| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 102/2024/04991/И |
| Дугаар | 192/ШШ2025/04524 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/04524
2025 05 27 192/ШШ2025/04524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, Голомт банкны төв байранд байрлах “Голомтбанк” ХК (РД:2075377)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах “Түмэн сүйх” ХХК (РД:2562448),
Хариуцагч: *******,*******,,,,,
Хариуцагч: ,,,,, 14 тоотод оршин суух Сартуул овогт Гоогоогийн Охиноо (РД:УЗ57030819) нарт холбогдох
үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, газрын эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг “Түмэн сүйх” ХХК-нд даалгах тухай үндсэн,
2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ”, “Буцаан худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Түмэн сүйх” ХХК болон Г.Охиноо нарын нэр дээр буцаан шилжүүлэн даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтуяа,,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
Шүүх хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, газрын эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг “Түмэн сүйх” ХХК-нд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаартай магадлалаар хариуцагч “Түмэн сүйх” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,332,215,840.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
1.2.Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлбөр төлөгч нар харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ” /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г байгуулж, нийт 1,339,284,869.55 төгрөгийг “Түмэн сүйх” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хувааж төлж дуусгамагц “Голомт банк” ХХК нь газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг “Түмэн сүйх” ХХК болон өмчлөгч нарт буцааж шилжүүлэх, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан худалдан авах эрхээ алдах нөхцөлийг тохиролцсон.
1.3.Хариуцагч “Түмэн сүйх” ХХК нь заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй учир эрхийн улсын бүртгэлийн Ү-2201034522 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, жаргалант /18290/ гудамж, 16 тоот хаягт байрлалтай, 5,044.68 м.кв талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030231 дугаарт бүртгэлтэй, Снгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, жаргалант /18290/ гудамж, жаргалант тосгон, 15 тоот хаягт байрлах, 136 м.кв талбайтай, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031107 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, 15 тоот хаягт бүртгэлтэй, 126 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031106 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, Х-14 тоот хаягт байрлалтай, 16 м.кв талбайтай, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г.Охиноогийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036717 дугаарт бүртгэлтэй, ,,, эх-ний мм баазын 30 айл байр, 14 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай орон сууцыг “Голомтбанк” ХК нь өмчлөлдөө шилжүүлэн авч, “Түмэн сүйх” ХХК-ийн эзэмшлийн НТД:18621330460718 тоот дугаартай, , 21 дүгээр хороо, мод үржүүлэг /347-р гарамын урд/-ийн зориулалттай 100,000 м.кв талбайтай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын гэрчилгээг нэр дээрээ гаргуулан авч чадаагүй байгаа. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ” байгуулсан нь үнэн. Гэхдээ дээрх гэрээг нэхэмжлэгч тал биднийг хууран мэхэлж хийсэн. Учир нь банкны зүгээс нь эхлээд зээлийн төлбөрт 3 ширхэг орон сууцыг үнийн дүнд дүйцүүлж авахаар тохирч 3 үл хөдлөх хөрөнгийг бид хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс хэдэн сарын дараа дахин 1 орон сууц нэмж өгөхийг шаардсан. Уг шаардлагыг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд одоогийн маргаан бүхий “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ”-г банкны санаачилгаар, биднийг зээлээ төлчихвөл буцааж шилжүүлж болно гээд ятгаж, хууран мэхэлж энэхүү гэрээг байгуулсан. Мөн эзэмшил эрхтэй газрыг шилжүүлэх боломжгүй гэжээ.
3.Хариуцагч нар нь нэхэмжлэгчид холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ”, “Буцаан худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Түмэн сүйх” ХХК болон Г.Охиноо нарын нэр дээр буцаан шилжүүлэн даалгах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
3.1.Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүлэмжийн аж ахуйн зориулалтаар Хөгжлийн банкны “Чингис бонд”-ын зээл авсан. Зээлийг хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулсан бөгөөд ногоо тариалах эргэлтийн хөрөнгөгүй болсон учраас нэмэлт зээл олгохыг хүссэн, Засгийн газраас зээл олгоход анхаарч үзэхийг банкинд хэлсэн боловч нэмэлт зээл олгоогүй.
