоо байнга эмнэлгээр явдаг, өвчтэй хүүхэд болж үлдсэн. Харин бага охин Ц.У.эг нь одоо 8 настай, байнга ээж нь загнадаг, ажил хийгээд ядарлаа гээд хоол унд хийж өгдөггүй, халамж хайр байхгүй, загнаж зандардаг. Би охины хичээл амраад хот руу авч ирэхэд үс нь бөөс хуурсандаа баригдсан байсан. Миний хүүхдүүд ээжтэйгээ таарамжгүй харьцаатай, эрүүл мэндийн асуудлын улмаас хотод эмээтэйгээ амьдарч байгаа, бага охин гэртээ байдаг хэдий ч ээжийн хайр халамжаар дутмаг хүүхэд өсөж байна” гэх үйл баримтыг хариуцагч Б.Бямбаагийн буруутай үйлдлээс болсон гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Г.Ц.цаг нь 2004 онд Б.Бя.аатай танилцаж, 2005 оноос 2024 оны 8 дугаар сарыг дуустал 19 жилийн хугацаанд хамт амьдарсан, хамтын амьдралын хугацаанаас үүссэн үр дагаварыг Б.Б.ийн харилцаа хандлагаас болсон гэж үзэх боломжгүй байна.
7.1 Эцэг Г.Ц.унцаг, эх Б..аа нар охиноо өөрийн асрамжинд авахыг хүсч маргаж байх боловч шүүх, охин Ц.Ур.эгийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.
7.2. Гэр бүлийн гишүүдийн хэн аль нь хэн, хэндээ хандах хандлага, гэр бүлийн дотоод уур амьсгалыг сайжруулахад хэн аль нь хичээдэггүй байдлаас шалтгаалан гэр бүлийн уур амьсгал, гэр бүлийн гишүүддээ хандах харьцаа хандлагаас таарамжгүй байдал үүсдэг, хэн алиндаа халамж анхаарал тавьдаггүй болох нь нэхэмжлэгч Г..унцаг, хариуцагч Б.Бям.гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараа тогтоогдсон ба хэн аль нь гэр бүл цуцлуулах цаашлаад гэр бүл доторх хүүхдийн одоогийн болон цаашид амьдрах ахуй нөхцөлд нөлөөлсөн гэж үзнэ.
7.3. Хэдий насанд хүрээгүй охин Ц.Ура.илэг нь эцэг Г.Ц.пунцагийн хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, мөн Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр ... охин Ц.У.илэгийг аав Г.Цэр.гийн асрамжид өгөх саналтай” гэх дүгнэлт гарсан ч төрсөн цагаасаа эхлэн эх Б.Б.гийн асрамжинд өсөж бойжсон, хүүхдийн нас, эрүүл мэндэд нь тавих анхаарал, халамж зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Ц.У.лэгийг эх Б..гийн асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Эцэг Г..нцаг хүүхдээ асрамжлах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.
9. Дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 66,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хувьд:
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж заасан.
10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримт болон гэрч О.Х.орын мэдүүлгээр Төв аймгийн Баянчандм.ар баг, Илт.дугаар гудамж, 08 тоотод байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд О.Хиш.рын нэр дээр бүртгэлтэй /1-р хх 54/ байх тул энэ эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй.
11. Төв аймаг, Баянч.лийн ам 1 хаягт ба. талбарын 4.6.7948 дугаартай 700м.кв өвөлжөөний газар нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Өвлөх эрхийн бүртгэлийн 0032 дугаар гэрчилгээгээр өвлөгдсөн эд хөрөнгө буюу Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц......цагийн хуваарьт хөрөнгө гэж үзлээ.
12. Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа үүсэж бий болсон эд хөрөнгө болох Төв аймгийн Баянчандмань сумын Ч., Фермийн хороонд байрлах 5000 м.кв өмчлөх эрхтэй газар, Төв аймаг, Баянч. Дэлийн ам 2 ха.9 м.кв хаваржааны газар, 80-.ӨА улсын дугаартай Киа Бонго маркийн автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.
13. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.-т Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна гэж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан.
14. Хариуцагч Б.Бя.а нь дээрх хөрөнгүүдийг Гарьд гүрү үнэлгээ ХХК-иар хийлгэсэн байх ба нэхэмжлэгч Г.Цэ.цаг үнэлгээний талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгч Г.Ц.агт Төв ай.....мгийн Б.н Чандма.гаар баг, Фермийн хороонд байрлах 5000 м.кв өмчлөх эрхтэй газар, Төв аймаг, Баянчандмань 3-р баг, Дэлийн ам 2 хаягт 699 м.кв хаваржааны газар, 80-26 ТӨА улсын дугаартай Киа Бонго маркийн автомашиныг үлдээж, Г.Ц........гаас нийт 36.117.332 төгрөгийг / үнэлгээний тайлбанд тусгагдсан үнийн дүгнээс 2 хүнд ногдох хөрөнгийг 3 хүнд ногдохоор тооцсон/ гаргуулан Б.Б.аа, Ц........лэгт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
15. 2023 оны мал тооллогоор 51 тооны толгой малтай байсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг үед зарим /адуу/ мал нь хаана байгаа нь тодорхойгүй, хариуцагч Б...........аа малнаас авч зарцуулсан /2 унагатай гүү, 2 тугалтай үнээ г.м зарцуулсан/ нийт 6,430,000 төгрөгт тооцож, үлдсэн 2 үхэр, 6 хонь, 2 ямаа, 2 унагатай гүү, 2 үрээг Г......агт үлдээж шийдвэрлэсэн болно.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц......ох, хариуцагчийн ул.....сын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,950 төгрөгөөс 149,413 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Б..........ад буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