3.2.Шүүхээс шийдвэр гарсны дараа банкны зүгээс манай компанитай эвийн журмаар асуудлыг шийдвэрлэх санал тавьсны дагуу 4 ширхэг орон сууцыг зээлийн төлбөрт тооцон банкинд өгөх, үүнээс өмнө түр хугацаанд “Түмэн сүйх” ХХК нь заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй учир эрхийн улсын бүртгэлийн Ү-2201034522 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, жаргалант /18290/ гудамж, 16 тоот хаягт байрлалтай, 5,044.68 м.кв талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030231 дугаарт бүртгэлтэй, Снгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, жаргалант /18290/ гудамж, жаргалант тосгон, 15 тоот хаягт байрлах, 136 м.кв талбайтай, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031107 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, 15 тоот хаягт бүртгэлтэй, 126 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031106 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, Х-14 тоот хаягт байрлалтай, 16 м.кв талбайтай, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г.Охиноогийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036717 дугаарт бүртгэлтэй, ,,, эх-ний мм баазын 30 айл байр, 14 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай орон сууц, “Түмэн сүйх” ХХК-ийн эзэмшлийн НТД:18621330460718 тоот дугаартай, , 21 дүгээр хороо, мод үржүүлэг /347-р гарамын урд/-ийн зориулалттай 100,000 м.кв талбайтай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг тус тус буцаан худалдан авах нөхцөл бүхий зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл банк нь санал болгосон орон сууц дээр нэмж 1 орон сууц өгөхийг шаардсан нь анхнаасаа итгэл төрүүлж, хууран мэхэлж хэлцэл хийсэн, улмаар шүүхэд үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь шударга бус гэжээ.
4.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
4.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ” /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г байгуулж, нийт 1,339,284,869.55 төгрөгийг “Түмэн сүйх” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хувааж төлж дуусгамагц “Голомт банк” ХХК нь газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг “Түмэн сүйх” ХХК болон өмчлөгч нарт буцааж шилжүүлэх, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан худалдан авах эрхээ алдах нөхцөлийг тохиролцсон. Гэвч “Түмэн сүйх” ХХК-ийн зүгээс тохирсон хугацаанд төлбөр төлөөгүй удаа дараа шаардахад хариу өгдөггүй байсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, хариуцагчийг хуурч мэхлээгүй гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх6, 79, 99/, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ”-ний хуулбар /хх150-151/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаар магадлалын хуулбар /хх10-16/, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ3100003703 дугаартай, “Зээлийн гэрээ”-ний хуулбар /хх17-23/, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ3100003703 дугаартай, “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний хуулбар /хх24-26/, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БГ3100003703 дугаартай, “Ипотекийн гэрээ”-ний хуулбар /хх27-29/, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БГ3100003703А дугаартай, “Ипотекийн гэрээ”-ний хуулбар /хх30-32/, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ3100004315 дугаартай, “Зээлийн гэрээ”-ний хуулбар /хх33-39/, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГ3100004315 дугаартай, “Ипотекийн гэрээ”-ний хуулбар /хх40-42/, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГ3100004315А дугаартай, “Ипотекийн гэрээ”-ний хуулбар /хх43-47/, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГ3100004315А дугаартай, “Ипотекийн гэрээ”-ний хуулбар /хх48-53/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх54-59/, мэдэгдэл /хх60-61/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг /хх68/,
Хариуцагч талаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх82-83, 94-96/, хариу тайлбар /хх 86/-ыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч компани нь хариуцагч нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, газрын эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг “Түмэн сүйх” ХХК-нд даалгахыг шаардаж, үндэслэлээ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаартай магадлалыг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ” /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г байгуулж, нийт 1,339,284,869.55 төгрөгийг “Түмэн сүйх” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хувааж төлж дуусгамагц “Голомт банк” ХХК нь газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг “Түмэн сүйх” ХХК болон өмчлөгч нарт буцааж шилжүүлэх, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан худалдан авах эрхээ алдах нөхцөлийг тохиролцсон боловч төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй учир хариуцагч нарын эзэмшлээс гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгахаар шаардсан гэж тодорхойлж, энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж маргаж байна.
3.Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ банк нь хууль тогтоомж зөрчиж, хариуцагч нарыг хууран мэхэлж 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ” /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г байгуулсан учир уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.
4.Зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаартай магадлалаар хариуцагч “Түмэн сүйх” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,332,215,840.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 10-16 дахь тал)
4.2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаар магадлалыг албадан гүйцэтгэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зохигч талууд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ” /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г байгуулсан. (гэрээний 1.1-т “…250,000.00 /шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал/төгрөг…”, хавтаст хэргийн 150-151 дэх тал)
4.3.2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ” /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-ний 2.2-т заасан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй талаар зохигч талуудын хооронд маргаангүй.
4.4.Улсын бүртгэлийн Ү-2201034522 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, жаргалант /18290/ гудамж, 16 тоот хаягт байрлалтай, 5,044.68 м.кв талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030231 дугаарт бүртгэлтэй, Снгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, жаргалант /18290/ гудамж, жаргалант тосгон, 15 тоот хаягт байрлах, 136 м.кв талбайтай, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031107 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, 15 тоот хаягт бүртгэлтэй, 126 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031106 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, Х-14 тоот хаягт байрлалтай, 16 м.кв талбайтай, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036717 дугаарт бүртгэлтэй, ,,, эх-ний мм баазын 30 айл байр, 14 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай орон сууц, нэгж талбарын 18621330460718 дугаартай, , 21 дүгээр хороо, мод үржүүлэг /347-р гарамын урд/-ийн зориулалттай 100,000 м.кв талбайтай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг хариуцагч нар эзэмшиж байгаа.
5.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заажээ.
5.1.Зохигч талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,339,284,869.55 төгрөгийг “Түмэн сүйх” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хувааж төлж дуусгамагц “Голомт банк” ХХК нь газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг “Түмэн сүйх” ХХК болон өмчлөгч нарт буцааж шилжүүлэх, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан худалдан авах эрхээ алдах гол нөхцөл бүхий “Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ” /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж заасанд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.
5.2.Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь өөрийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй.
5.3.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан “хууль зөрчсөн”, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн” гэх байдал тогтоогдохгүй байна.
5.4.Зохигч талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний гол нөхцөлөөс үзэхэд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ” гэж заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6.Нэгэнт зохигч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ” /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г хүчин төгөлдөр талаар дээр дүгнэсэн учир Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч компани нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр хууль ёсоор өмчлөх эрх олж авсан буюу улсын бүртгэлийн Ү-2201034522 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, жаргалант /18290/ гудамж, 16 тоот хаягт байрлалтай, 5,044.68 м.кв талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030231 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, жаргалант /18290/ гудамж, жаргалант тосгон, 15 тоот хаягт байрлах, 136 м.кв талбайтай, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031107 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, 15 тоот хаягт бүртгэлтэй, 126 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031106 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, Х-14 тоот хаягт байрлалтай, 16 м.кв талбайтай, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036717 дугаарт бүртгэлтэй, ,,, эх-ний мм баазын 30 айл байр, 14 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч байна.
6.1.Иймд дээр дурдсан хөрөнгүүдийг эзэмшиж буй хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч компани нь хариуцагч нарын эзэмшлээс эрхийн улсын Ү-2201034522 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, жаргалант /18290/ гудамж, 16 тоот хаягт байршилтай, 5044.68 м2 талбайтай хүлэмж, эрхийн улсын Ү-2201030231 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, жаргалант /18290/ жаргалант тосгон, 15 тоот хаягт байршилтай, 136 м2 талбайтай албан контор, эрхийн улсын Ү-2201031107 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, 15 тоот хаягт байршилтай, 126 м2 талбайтай гараж, эрхийн улсын Ү-2201031106 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, Х-14 тоот хаягт байршилтай, 16 м2 талбайтай гүний худаг, эрхийн улсын Ү-2201036717 дугаарт бүртгэлтэй, ,,, эх-ний мм баазын 30 айл байр, 14 тоот хаягт байршилтай, 24 м2 талбайтай орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
7.2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ” /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/ хууль зөрчөөгүй, мөн хариуцагч “Түмэн сүйх” ХХК уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар дээр дурдсан.
7.1.Иймд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ” /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-ний 2.2, 2.3, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь , 21 дүгээр хороо, мод үржүүлэг /347-р гарамын урд/-ийн зориулалттай, 100,000 м2 талбайтай, нэгж талбарын 18621330460718 дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагч “Түмэн сүйх” ХХК-аас шаардах эрхтэй.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, газрын эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг “Түмэн сүйх” ХХК-нд даалгах тухай нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч компанид холбогдох 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ”, “Буцаан худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Түмэн сүйх” ХХК болон Г.Охиноо нарын нэр дээр буцаан шилжүүлэн даалгах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч компанийн урьдчилан төлсөн 6,854,374.35 төгрөг, хариуцагч нарын урьдчилан төлсөн 6,854,375 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 6,854,374.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгож хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эрхийн улсын Ү-2201034522 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, жаргалант /18290/ гудамж, 16 тоот хаягт байршилтай, 5,044.68 м.кв талбайтай хүлэмж, эрхийн улсын Ү-2201030231 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, жаргалант /18290/ жаргалант тосгон, 15 тоот хаягт байршилтай, 136 м.кв талбайтай албан контор, эрхийн улсын Ү-2201031107 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, 15 тоот хаягт байршилтай, 126 м.кв талбайтай гараж, эрхийн улсын Ү-2201031106 дугаарт бүртгэлтэй, , 21 дүгээр хороо, Х-14 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай гүний худаг, эрхийн улсын Ү-2201036717 дугаарт бүртгэлтэй, ,,, эх-ний мм баазын 30 айл байр, 14 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч “Түмэн сүйх” ХХК, Я.Эрдэнэбаяр, Г.Охиноо нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, , 21 дүгээр хороо, мод үржүүлэг /347-р гарамын урд/-ийн зориулалттай, 100,000 м2 талбайтай, нэгж талбарын 18621330460718 дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг “Голомтбанк” ХК-ийн нэр дээр шилжүүлсүгэй.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-нд холбогдох 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ”, “Буцаан худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Түмэн сүйх” ХХК болон Г.Охиноо нарын нэр дээр буцаан шилжүүлэн даалгах тухай харицагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-ийн урьдчилан төлсөн 6,854,374.35 төгрөг, хариуцагч нараас урьдчилан төлсөн 6,854,375 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Түмэн сүйх” ХХК, Я.Эрдэнэбаяр, Г.Охиноо нараас 6,854,374.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД