Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/950

 

 

 

 

    2024           08             20                                       2024/ДШМ/950

 

Т.И-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

иргэний хариуцагч Д.М, түүний өмгөөлөгч С.Т,

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А,

хохирогч Б.С,

хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Т,

шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Г.П, Ц.Ц,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Г.П, Ц.Н нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.И-т холбогдох эрүүгийн 2206027550878 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Т.И, 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн … дугаар хороо, … дугаар байрны … тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 731 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэгдсэн, /РД: ………………/;

Шүүгдэгч Т.И нь хохирогч Г.Н-ийн зөвшөөрлийн дагуу түүний эзэмшлийн 112.1 гр хэмжээтэй, дунд гарын алтан нуухтай шүрэн хөөргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “А” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт иргэн Б.Г-ын бичиг баримтыг ашиглан 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уг 112.1 гр хэмжээтэй, дунд гарын алтан нуухтай шүрэн хөөрөгний барьцааг чөлөөлөн авч, мөн өдөр бусдад худалдан борлуулж, өөртөө захиран зарцуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч Г.Н-д үлэмж хэмжээний буюу 31.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Г.Н-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байхад нь очиж уулзан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн … дүгээр хороо, Х хотхоны …. дүгээр байрны …. тоот буюу 5 өрөө 155.92 м.кв 576.202.360 төгрөгийн үнэлгээтэй Ү-22060……. дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрыг “ЭК” банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж авахад худалдах, худалдан авах гэрээ хийх шаардлагатай хэмээн хуурч, эд хөрөнгийн эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа бодит байдлыг нуух замаар дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэн Д.М-т шилжүүлэн, түүний бичиг баримтыг ашиглан Сүхбаатар дүүргийн … дугаар хороонд үйл ажиллагаа явуулах, Хаан банкны салбарт 300.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, хохирогч Г.Н-д их хэмжээний буюу 576.202.360 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.М-аас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 4.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5019……… дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

иргэн М.М-тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрээс “Мерседес бенз СЛС500” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авах мэтээр дүр эсгэн 19 цагт мөнгийг авчирч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч бусдад барьцаалж, хохирогч Б.С-д 20.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.И-ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан”, үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 cap хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 cap хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг 7 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 7 сарын хугацаагаар хорих ял, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 cap 23 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 жил 2 cap 23 хоногийн хугацаагаар тогтоох, шүүгдэгч Т.И-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И-ын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.И-аас 51.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Н-д 31.500.000 төгрөгийг, хохирогч Б.С-д 20.000.000 төгрөгийг олгох, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаартай прокурорын зөвшөөрлөөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Х хотхоны …. дүгээр байрны …. тоот буюу 5 өрөө 155.92 метр квадрат 576.202.360 төгрөгийн үнэлгээтэй Ү-220……….. дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хүчингүй болгож эзэмшигч Г.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.М-д 4.000.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, Т.И-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.И давж заалдах гомдол болон тус гаргасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие нь өөрийн үйлдсэн хэрэгт маш их гэмшиж, харамсаж буйгаа үүгээр илэрхийлж байна. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ цагдан хоригдох хугацаандаа ихэд тунгаан өөрийн ах хэмээн итгэж, хүндэтгэж явсан хүн маань амьдралын хүнд нөхцөл байдалд ороод, надад хандсан юм. Уг нь би нөхөрлөлийн үнэ цэнийг мөнгөнөөс илүүд үздэг. Коронагийн улмаас маш сайн байсан миний хувийн бизнесийн үйл ажиллагаа алдагдаж, өөрт ирэх эрсдэлийг тооцолгүй, асуудалд хөнгөмсөгөөр хандаж, түүний хүсэлтийг биелүүлэх гээд хүнд хэцүү нөхцөлд орхилгүй, ар талд нь дүүгийн ёсоор эр хүний зангараг гаргах гэж, итгэл найдварыг нь хөсөрдүүлэхгүйн төлөө өөрийн хэрээс хэтэрсэн ачааг үүрэх гэж яваад, гайгүй амархан гэсэн зүйлс маань жижгээс томорч, түүний орон байрыг нь алдахгүйг хичээсээр эцэстээ маш хүнд байдалтай тулгарч, ямар нэгэн аргаар түүний орон байрыг авч үлдэх хэрэгтэй байсан учраас энэ бүх алдааг гаргасан бөгөөд үүгээр өөрийн гэм буруутай үйлдлийг зөвтгөх гэсэнгүй. Гэвч Шүүхийн шийтгэх тогтоол болон улсын яллагчийн “яллах дүгнэлт” зэрэгт “Шүүгдэгч Т.И нь хохирогч Н-ийн зөвшөөрлийн дагуу ...түүний шүрэн хөөргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газарт Б.Г-ын бичиг баримтыг ашиглан 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ...шүрэн хөөрөгний барьцааг чөлөөлөн авч, мөн өдөр бусдад худалдан борлуулж, өөртөө захиран зарцуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч Н-д үлэмж хэмжээний буюу 31.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Т.И нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Г.Н-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байхад нь очиж уулзан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн ...дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрыг “ЭК” ББСБ-аас чөлөөлж, авахад худалдах, худалдан авах гэрээ хийх шаардлагатай хэмээн хуурч, эд хөрөнгийн эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа бодит байдлыг нуух замаар дээрх ҮХ-ийн гэрчилгээг иргэн Д.М-т шилжүүлэн, түүний бичиг баримтыг ашиглан Сүхбаатар дүүргийн дугаар хороонд ...Хаан банкны салбарт 300.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, хохирогч Г.Н-д их хэмжээний буюу 576.202.360 төгрөгийн хохирол учруулж залилсан гэж холбогдсон хэргийн талаарх дүгнэлтийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ дүгнэлтэд логикийн хэд хэдэн алдаа, зөрчилтэй улсын яллагчийн болон шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Учир нь, хөөрөгний тухайд хохирогч Нямаа ах бид хоёрт мөнгөний хэрэг гараад, харилцан тохиролцож, уг хөөргийг 2021 оны 09 дүгээр сард “А” гэх барьцаалдан зээлдүүлэх газарт иргэн Б.Г-оор 20.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж, Н ах бид 10, 10.000.000 хувааж авсан. Н ах энэ 10.000.000 төгрөг авсан тухайгаа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Энэ тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №1319 тоот тэмдэглэлийн 11 дүгээр хуудасны хамгийн доод талд хохирогчийн мэдүүлэг буй. Мөн дээрх хөөрөгний тухай дүгнэлтэд “2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газарт Б.Г-ын бичиг баримтыг ашиглан 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэж дүгнэсэн нь шүүгдэгч намайг хэн нэгний бичиг баримтыг эзний зөвшөөрөлгүй ашигласан мэтээр гүтгэсэн, хуурамч мэдээлэл болохыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/593 тоот шийтгэх тогтоолын 8-9 хуудас Б.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлгээр няцааж байна. Энэ тухай Н ах өөрөө ч мэдэж байгаа. Хөөргийг Н ах бид 2 барьцаанаас авах боломжгүй байсан, би өөрийн мөнгөөр хөөргийг ломбарднаас авч зарж борлуулсан орлогоос 22.200.000 төгрөгийг барьцаалан зээлдүүлэх газарт өгсөн, 2.000.000 төгрөгийг хөөрөг зарж өгсөн хүнд өгсөн, үлдэгдэлийг юунд зарцуулсанаа санахгүй байна. Дээрхээс дүгнэхэд миний бие Н ахын хөөргийг хэн нэгний баримт бичгийг ашиглаагүй, залилж мэхлээгүй, итгэлийг урвуулан ашиглаагүй, завшиж хэрэглээгүй, бид 2-т мөнгөний хэрэгцээ гарсан учраас харилцан тохиролцож, хамтдаа ломбардад тавьж, мөнгийг хувааж авсан болохыг дээрх үйл баримтууд нотолно. Үл хөдлөх гэрчилгээний тухайд, улсын яллагч “Яллах дүгнэлт”-дээ мөн шүүгдэгч Т.И нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Г.Н-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409-р хаалттай хорих ангид хоригдож байхад нь очиж уулзан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн ...дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрыг “ЭК” ББСБ-аас чөлөөлж, авахад худалдах, худалдан авах гэрээ хийх шаардлагатай хэмээн хуурч, эд хөрөнгийн эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа бодит байдлыг нуух замаар дээрх үл хөдлөхийн гэрчилгээг иргэн Д.М-т шилжүүлэн, түүний бичиг баримтыг ашиглан Сүхбаатар дүүргийн дугаар хороонд ...Хаан банкны салбарт 300.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, хохирогч Г.Н-д их хэмжээний буюу 576.202.360 төгрөгийн хохирол учруулж залилсан гэжээ. Дээрх дүгнэлтдээ шүүгдэгч Т.И нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Г.Н-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409-р хаалттай хорих ангид хоригдож байхад нь очиж уулзан “... түүний эзэмшлийн ...дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрыг “ЭК” ББСБ-аас чөлөөлж, авахад худалдах, худалдан авах гэрээ хийх шаардлагатай хэмээн хуурч...” гэжээ. Энэ хэсэгт шүүгдэгч Т.И нь “... түүний эзэмшлийн ...дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрыг “ЭК” ББСБ-аас чөлөөлж, авахад худалдах, худалдан авах гэрээ хийх шаардлагатай хэмээн хуурч...” гэх дүгнэлт логикийн алдаатай байна. Учир нь, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь “ЭК” ББСБ дээр байгаа, чөлөөлөхийн тулд барьцааны мөнгийг төлөх шаардлагатай. Барьцааг чөлөөлөхийн тулд заавал яагаад Худалдах, худалдан авах гэрээ хийх шаардлагатай болох нь ойлгомжгүй, логикын хувьд алдаатай. Ядаж л гэрээг нотариат дээр байгуулахын тулд үл хөдлөх гэрчилгээг эх хувиар байхыг шаардана. Би ийм утгагүй явдал, худал яриа яриагүй. Шүүгдэгч миний алдааг далимдуулж, прокурор албан тушаалаа ашиглаж, дахин гүтгэж, буруутгах гэсэн оролдлого байна. Харин миний бие ахаасаа 21.000.000 төгрөгийг зээлж, Н ахын орон сууцны гэрчилгээг “ЭК” ББСБ-аас чөлөөлсөн. Энэ тухай Н ах дээр С ахтай хамт эргэлтээр очихдоо хэлсэн. Миний бие С ахтай хамт Н ахыг эргэлтээр очсоноос хойш сүүлд Н ахад очиж, “ах аа, надад 150.000.000 төгрөгийн хэрэг байна” гэхэд “ахад нь байгаа ганц хөрөнгө энэ байр шүүдээ, С-д битгий хэлээрэй” гэж захиад, надад итгэн байраа өгсөн... Үүнийг гэрч Г.О мэдүүлэгтээ “...тухайн үед би Н-д тусгайлан энэ гэрээг хийснээр таны үл хөдлөх хөрөнгө Т.И-ын өмчлөлд шилжиж байгаа шүү гэж хэлэхэд зөвшөөрч байна, ойлгож байна гэж хэлсэн.” гэж наториатч тусгайлан түүнд анхааруулсан тайлбар нь Н ахын байрны гэрчилгээний эх хувийг үндэслэн дээрх гэрээг хийж, гэрчилсэн үйлдэл нь миний бие дээрх ББСБ-аас Үл хөдлөхийн гэрчилгээг авсан болохыг нотолж байна. Эцэстээ Н ахын байрыг алдахгүйн тулд цаг хугацаа хожих үүднээс Хаан банкны барьцаанд тавиулсан нь түүний итгэлийг эвдэн, өөрийн ёс зүйгүй үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, машид гэмшиж, туйлаас харамсаж байна. Надад Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №400 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оноосон хэргээс энэ удаагийн хэрэг нь цаг хугацааны хувьд өмнө нь болсон үйл явдал юм. Миний хувьд өөрийн үйлдсэн хэрэгтээ хөнгөмсгөөр хандаж, Эрүүгийн хууль мэдэхгүйн улмаас хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсан өөрийн үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, надаас илүү ур чадвар, мэдлэг боловсролтой прокурорт итгэн, гэм бурууг үнэн зөвөөр ялган салгаж, шударгаар шийднэ хэмээн итгэж, өөрийгөө хамгаалах үүргээ түүнд шилжүүлсэн нь миний хувьд давхар алдаа боллоо. Прокурор шүүгдэгч миний хуулийн мэдлэггүйг далимдуулан миний гэмшил, айдас, дээр тоглолт хийж, надад хийсэн хэргийн үр дагавар, учирч болох эрсдэл зэргийг тайлбарлан, намайг хамгаалсан хуулийг сайтар хэлж ойлгуулаагүйн улмаас ядаж л мөрдөн шалгах ажиллагааны явцад андуу, ташаа ойлголтын улмаас өөрийгөө өмгөөлөгчөөр хамгаалуулах эрхээ алдсан байна. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өмгөөлүүлэх эрхээ алдсан нь прокурор ажил хэргийн нэр хүнд, албан тушаалын давуу байдлаа ашиглан шүүгдэгч намайг гүтгэн гутааж, хэт нэг талыг барьж, үндэслэлгүйгээр яллах, миний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болох ёсгүй гэж ойлгож байна. Түүний гаргасан “яллах дүгнэлт”-ийг хүлээн зөвшөөрөхгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэн, миний эрхзүйн байдлыг дордуулсан учир улсын яллагч буюу прокурор К.Ч-д маш их гомдолтой байгаа тул түүнээс татгалзаж байна. Учир нь, би хохирогч Н-д нийтдээ 30 орчим сая төгрөгийн хохирлыг өөрийнх нь болон түүний хэлсэн дансанд төлсөн. Энэ талаарх баримтыг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр манай ар гэр болон өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн, уг баримтуудыг манай ар гэрийн зүгээс банкны киоск машинаас хэвлүүлж авсан эх хувь баримтууд байсан боловч прокурор уг баримтыг хуулбар баримт, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан шинээр нотлох баримт гаргаж өгөх ёсгүй, иймээс энэ баримтыг нотлох баримтаар гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд эрх зүйн байдлыг дордуулж, үндсэн эрхийг маань хязгаарлаж, хэт нэг талыг барьж, дан ганц яллах байр сууринаас хандсанд туйлын их гомдолтой байна. Эрхэм хүндэт шүүгчид та бүхэн шүүгдэгч миний гомдол, хүсэлтийг сайтар магадлан хянаж, шүүн тунгааж, улсын яллагч буюу прокурор К.Ч-г энэ хэргээс татгалзан гаргаж, өөрийгөө хамгаалах үндсэн эрхийг минь хангаж өгнө үү. Шүүх миний хохирол төлсөн талаарх баримтуудыг минь яагаад үнэлээгүйг ойлгохгүй гомдож байна. Хохирогч Н-ийн хөөргийг бид анх хамтран 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьж 10, 10 саяаар нь хувааж авсан бөгөөд ломбарднаас би өөрийн мөнгөөр чөлөөлсөн, түүний орон сууцыг мөн би өөрийн 21.000.000 төгрөгөөр ББСБ-ын барьцаанаас чөлөөлсөн, дээрх хөөрөгний 10.000.000 төгрөг, орон сууцыг чөлөөлсөн 21.000.000 төгрөг нийт 31.000.000 төгрөгийг шүүх хуралдаан дээр хохирогч Н нь хохирлоос хасч тооцохыг зөвшөөрсөн байтал шүүхээс дээрх хохирол төлсөн, хохирогч хүлээн зөвшөөрсөн баримт, нөхцөл байдлыг харгалзахгүйгээр надаас хөөрөгний 31.500.000 төгрөг гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна. Шүүхээс яагаад уг хөөрөгний үнийг надаар 3 дахин нугалж төлүүлэхээр шийдвэрлэснийг ойлгохгүй, гомдолтой байна. Миний бие энэхүү хэргийн шалгах явцад болон шүүх хуралдааны үед хохирогч Д.М, С нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч миний бие шударга шүүхээр шүүлгэмээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №2024/ШЦТ/593 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Т.И-ын өмгөөлөгч Г.П, Ц.Н нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх  хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...Т.И-т холбогдох Эрүүгийн хэргийн яллагдагчийн өмгөөлөгч Г.П, Ц.Н бид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Т.И-аас хөөрөгний хохиролд 31.500.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Н-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, бидний үйлчлүүлэгч Т.И нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Г.Н-д хохирол төлбөрт 88 удаагийн гүйлгээгээр нийт 29.585.000 төгрөгийг дараах байдлаар төлсөн байдаг. Үүнд: хохирогч Г.Н-ийн өгсөн Хаан банкны 503…………… дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд 11 удаагийн гүйлгээгээр 3.850.000 төгрөгийн “ahd” гэх гүйлгээний утгатайгаар, хохирогч Г.Н-ийн өөрийнх нь Хаан банкны 500............... дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 2 жил орчим хугацаанд 75 удаагийн гүйлгээгээр 16.235.000 төгрөгийг “ahd”, “Bayraa”, “1”, “Bayraagaas ahd”, “Bayraagaas”, “atm” гэх гүйлгээний утгатайгаар, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр буюу гэм буруугийн шүүх хуралдаан болох өдөр хохирогч Г.Н-ийн чатаар илгээсэн Хаан банкны 526…………….. дугаарын Б.Д гэх дансанд түүний чатаар илгээсэн “суррон” гэх гүйлгээний утгатайгаар 2 удаагийн гүйлгээгээр 11 цаг 54 минутад 6.500.000 төгрөг, 13 цаг 33 минутад 3.000.000 төгрөг нийт 9.500.000 төгрөг төлсөн тус тус төлсөн байдаг. Дээрх хохирол төлбөрт төлсөн гүйлгээний жагсаалт болон холбогдох дансны хуулгууд, Г.Н-той харьцсан чатны хуулгуудыг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үед Т.И-ын ар гэрийн зүгээс өмгөөлөгчөөр дамжуулан гаргаж өгсөн. Уг баримтууд нь Хаан банкны киоск машинаас хэвлэж авсан эх хувь баримтууд байхад улсын яллагчаас дээрх баримтуудыг хуулбар баримт бөгөөд өмнө гаргаж өгөөгүй учир үнэлэх боломжгүй гэсэн тайлбар хэлсэн нь үндэслэлгүй. Тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаас хуульд заасан хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авсан хугацаанд Т.И нь цагдан хоригдсон байсан учир түүний ар гэрийн зүгээс дээрх дансны хуулгуудыг киоск машинаас авахаас өөр аргагүй байдалд байсан. Хуульд заасан 5 хоногийн завсарлагын хугацаа нь хохирол төлбөрөө төлөх, төлсөн баримтаа гаргаж өгөх боломжийг олгосон зохицуулалт бөгөөд энэхүү хуулиар олгосон эрхээ эдэлж, эрх зүйн байдлаа дээрдүүлэхээр гаргаж өгсөн баримтыг улсын яллагч үнэлэх, хүлээн авахаас татгалзаж байгаа зөвхөн яллах талыг барьж цагаатгах нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй болохыг мөн харуулж байна. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр буюу гэм буруугийн шүүх хуралдаан болох өдөр хохирогчид төлсөн 9.500.000 төгрөгийн талаар гэм буруугийн шүүх хуралдааны үед өмгөөлөгч болон шүүхийн зүгээс хохирогчоос тодруулж асуусан байдаг бөгөөд хохирогчийн зүгээс энэхүү гүйлгээ хийгдсэн болохыг үгүйсгээгүй, утсаар ярьж тодруулах боломжтой талаар тайлбарласан болно. Т.И-ын дансны хуулга нь өмнө ч хавтаст хэрэгт авагдсан байсан бөгөөд энэ талаар өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үед тайлбарласан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх баримтуудыг огт үнэлэхгүйгээр “Мөн шүүгдэгч нь хохирол төлбөр барагдуулахтай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөс завсарлуулах тухай хүсэлт гаргаж, уг хугацаанд хохирол төлбөр төлөөгүй болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн зүгээс өөрийн дансны хуулгыг шүүх хуралдаан дээр гаргаж, өмнө нь шилжүүлж байсан мөнгөнүүдийг хохирлоос хасуулах хүсэлт гаргасан. Уг дансны хуулганы баримтуудаар ямар учраас мөнгө шилжүүлж байсан эсэх нь тодорхойгүй байх тул уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Т.И-ын хувьд хохирогчийн хөөргийг түүний зөвшөөрлөөр барьцаалан зээлдүүлэх газарт 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд уг мөнгийг хохирогч Г.Нт-ой 10, 10 саяар нь хувааж авсан, хөөргийг Т.И өөрөөсөө 22.000.000 төгрөг гаргаж барьцаанаас чөлөөлсөн болох нь тогтоогдог, талууд энэ талаар маргаагүй. Түүнчлэн Т.И нь хохирогчийн орон сууцыг өөрөөсөө 21.000.000 төгрөг төлж “ЭК” ББСБ-ын барьцаанаас чөлөөлсөн нь тогтоогддог бөгөөд талууд энэ талаар мөн маргаагүй. Гэм буруугийн шүүх хуралдааны үед шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс дээрх хөөрөг барьцаалсан мөнгөнөөс хохирогчийн авсан 10.000.000 төгрөг, орон сууцныг барьцаанаас чөлөөлсөн 21.000.000 төгрөг нийт 31.000.000 төгрөгийг хохирлоос хасуулах хүсэлт гаргасан. Хохирогч Г.Н нь уг мөнгийг хохирлоос хасч тооцохыг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхад анхан шатны шүүхээс “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас өмнөх төлбөр тооцооны мөнгөө хохирлоос хасуулах хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт хүсэлттэй холбоотой нотлох баримт байхгүй байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв” гэх дүгнэлт хийсэн нь мөн л хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дээрх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, хохирогч уг тооцоог хохирлоос хасч тооцохыг хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс ямар нотлох баримт авагдах шаардлагатай гэж үзэж дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй бөгөөд нэгэнт төлөгдсөн хохирлыг дахин шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”, 16.1 дүгээр зүйлийн 13-т “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.", 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дэзр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж заасныг зөрчсөн нэгэнт төлөгдсөн хохирлыг 3 дахин төлөх нугалж төлөхүүлэхээр тогтоож байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолоор Т.И-аас 20.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.С-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тэрээр өөрөө цагдан хоригдсон байсан тул түүний ар гэрээс уг хохирлыг төлөхөөр хохирогч Б.С-тэй холбогдсон боловч уг хугацаанд хохирогч нь жирэмсэн байсан төрөх эмнэлэгт хэвтэж байсан учир уулзах боломжгүй байж байгаад эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан болох өдөр төрөх эмнэлэгээс гараад 2 хонож байсан боловч Т.И-ын ар гэрийн хүсэлтээр уулзаж хохирол төлбөрөө хүлээн авч хохирол бүрэн төлөгдөж дууссан талаарх баримтыг өөрийн гараар бичиж өгсөнийг шүүхийн d_...........@shuukh.mn хаягаар мөн өдөр илгээсэн болно. Бидний үйлчлүүлэгч нь хохирогч Д.М-аас зээлсэн 4.000.000 төгрөгийг хүү 3.500.000 төгрөгийн хамт бүрэн төлж барагдуулсан энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Т.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцож, 7 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасанд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, бидний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн тал дээр маргаагүй, учруулсан хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийсэн, гэм буруугаа ухамсарлаж ойлгосон, хохирогчийн хүсэлтээр түүнд туслах санаа зорилготой байсан, бага насны 2 хүүхэдтэй, бусдад төлөх төлбөргүй зэрэг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдлуудыг шүүхээс харгалзаж үзэхгүйгээр түүнд оногдуулж болох ялын хамгийн дээд хэмжээнд тулгаж ял шийтгэсэн нь яллах, буруутгах талыг хэт барьж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Хохирогч Д.М-ыг залилсан гэх үйлдлийн тухайд хэдийгээр миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж зааснаар хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд залилж байгаа этгээд нь анхнаасаа залилж авсан зүйлээ буцаан өгөхгүй байх зорилгыг агуулсан байвал түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Гэтэл Т.И нь Д.М-аас урьд өмнө нь мөнгө зээлж цаг тухайд нь хүүгийн хамт буцаан төлдөг байсан бөгөөд энэ нь тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн хэлцэл хийгдэж байсан болохыг харуулж байна. Иргэний эрх зүйн хэлцэл байгуулсан этгээд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тохиролцсон хугацааг хэтрүүлсэн үйлдэл бүхнийг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хохирогч Д.М-ын тухайд Т.И-аас иргэний эрх зүйн хэлцлийн дагуу үүргийн гүйцэтгэл шаардсан болох нь түүний мэдүүлэг, тэдгээрийн дансны хуулга, Т.И-аас хэлцлийн дагуу үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 3.500.000 төгрөгийг төлсөн баримт зэргээр талууд өмнө нь байгуулсан хэлцлийн дагуу үүргээ гүйцэтгэсэн, үүргийн гүйцэтгэлийг нөгөө тал хүлээн авсан болох нь тогтоогдож байна. Үүнээс үзэхэд, Т.И-т анхнаасаа Т.М-ыг залилан мэхлэх субъектив санаа зорилго байгаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэтэл шийтгэх тогтоолын 15 дахь талд Үйл баримтын талаарх дүгнэлт хэсэгт “Шүүгдэгч Т.И нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Д.М-аас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 4.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 501……………. дугаарын дансаар шилжүүлэн авсан байна” гэж дүгнэсэн бөгөөд өмгөөлөгч нарын гаргасан санал болон шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон үндэслэлүүдийг хэрхэн няцааж, үгүйсгэсэн, ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж, хэрхэн хууль зүйн дүгнэлт хийсэн талаараа дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.”, 2-т “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хзсэгт дараах зүйлийг тусгана:”, 2.1-д “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал;”, 2.2-т “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр;”, 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;”, 2.4-д “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;”, 2.5-д “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тус тус тусгана” гэж заасанд нийцээгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар талаар анхан шатны шүүхээс уг хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хэлэлцэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл болон яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж бичгээр албажиж гараагүй хавтаст хэрэгт авагдаагүй байхад 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэм буруугийн, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гэж үзэж байна. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хандаж шүүх хуралдааны болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлтэй танилцахаар 2024 оны 06 дугаар сарын 12, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд бичгээр хүсэлт гаргасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдер дээрх баримтуудтай танилцсан болно. Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоогүй, иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдүүдийг иргэний хариуцагчаар татан оролцуулаагүй, зайлшгүй шаардлагатай гэрчээс мэдүүлэг аваагүй, шинжээч томилж, шинжилгээ хийлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах саналтайгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн хэрнээ яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж, болон шийтгэх тогтоолд өмгөөлөгч нарын гаргасан энэхүү хүсэлтэд дурдсан үндэслэлүүдийг хэрхэн няцааж, үгүйсгэсэн, ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж, хэрхэн хууль зүйн дүгнэлт хийсэн талаараа дурдаагүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.И-т холбогдох Эрүүгийн 2206 02755 0878 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/593 дугаартай хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлсэн иргэний нэхэмжлэгч ХААН банк барьцаа хөрөнгөгүй болох, иргэн М банкнаас авсан зээлээ шүүгдэгчид өгөөд, банканд зээлтэй, хөрөнгөгүй үлдэж хоцрохоор эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахаар байх тул иргэний нэхэмжлэгч ХААН банк ХК-иас давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн …. дугаартай тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл хууль ёсны дагуу зээлийн барьцаанд барьцаалагдсан хөрөнгөөс хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэж хуулийг ноцтой зөрчсөн. Улсын бүртгэлийн Ү-22………..  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь М-ын өмчлөлд шилжсэн, хууль ёсны дагуу ХААН банкны барьцаанд бүртгэгдсэн байх тул гэм хорыг буцаан өмнөх байдалд сэргээх хуулийн боломжгүй нөхцөлтэй болно. Мөн иргэний нэхэмжлэгчийн зүгээс барьцаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой иргэний шүүхийн шийдвэрийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөөр байтал шинжлэн судлаагүй, нотлох баримтаар тооцоогүй, дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой байх ёстой. Гэтэл иргэний шүүхийн шийдвэрлэсэн асуудалд харшлах шийдвэр гаргаж барьцаа хөрөнгийг Н-ийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс ХААН банкны барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206………. дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч Г.Н-ийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Т.И-ын өмгөөлөгч Ц.Ц тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Г.П-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шинээр гаргаж өгсөн нотлох баримтын тухайд, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 485 дугаартай яллах дүгнэлтийн зарим хэсгийг хуулбарлан өгсөн. Прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө Баянзүрх дүүргийн прокурорын газарт шалгагдаж байгаа 2306015402659 дугаартай эрүүгийн хэрэгт хэргийг нэгтгэх, тусгаарлах талаар хууль зүйн дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай байсан. Учир нь, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Т.И холбогдуулан уг хэрэг үүсэж, шалгагдсан байдаг. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэхэд Т.И нь тухайн дүүргийн прокурорын газарт шалгагдаж, нэг төрлийн хэрэгт яллагдагчаар татагдсан байсан. Иймээс хэргийг нэгтгэх үү, эсхүл тус тусад нь шийдвэрлэх үү гэдэг талаар хууль зүйн дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай байсан. Гэтэл прокурорын зүгээс ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн тул Т.И-ын эрх зүйн байдал дордож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Б.С тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Машинаа өгчихөөд мөнгөө авч чадаагүй байх үедээ залилсан гэж гомдол гаргасан. Одоо хохирлоо барагдуулсан тул гомдолгүй. Өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар хохирлын 20.000.000 төгрөгөө авсан. ...” гэв.

            Хохирогч Г.Н тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эдгээр хүмүүс Баянзүрх дүүргийн прокурорт байцаагдаж байгаа юм байна лээ. Миний бие хүнд нэг итгээд “ах, дүү” гээд явсан бол өгч аваад сурчихсан. Т.И нь уучлаарай гэж хэлэхгүй атлаа өөрийн өгсөн мөнгөний хуулгыг ийм томоор нь аваад ирсэн байна. Миний өгсөн мөнгө энэ хүний өгснөөс илүү их. Би тэр талаар тоодоггүй, өгч аваад сурчихсан юм чинь гэж бодоод явж байсан. Миний энэ занг ашиглаж, гэмт хэргээс мултрах гэж янз бүрийн арга хэрэглэж байна. Сүүлдээ ХААН банк, Д.М нар нийлж, намайг шоронгоос гарч ирэхгүй гэж тооцоолж, миний хөрөнгийг надаас авсан. Над дээр орж, гараад амьдарч байсан дүү минь ороод ирэхээр нь “ах нь 2 жилийн хорих ял авчихлаа. Ахынхаа юмыг суллаадах. Миний хөөргийг зарчих” гээд мөнгө олох арга, сэдлийг нь заагаад өгчихсөн. Тэгсэн миний хөөргийг зарсан мөнгөөрөө миний байрыг суллаад над дээр нотариатчтай хамт ирээд “хүнээс 20,000,000 төгрөг зээлээд авчихсан. Та өгч чадахгүй юм чинь би таны байрыг тавьчихъя” гэсэн. Тэгэхээр нь би “ахиад 20,000,000 төгрөгт хөөргийг шинэ газарт тавьчих” гэж гуйсан. “Би энэ хооронд дүү нартаа хэлж байгаад авахуулъя” гэсэн чинь нотариатчидтай нийлж байгаад надтай гэрээ хийсэн. Ингээд надаас гарын хээ авсан. Энийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэргээс гадна энэ хүний үйлдсэн олон гэмт хэрэг шалгагдаж байгаа. Гэтэл энэ хүн үйлдсэн гэмт хэрэгтээ огт гэмшихгүй байна. Намайг орох орон, оочих аягагүй болгож байна. Миний бие саяхан хүүхэдтэй болсон. Хүүхдээ аваад хаана очих вэ. ХААН банкны салбарын захирал нь 10,000,000 төгрөг аваад энэ хөрөнгийг барьцаалж, 300,000,000 төгрөг гаргаж Д.М-т өгсөн. Энэ хэрэг 3 орчим жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад шалгагдсан. Миний бие маш олон гомдол гаргаж байсан. Миний гаргасан гомдлуудыг огт хэлэлцэж байгаагүй. Сүүлд 4 сарын өмнө прокурор К.Ч томилогдсон. Тэрээр маш шударгаар, хурдан хугацаанд энэ хэргийг шийдвэрлэж дуусгасан. Гэтэл Т.И “би хуулийн мэдлэггүй, энэ хүн намайг хохироолоо” гэж давж заалдах гомдол гаргаж байна. Энэ хүн ажлаа хийж байгаа шүү дээ. Давж заалдах гомдлууд үндэслэлгүй. ...” гэв.

Хохирогч Г.Нийн өмгөөлөгч Д.Т тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлсэн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Энэ хэрэгт Г.Н-ийн зүгээс Т.И-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж гомдол гаргасан. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон. Хохирол төлбөрийн хувьд, 31,500,000 төгрөгөөр хөөргийг үнэлсэн. Хөөрөг биет байдлаар олдоогүй. Үүнийг холбогдох хууль, журмын дагуу үнэлгээ хийсэн тул үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирол төлбөр төлсөн тухай асуудал ярьдаг. Хэрэгт 9,500,000 төгрөг төлсөн гэдгийг нотлох баримт байхгүй, шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаарх баримт, тайлбарыг гаргаж байгаагүй. Хохирогч энэ талаар тайлбарлахдаа “өмнө өгсөн, авсан мөнгөн шилжүүлгийг зөвхөн өөрт ашигтай байдлаар гаргаж өгсөн. Миний шилжүүлсэн мөнгөн төлбөрийг гаргаж ирээгүй” гэж байна. Хэрэв илүү мөнгө өгсөн гэж үзвэл тус асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Т.И-ыг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа талаарх баримтыг гаргаж өгч, тайлбарлаж байна. 05 дугаар сарын 14-ний өдөр тогтоол гаргасан байна. Анхан шатны шүүх 05 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад “өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа юу” гэж асуусан боловч энэ талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй буюу “хэрэгт шалгагдсан зүйл байхгүй” гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалсан. Гэм буруугийн асуудал шийдвэрлэгдэж, гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүх хохирогч Г.Н-ийн үл хөдлөх хөрөнгийг өөрт нь шилжүүлэхийг даалгасан нь хуульд нийцнэ. Тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, хаагдаж байгаа талаарх асуудал анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад яригдсан. Энэ нь шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарын хэлсэнчлэн тусдаа шалгагдаж байгаа. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч “хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай захирамж албажаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг шүүхэд шилжүүлэх захирамж гарч, хэрэгт хавсаргагдсан. Ямар үндэслэлээр ийм зүйл ярьж байгааг ойлгосонгүй. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

            Иргэний хариуцагч Д.М тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие иргэний хариуцагч гэх тодорхойлолтыг огт ойлгоогүй. Тэгсэн миний бие Т.И-ын өмнөөс 343,000,000 орчим сая төгрөгийн өрөнд орчихсон. Т.И нь намайг хүмүүстэй нийлж байгаад залилсан. Би Т.И-тай холбогдсоноос хойш 2 жилийн хугацаанд дансандаа мөнгөгүй, 343,000,000 төгрөгийн өртэй, гадаад явах эрхгүй, зээл авъя гэхэд зээл авах боломжгүй, хохирчихоод байна. ...” гэв.

            Иргэний хариуцагчийн Д.М-ын өмгөөлөгч С.Т тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь Т.И-аас 10,000,000 төгрөг авч, өөрийн бичиг, баримтыг ашиглаж 300,000,000 төгрөгийн зээл авч, буцааж шилжүүлсэн тул тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдах болсон. Миний бие ХААН банкны хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэж байна. ХААН банк нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эвлэрүүлэн зуучлах газарт хандаж, миний үйлчлүүлэгч Д.М-ыг өөрийнх нь мэдэхгүй зүйл дээр гарын үсэг зуруулсан. Түүний дагуу Иргэний шүүхээс захирамж гарч, Д.М нь 343,000,000 төгрөгийн өртэй болсон. Тус захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Д.М-ын эд хөрөнгийг битүүмжилж, гадаад явах эрх болон түүний бүх дансыг хаасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт иргэний хариуцагчийн талаар нэг ч үг байхгүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “иргэний нэхэмжлэгчийг өөрт учирсан хохирлоо жич нэхэмжил” гэсэн байна. ХААН банк нь 02 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 342,000,000 төгрөгийн авлагатай болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. ХААН банк эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж байхад миний үйлчлүүлэгчийн хууль мэдэхгүйг далимдуулж, иргэний шүүхэд хандаж, шийдвэр гаргуулсан. Иймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Д.М-ын хэнээс хэдэн төгрөг авч иргэний хариуцагч болсон талаар бичиж өгөхийг хүсэж байна. Д.М нь 10,000,000 төгрөгийг Т.И-т өгөх ёстой иргэний хариуцагч юм. Энэ талаар дурдаж өгнө үү. Мөн 300,000,000 гаруй сая төгрөгийн асуудлын талаар дурдаж өгнө үү. Энэ талаар тодорхой болбол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Иргэний шүүхийн захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандана. Учир нь, Т.И-аас 10,000,000 төгрөг авч иргэний хариуцагч болсон байхад энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт огт дурдаагүй. Иймээс бидний зүгээс дээрх 10,000,000 төгрөг, 300,000,000 гаруй сая төгрөгийн талаарх асуудлуудыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдуулж, аваагүй 342,000,000 төгрөгийн асуудлыг хүчингүй болгуулна. ХААН банк нь Д.М-ын данснаас 42,000,000 төгрөгийг татаж авсан. 10,000,000 төгрөгийн төлөө ажиллах гэсэн биш 342,000,000 төгрөгийн өрөнд орж, мөн 42,000,000 төгрөгөө алдсан. Энэ талаарх асуудлуудыг шийтгэх тогтоолд дурдаж өгнө үү. ...” гэв.

            Прокурор К.Чимгээ тус шүүх  хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлууд нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яригдаж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шинжлэн судалж, харьцуулсан асуудлууд байна. Эдгээр асуудлуудыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд үнэлж, бодитой дүгнэлтийг хийж, шийдвэр гаргасан гэж үзэж байна. Т.И давж заалдах гомдолдоо “хэргийн үйл баримтын талаар логикийн алдаатай асуудлууд байна” гэсэн байна. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хууль зүйн болоод үйл баримтын талаарх дүгнэлтийг цаг хугацааны дэс дараалалтайгаар хийсэн. Анх хохирогч Г.Н-ийн Т.И-т гаргасан хүсэлт нь “барьцаанд тавьсан шүрэн хөөргийг минь авч, түүнийг цааш нь зарж, байрыг минь чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт байсан. Гэтэл Т.И 2021 оны 09 дүгээр сард барьцаанд тавьсан хөөргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Г.Н-той уулзахаас хэдэн сарын өмнө аваад зарж, борлуулсан байсан. Гэхдээ эхний удаад Г.Нийг “хөөрөг зараад байр чөлөөлж өгнө үү” гэхэд нь “за” гээд явсан байсан. Т.И нь эргээд очихдоо хохирогчид “хөөргийг чөлөөлж чадсангүй, харин хүнээс мөнгө аваад байрыг нь чөлөөлчихлөө. Одоо байр чөлөөлөхөд зээлсэн 20,000,000 төгрөгийг өгөхийн тулд энэ байрыг барьцаанд тавих хэрэгтэй байна. Гэтэл Худалдах, худалдан авах гэрээ хийж, эрх шилжүүлэхгүй бол зээл гарах боломжгүй байна” гэж хэлж, түүний төөрөгдөлд оруулж, Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч “нотариатчийн үйлдлийг шалгаагүй” гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотариатчийн үйлдлийг шалгасан. Нотариатын тухай хуульд тухайн иргэн ирж үйлчлүүлэх боломжгүй бол дуудлагаар очиж үйлчлэх тухай хуулийн зохицуулалт байдаг. Тус хуульд заасны дагуу нотариатч хүсэлтийн дагуу очиж, нотариатын үйлчилгээ үзүүлсэн. ХУР системээс хохирогчийн болон шүүгдэгч Т.И-ын гарын хээг уншуулж, тэдгээрийн холбогдох мэдээллүүдийг авч, хуулийн хүрээнд “Худалдах, худалдан авах гэрээ” хийсэн. Харин гэмт хэргийн тухайд, “Худалдах худалдан авах гэрээ” хийж, Т.И нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авснаар захиран зарцуулах эрх үүсэж, үүнээс хойш гэмт хэрэг төгссөн гэж үзсэн. Т.И нь захиран зарцуулах эрх үүссэний дараа иргэн Н.Э, Н.Ц нараас сарын 5 хувийн хүүтэйгээр 165,000,000 төгрөгийг шилжүүлэн авахын тулдН.Цын нэр дээр иргэн Г.Н-ийн байрыг барьцаа болгож шилжүүлсэн. Энэ 165,000,000 төгрөгийн зээл, түүний хүүг төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж, улмаар н.Энэрэл,Н.Ц нар үл хөдлөх хөрөнгө байгаа газарт очиж, тус байрыг Т.И-ынх биш болохыг мэдсэн. Үүний дараа Т.И-ын байр биш тул бид хохирол, төлбөрөө гаргаж, авч чадахгүй боллоо гээд Т.Иыг зээл авах боломжтой, хуваариа бизнес эрхэлж байсан Д.Мт-ай танилцуулсан. Энэ хүрээнд шалгалтыг явуулж,Н.Ц, Н.Э нар нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй нөхцөл байдлыг шалгасан. Гэтэл Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөөгүй, Монгол Улсын хилээр гарч явсан болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон. Хэдийгээр Н.Ц-ын нэр дээр байрыг шилжүүлсэн байсан боловч энэ талаарх асуудал н.Энэрэл, Т.И, Д.М нарын дунд яригдаж, улмаар Д.М-ын нэр дээр “Худалдах, худалдах авах гэрээ” байгуулагдаж, тус байрыг ХААН банканд 300,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлийн эргэн төлөлтийг Т.И сар бүр төлөхөөр тохирсон. Д.М нь байр авах ямар нэгэн санаа, зорилгогүй атлаа байр худалдаж авч байгаа мэтээр ХААН банканд зээлийн хүсэлт гаргаж, үүнийхээ шан, харамжид 10,000,000 төгрөгийг тухайн зээлийн мөнгөнөөс авсан болох нь тогтоогдсон. Н.Э,Н.Ц нарын үйлдлийг хилээр гарч, яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүссэн тул тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах нь зүйтэй гэж дүгнэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон. ХААН банкны хувьд, энэ хэрэг 2 жил гаруй хугацаанд шалгагдсан. Гэхдээ энэ хэрэг мөрдөн байцаалтын 6 дугаар хугацаанд над дээр цохогдож ирсэн. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас ирүүлсэн “хэрэгт ХААН банкийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгнө үү, хэчнээн төгрөгийн хохирол учирсан бэ” гэсэн удаа дараагийн албан бичиг хэрэгт авагдсан. ХААН банк “мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ зээлээр олгогдсон үл хөдлөх хөрөнгө нь гэмт хэргийн замаар олдсон хөрөнгө юм байна” гэдгийг аль эртнээс мэдэж байсан. ХААН банк Т.И-ыг яллагдагчаар татагдаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдах үед нэгэнт зээлээр олсон хөрөнгөө буюу гэмт хэргийн замаар олдсон хөрөнгийг алдахгүйн тулд шүүхийн шийдвэр гаргуулах үйл ажиллагааг яаравчилж хийсэн. Өөрөөр хэлбэл, Д.М-тай эвлэрлийн гэрээ байгуулж, түүнийгээ шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Энэ талаар иргэний хариуцагч Д.М, яллагдагч Т.И, иргэний нэхэмжлэгч нарын хэн аль нь дурдаагүй атлаа холбогдох баримтыг шүүхийн шатанд гаргаж ирсэн. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч “анхан шатны шүүх Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн” гэж байна. Гэм хор учруулахаас өмнөх  байдалд нь сэргээх тухай шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон, гэм буруугийн шүүх хуралдаан болон, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд оролцоогүй. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж “хэчнээн төгрөгийн хохирол учирсан бэ, энэ талаараа баримтаар гаргаж өгнө үү” гэж удаа дараа шаардсан. Хохирлын хэмжээ тодорхой биш байсан тул анхан шатны шүүх энэ талаарх асуудлыг “иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй, хохирол, төлбөр нь тодорхойгүй байна” гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч Г.П “яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай захирамж, тэмдэглэл хэрэгт байхгүй” гэж байна. Тус захирамж, тэмдэглэлтэй танилцах тухай хүсэлт хэрэгт авагдаагүй, хэзээ нь танилцах гэж очоод танилцаагүй болохыг ойлгохгүй байна. Шүүх хуралдаан болсны дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тэмдэглэлүүдтэй танилцсан байсан. Ямар үндэслэлээр байхгүй байсан гэж байгааг ойлгохгүй байна. Тухайн үед шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаж, хэргийн нотлох баримттай танилцахад, тэмдэглэл, захирамжууд сул, задгайгаар хэрэгт байсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шидвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, эсхүл эргэлзээтэй нөхцөл байдал үүсэн гэх зүйл баримтаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Т.И нь хохирогч Г.Н-ийн зөвшөөрлийн дагуу түүний эзэмшлийн 112.1 гр хэмжээтэй, дунд гарын алтан нуухтай шүрэн хөөргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “А” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт иргэн Б.Г-ын бичиг баримтыг ашиглан 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уг 112.1 гр хэмжээтэй, дунд гарын алтан нуухтай шүрэн хөөрөгний барьцааг чөлөөлөн авч, мөн өдөр бусдад худалдан борлуулж, өөртөө захиран зарцуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч Г.Н-д үлэмж хэмжээний буюу 31.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Г.Н-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байхад нь очиж уулзан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн … дүгээр хороо, Х хотхоны …. дүгээр байрны … тоот буюу 5 өрөө 155.92 м.кв 576.202.360 төгрөгийн үнэлгээтэй Ү-2206072309 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрыг “ЭК” банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж авахад худалдах, худалдан авах гэрээ хийх шаардлагатай хэмээн хуурч, эд хөрөнгийн эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа бодит байдлыг нуух замаар дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэн Д.М-т шилжүүлэн, түүний бичиг баримтыг ашиглан Сүхбаатар дүүргийн … дугаар хороонд үйл ажиллагаа явуулах, Хаан банкны салбарт 300.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, хохирогч Г.Н-д их хэмжээний буюу 576.202.360 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.М-аас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 4.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 501………… дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

иргэн М.М-тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрээс “Мерседес бенз СЛС500” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авах мэтээр дүр эсгэн 19 цагт мөнгийг авчирч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч бусдад барьцаалж, хохирогч Б.С-д 20.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

хохирогч Г.Н-ийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байхдаа 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр өөрийн танил дүү Т.И луу холбогдож “миний Хан-Уул дүүрэгт байрлах 5 өрөө байр банк бус санхүүгийн байгууллагын 20,000,000 төгрөгийн барьцаанд байгаа, тэрийг хаагаад өгчих, ах нь гарч байгаад мөнгийг нь буцаагаад өгье” гэж хэлсэн. Үүнээс Т.И 3 хоногийн дараа над дээр уулзалтаар ирж “ахаа наад байраа нэр дээр шилжүүлчих, тэгээд би байрыг чинь банкны барьцаанд тавьчихаад өрийг чинь барагдуулчихъя” гэж хэлсэн. Ингэж хэлж ирэхдээ нотариат гэх эмэгтэй хүн дагуулж ирсэн бөгөөд намайг 150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийе, тэгэхгүй бол 20,000,000 төгрөгөөр худалдана гэхээр үнэмшихгүй гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд нотариатч гэх эмэгтэй хорих ангийн уулзалтын өрөөнд намайг ямар ч тамга, тэмдэггүй цаасан дээр гарын үсэг зуруулаад, таны дансны дугаар хэд вэ гэж асуугаад явцгаасан. Үүнээс хойш 2022 оны 04 дүгээр сард манай эхнэр У уулзалтаар ирэхдээ “Т.И гэх хүн чинь манай байрыг Э гэх хүнд худалдах эрх шилжүүлсэн байна. Мөн Энэрэл гэх хүн нь Мөнхбаяр гэх хүнд цааш нь шилжүүлсэн байна” гэж хэлсэн. Би үүнийг нь сонсоод Т.И-тай холбогдоход уулзалтаар өөрөө ирээд 2 найзтайгаа хамт 300,000,000 төгрөгийн барьцаанд тавьчихсан байгаа, удахгүй чөлөөлөөд өгнө гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хорих ангиас суллагдсан ба Т.И-тай удаа дараа холбогдоход удахгүй чөлөөлж өгнө гэж худал хэлсээр өдийг хүрсэн тул би байраа банкны өрөөс чөлөөлж, өөрийн нэр дээр буцаан авахаар цагдаагийн байгууллагад хандсан." /1хх 15/,

“...би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн … дүгээр хороо, Х хотхоны …. дүгээр байрны … тоот буюу 5 өрөө 155.92 метр квадрат орон сууцны гэрчилгээгээ “ЭК” банк бус санхүүгийн байгууллагад 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөнгөний хэрэг гараад 20,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр 2 жилийн хорих ялыг 409 дүгээр ангид эдлэхээр таслагдсан юм. Намайг 409 дүгээр ангид хоригдож байхад миний хуурай дүү гэж явдаг олон жилийн өмнөөс танилцаж явсан Т.И гэх залуу эргэлтээр ирсэн. Т.И нь 9911 дугаарыг аваад зардаг ажил хийдэг учраас ах нь шүрэн хөөргөө ломбарданд тавьсан байгаа, чи мэдэж байгаа биз дээ хамт явж байгаад тавьсан гэдгээ хэлэхэд тиймээ би мэдэж байна яах уу гэхээр нь наад хөөргийг ломбардаас аваад зарж үрээд мөнгөөр нь “ЭК” ББСБ-д тавьсан байрыг чөлөөлөх хэрэгтэй байна гэхэд за тэгье гэж хэлээд явсан. Тэгээд удаагүй миний дүү С-тай Т.И над дээр эргэлтээр ирээд таны орон сууцыг би өөрийнхөө мөнгөөр чөлөөлсөн, хөөргийг ломбардаас аваагүй гэдгээ хэлсэн. Т.И нь би өөрийн чөлөөлсөн мөнгөө гаргаж авъя гэхээр та энд байгаа болохоор болохгүй байна, та орон сууцныхаа гэрчилгээг надад итгэмжлэл хийгээд өгөх хэрэгтэй байна гэхээр нь би энд байж яаж итгэмжлэл хийж өгөх билээ гэхэд Т.И өөрийн таньдаг нотариатч байгаа би зохицуулаад аваад ирье гээд явсан. ...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойш Т.И хажуудаа нотариатч гэх хүнтэй ирээд худалдах, худалдан авах гэрээ хийхгүй бол байрыг захиран зарцуулах эрх үүсэхгүй, зөвхөн итгэмжлэл хийлгэвэл байрыг ломбарданд тавьж Т.И мөнгө гаргаж авах эрх үүсэнэ гэж нотариатч хэлээд байсан. Т.И та худалдах, худалдан авах гэрээ хийчих миний хажууд таны дүү С байгаа шүү дээ гээд байхаар нь би зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээг хийж байрыг 150,000,000 төгрөгөөр зарсан гэж бичээд миний Хаан банкны 500……………….. тоот данс руу шилжүүлнэ гэж бичиж байхдаа нотариатч надаас ингэж бичлээ шүү гэж асуугаад мөнгөн дүнг ингэж бичихгүй бол үнэмшилгүй болно гэсэн. ...Гэтэл 2022 оны 02 дугаар сарын дундуур эхнэр У ирээд байрыг Э гэж хүнд шилжүүлсэн байна. Тэр хүмүүс манай гэрт орж ирж байрны зургийг авна гэхээр нь би авахуулаагүй гаргасан гэж хэлсэн. ...миний байрны гэрчилгээ Э-ийн эхнэр Ц-аас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр М гэж хүний нэр дээр шилжүүлсэн. Гэтэл М нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хаан банкны барьцаанд 300,000,000 төгрөгөөр тавьсан байдаг. Тэгээд би шоронгоос суллагдаж Т.И-тай уулзаж байрны гэрчилгээ хаана байгаа талаар асуухад нарийн зүйл ярихгүйгээр шууд л танд байрны гэрчилгээг өнөө маргаашдаа шилжүүлчихнэ, санаа зоволтгүй гэж хэлээд өдийг хүрсэн. ... Т.И нь намайг залилж миний байрыг дам дамандаа шилжүүлж банкны 300,000,000 төгрөгийн барьцаанд М гэдэг хүний нэр дээр тавьсан байгаа.” /1хх 18-19/,

хохирогч Д.М-ын “...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Т.И над руу залгаад мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч гэсэн. Миний хувьд эхэндээ зөвшөөрөөгүй бөгөөд удаа дараа над руу утсаар залгаж гуйсаар байгаад мөнгө зээлүүлэхэд хүргэсэн. ...Т.И нь өмнө нь надаас мөнгө төгрөг зээлээд буцаагаад хугацаанд нь өгчихдөг байсан. Гэтэл хамгийн сүүлд авсан мөнгийг өгөхгүй алга болсон ... Т.И гэх хүнд 4.500.000 төгрөг өгсөн. Харин 7 сарын хугацаанд мөнгийг маань өгөөгүй учраас хүүнд 3,000,000 төгрөгийг авч байгаа юм...” /2хх 146, 148/,

“...би Т.И-аас нийт 7,500,000 төгрөг нэхэмжилснээс 4,000,000 төгрөгийг цагдаагийн байгууллагад хандаж шалгагдаж байхад Т.И өгсөн. Одоо тохирсноор 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь, анх Т.И-т 4,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, өдрийн 10 хувийн хүүтэй зээлсэн юм. Тэгээд өдий хүрсэн. Хүүтэй нь бодохоор 7,500,000 болж байна гэхэд өгөхөөр болсон боловч мөнгөө өгөхгүй намайг хуурч явсан учир цагдаад хандаж байна. ...ямар нэгэн гэрээ хийгээгүй амаар тохиролцоод данс руу нь шилжүүлсэн юм” /1хх 215/,

“Т.И нь миний мэдэхийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэди худалдааны төвд утас болон утасны дугаар зардаг байсан. Өмнө нь надаас мөнгө төгрөг зээлж аваад 2-3 хоногийн хугацаанд л мөнгийг маань эргүүлээд өгчихдөг байсан. 2022 оны 09 дүгээр сард надаас мөнгө авснаас хойш таг алга болчихсон. Өмнө нь ийм үйлдэл гаргаж байгаагүй эхэндээ утсаар ярьдаг байсан боловч сүүлдээ таг болчихсон. Хааяа вайбераар холбогдож ярихдаа мөнгийг чинь удахгүй өгнө л гэдэг боловч мөнгийг маань эргүүлж өгөх талаар ямар ч арга хэмжээ авдаггүй байсан. Мөн ажлын газар болох Тэди худалдааны төвд дээр очиж уулзах гэсэн боловч олддоггүй, амьдардаг байрыг нь мэднэ гэхдээ яг хэдэн тоот гэдгийг нь мэдэхгүй уулзахын тулд гэрийнх нь үүдэнд хүртэл сахидаг байсан. Надтай бол өмнө нь хааяа вайбераар холбоотой байдаг гэхдээ тэр болгон яриад байдаггүй нэг яриад хэсэг алга болчихдог. Ингээд надаас авсан мөнгөө өгөхгүй таг алга болчихоор нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж цагдаад шалгуулж цагдаагаар дуудуулж байж мөнгөө талыг нь олж авч байна. Тэрнээс бол мөнгийг маань өгнө гэдэг боловч өгөх талаар ямар арга хэмжээ авдаггүй байсан. Миний хувьд Т.И-ыг өмнө нь покер тоглодог байсан гэдгийг нь мэднэ гэхдээ надаас мөнгө авахдаа покер тоглоно гэж бол хэлээгүй. Мөнгө зээлээч гэхээр нь зээлсэн.” /2хх 150/,

хохирогч Б.С-ийн “..Т.И гэх хүнийг манай нөхөр таньдаг байсан. 2017 онд Мерседес CLS500 маркийн машиныг худалдаж авч байсан. ... тэгээд нөхөртэйгөө тухайн машиныг 20,000,000 гаруй төгрөгөөр зарахаар шийдээд зүс таних Т.И худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр унаж яваад орой 7 цагийн үед мөнгөө шилжүүлнэ гэсэн боловч ажил болоогүй гэх мэтээр шалтаг ярьсаар өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй, машинаа ч буцаан өгөөгүй хохироогоод байна. ...тус машиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 10,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Одоо төлөөд дууссан. Эзэмших эрх нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа” /3хх 235-236/,

гэрч Б.У-ын “...2022 оны 01 дүгээр сард 409 дүгээр ангид нөхөр Н-той уулзахаар очиход Хан-Уул дүүргийн … дүгээр хороо, X хотхоны ….  дүгээр байрны … тоот буюу 5 өрөө 155.92 м.кв байрны гэрчилгээг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “ЭK” ББСБ-д барьцаанд 15,000,000 төгрөгөөр тавьсан байгаа. Зүс таних хуурай дүү Тунгалагийн Т.И-т хэлээд банк бусаас чөлөөлүүлчих. Хүү нь нэмэгдээд байна. Би хорих ангиас гараад Т.И-т мөнгийг нь өгөөд авъя гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Т.И-ын 88081888 дугаарын утсаар холбогдож Н-той очиж холбогдоорой гэж хэлсэн. ...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Т.И-тай Bayaraa Svldee гэх фэйсбүүк хаягаар холбогдоход Н ахыг гарахаар нь байрыг нь буцаагаад өгнө гэж хэлж байсан. ...2022 оны 05 дугаар сарын 13-ны үед манай гэрт Э, М гэх хүмүүс ирээд танай байрыг Т.И бид хоёрт ...нийт 165,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Танай байрыг Т.И-аас эхнэр Н.Ц-ын нэр дээр шилжүүлэн авсан. Т.И мөнгөө өгөхгүй байсан тул энэ байрыг М-ын нэр дээр шилжүүлээд М энэ байрыг Хаан банкинд 300.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэж хэлсэн. .. Т.И манай байрыг залилан мэхэлж авсан.” /1хх 21-22/,

гэрч Г.О-ийн “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн Т.И миний ажлын байранд ирж орон сууцны өмчлөлийн гэрчилгээг барьчихсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулах гэсэн юм гэж хүсэлт гаргасан. Тэгэхээр нь би худалдагч тал ирсэн үү гэж асуухад Т.И гэх залуу 409 дүгээр ангид хоригдож байгаа тул ирэх боломжгүй байна, иймд хорих ангид нь очиж нотариатын үйлчилгээ үзүүлж өгөөч гэж хүсэлт тавьсан. Тэгэхээр нь би үйлчлүүлэгч байхгүй байсан тул Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар үйлчлүүлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүй бол нотариатч түүний хүсэлтээр байгаа газар нь очиж нотариатчийн үйлчилгээ үзүүлж болно гэж заасны дагуу тухайн өдөр холбогдох тоног төхөөрөмж буюу нөүтбүүк, хурууны хээ уншигч, гарын үсэг зурах пад, хэвлэх, хувилах төхөөрөмжийн хамт очиж иргэн Г.Н-той хорих ангийн уулзалтын өрөөнд орж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатчийн цахим санд гэрээг боловсруулж гэрээний үр дагаврыг тайлбарлаж өгсний үндсэн дээр хоёр тал зөвшөөрсний дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд талуудын хурууны хээг төхөөрөмжөөр уншуулж, үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг өмчлөгч талын хурууны хээгээр “Хур” системээр татан авч талуудын цахим гарын үсэг оруулж баталгаажуулсны дараа гэрээг цаасан дээр хэвлэж, гэрээг танилцуулан эх гарын үсгийг талуудаар зуруулж гарын үсгийг бүртгэлийн хуудас болон худалдах, худалдан авах гэрээнд зуруулж тамга дарж баталгаажсан. ...тухайн үед би Нямдоржид тусгайлан энэ гэрээг хийснээр таны үл хөдлөх хөрөнгө Т.И-ын өмчлөлд шилжиж байгаа шүү гэж хэлэхэд зөвшөөрч байна, ойлгож байна гэж хэлсэн.” /1хх 36-37/,

“...Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн хэддүгээр хороо гэдгийг мэдэхгүй байна. Делта авто сервисийн хажуу талын ажлынхаа байранд ажиллаж байхад Т.И гэх залуу нэг эрэгтэйн хамт орж ирсэн. Тэгээд надад Г.Н гэх хүний нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг батлуулах гэсэн юм. Харин Г.Н гэх хүн нь хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа юм. Тиймээс нотариатын үйлчилгээ үзүүлээд өгөөч гэж хүсэлт тавьсан. Тухайн үед манай ажлын байран дээр хүн байхгүй байсан учраас Нотариатын хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйлчлүүлэгч нь нотариатын ажлын байранд ирэх боломжгүй бол түүний хүсэлтээр байгаа газарт нь очиж нотариатын үйлдэл хийж болно” гэж заасны дагуу зевшөөрч өөрийн нотариатын тоног төхөерөмжүүдээ авч Т.И гэх хүний автомашинд хийсэн. Харин би нөхөр болох Э.Уянгын хамт өөрийн эзэмшлийн автомашинтайгаа хорих 409 дүгээр анги руу явсан. Хорих 409 дүгээр анги дээр очоод гадаа нь хэсэг хугацаанд хүлээж байгаад Т.И-ын гэх залуугийн хамт өөрийн тоног төхөөрөмжийг аваад тусгай өрөөнд 16:20 цагийн үед орсон. Харин тус хорих ангид хоригдож байсан Г.Н гэх хүн 16:35 цагийн үед орж ирсэн. Гэрээ хийж эхлэхэд 16:51 минут болж байсан учраас цагаар нь барагцаалж байна. Г.Н гэх хүн худалдагч талыг төлөөлж миний авч очсон хурууны хээ уншигч төхөөрөмж дээр хуруугаа дарж хур системээс иргэний үнэлэхийн мэдээллийг авч гэрээ хийсэн. Ерөнхийдөө бол хоёр тал аль аль нь хурууны хээгээ уншуулсан. Тус хорих ангид би Т.И-ын хамт хоёулаа орсон. Харин тус хорих ангийн өрөөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилчин байсан. Гэхдээ хэдэн хүн байсныг санахгүй байна. Би тухайн өдөр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байсан гэдгийг гэрээ хийсэн он, cap өдөр, цагаар сайн санаж байсан. Учир нь гэрээнд тусгасан байна. Тус хорих анги дээр очиход хашааны гадаа орох хаалганы үүдэнд бүртгэсэн. Бас хашаан дотор ороход байшинд буюу үүдний хүлээлгийн тамхинд бас нэг албан хаагч бүртгэж авсан. Би тухайн өдөр хорих анги руу ганцаараа огт танихгүй хүмүүстэй явахаас айсан учраас нөхөр болох Э.У-ыг гэрээсээ дуудаж хамт явсан юм. Би Т.И гэх хүнийг урьд өмнө нь огт харж байгаагүй. Ямар нэгэн байдлаар танилын холбоо байхгүй. Өмчлөгчийн хурууны хээгээр үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл “Хур” системээс гардаг учраас би хуулийн дагуу тус хорих ангид очиж нотариатын үйлчилгээ үзүүлсэн...” /3хх 138-139/,

гэрч Б.О-ийн “...Би Хан-Уул дүүргийн …-р хороо, Хүүшийн ам наадамчдын зам гудамж …. дүгээр байр … тоотод буюу өөрийн хүргэн болох Г.Н-ийн гэрт төрсөн дүү Б.У очоод загас хооллоод өгөөч гэж хэлсэн учраас би гэрт нь очоод загасыг хооллоод байж байтал хаалганы хонх дуугарсан юм. Би хаалгаа онгойлготол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн надаас Н.Б-ийнх мөн үү гэж асуусан. Би тийм айл байхгүй гэж хэлсэн. Тэгсэн тухайн хоёр хүн надад бид нар Дарханаас сая ирлээ. Энэ байраа орж үзэх гэж байна гэсэн. Би тэр хүмүүст энэ байранд Н.Б гэх хүн байхгүй юу яриад байгаа юм. Энэ байр манай дүүгийн байр гэж хэлээд орох гэхээр нь би гэрт оруулаагүй. Тухайн үед хэдэн сарын хэдэн байсныг сайн санахгүй байна. Би хаалгаа онгойлгохдоо бага зэрэг онгойлгож тэр хүмүүстэй харилцсан болохоор одоо бол царай зүсийг сайн санахгүй байна. Ямар ч байсан эмэгтэй нь урдаа жижиг нохой тэвэрсэн байдалтай эрэгтэйнхээ урд зогсож байсан. Би дээрх хүмүүсийн өндөр нам, царай зүс, насыг зэргийг одоо хэлж мэдэхгүй байна. Би өөрийн төрсөн дүү Б.У-д болсон асуудлын талаар ярьж учрыг олоорой гэж хэлсэн.” /3хх 154-155/,

гэрч Б.Х-ын “Би тус ангид 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш өдийг хүртэл хамгаалалтын ажилтан албан тушаал хашдаг. Одоогоор бол би тус ангид ажиллаж байгаа бүртгэлтэй боловч ШШГЕГ-н санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа А.Н-ын жолоочоор ажиллаж байна... манай хаалттай хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа болон дамжингаар ирсэн хоригдогч нарыг тоо бүртгэлийн албаны ажилтан зөвшөөрсний үндсэн дээр уулзалтад дуудаж уулзуулахад шалган нэвтрүүлэх байр-2 дээр энэ бүртгэлийг хийсэн байна. Манай ангид шалган нэвтрүүлэх байр 1,2, 3 гэж байдаг юм. Дээрх бүх шалган нэвтрүүлэх байрнууд гаднаас нэвтэрсэн бүх иргэний бичиг баримтыг бүртгэж оруулдаг. Би тухайн үед хоригдогч Г.Н-той хэдэн хүн уулзсан эсэхийг одоо бол сайн санахгүй байна. Энэ бүртгэлийг харахад хоёр дүүтэйгээ уулзсан байна. Би бол хамгаалалтын ажилтнаар 24/48 цагийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Өөрөөр хэлбэл 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09:30 цагаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны 09:30 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байсан. Би зөвхөн шалган нэвтрүүлэх байр-2 дээр бүртгэл судалгаа, үзлэг хийж дотогш хоригдол болон хоригдогч нарыг оруулдаг. Манай ангид С1, С2-1, С-3, С-4 дүгээр давхрууд бүгд шүүхийн шийдвэрээр буюу тогтоолоор ирсэн хүмүүсийг хоригдогч гэдэг. Харин хоригдол дээр бол итгэмжлэх өгдөг. Харин хоригдогч дээр ямар зохицуулалт байдгийг мэдэхгүй байна. Надаас хэн гэдэг албан тушаалтан ээлж авсныг бол мэдэхгүй байна. Одоо сайн санахгүй байна. Тухайн үед манай ангийн захирагчаар хурандаа С.Б үүрэг гүйцэтгэж байсан. ...” /3хх 160- 161/,

гэрч С.Ц-ын “...2022 оны 02 дугаар сард хамтран амьдрагч Энэрэл, найз гэх Т.И гэдэг залуутай ирж намайг танилцуулсан. ...надад бэлэн 150,000,000 төгрөг байсныг Э мэдэж байсан болохоор 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байхаа Э манай найз Т.И-т мөнгөний хэрэг гараад байна, чи 5 cap хүртэл мөнгөө хэрэглэхгүй юм чинь Т.И-т зээлчих гэхээр нь би ийм их мөнгө зээл байгаа учир ямар нэгэн барьцаа авч зээлэх боломжтой гэдгээ хэлсэн. Тэгэхэд Т.И надад байр байгаа түүнийгээ чиний нэр дээр шилжүүлж өгье гэсэн. Тэгэхээр нь би байрны гэрчилгээний лавлагааг гаргаж өг гэсэн. Тэгээд надад лавлагааг гаргаж ирэхээр нь харахад Т.И-ын нэр дээр байсан учир зөвшөөрөөд Хан-Уул дүүргийн Мишээл экспогийн нэг цэгийн үйлчилгээний нотариат дээр очиж материалаа өгөөд би өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад Т.И-т 150,000,000 төгрөгийг шууд дансаар өгсөн. ...түүнээс хойш нэг cap өнгөрөхөд Т.И анх надаас зээлж авахдаа cap дотроо багтаагаад өгчихнө гээд авсан хүн мөнгөө өгөхгүй байсаар нэг cap болсон учир би мөнгөө авъя гэдгээ хэлэхэд удахгүй гээд алга болчихоод байсан. Тэгээд би хамтран амьдрагч Энэрэлийг яаралтай мөнгө авч өг гэж сүүлийн нэг cap хоорондоо маргалдсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сард Э найз М гэх залууг дагуулж ирээд чиний мөнгийг гаргаж өгнө гэсэн. Яаж гаргаж өгөх талаар асуухад Энэрэл манай найз М-ын нэр лүү уг Т.И-аас авсан байрны гэрчилгээг худалдах, худалдан авах гэрээ хийж М-ын нэр дээр болгоод М Хаан банкнаас орон сууцны зээл аваад чиний мөнгийг гаргаж өгнө, М банкны болзол, шаардлагыг хангахаар хүн байгаа гэхээр нь би зөвшөөрсөн. ... хэд хоногийн дараа Хаан банкнаас 300,000,000 төгрөгийн зээл нь гараад миний Хаан банкны 501…………… дугаартай данс руу орсон. ...тэгээд би өөрийн зээлсэн мөнгөө үлдээж аваад үлдсэн мөнгийг нь Т.И-т өгсөн шиг санаж байна. ...Т.И cap хүрэхгүй хугацаатай зээлчих гэсэн учир сарын 5 хувийн хүүтэй зээлье гээд зээлсэн” /1хх 39-41/,

гэрч Д.М-ын “...Э бол миний найз байгаа юм. ...харин Т.И-ыг Э надад 2022 оны 04 дүгээр сард манай найзад мөнгөний хэрэг болоод байгаа гэдэг асуудлаар танилцуулж байсан. ...өнгөрсөн онд буюу 2022 оны 04 дүгээр сард миний найз болох Э надаас гуйх зүйл байна, Тэди дээр хүрээд ир гээд байхаар нь би Тэди дээр яваад очсон. Намайг очиход Э надтай Т.И гэх залууг танилцуулсан. Тэгээд Э чи манай найзад туслаад өгөх хэрэгтэй байна, манай найз дугаарын ченж хийдэг, бас хувиараа бизнес хийдэг яаралтай мөнгөний хэрэг гараад болохгүй байна, манай найз охин Н.Ц-ын нэр дээр байгаа байрыг чиний нэр дээр шилжүүлээд чи банкнаас зээл аваад, зээлийг Т.И төлөөд явна, 2 сарын дараа банкны зээлийг Т.И бүрэн суллачихна гэсэн. Гэтэл Т.И би асуудалгүй 2 сарын дотор зээлийг хаагаад байрны гэрчилгээг суллах болно. Надад мөнгөний хэрэг гараад болохгүй байна, зээл гаргаж өгвөл 10,000,000 төгрөг өгье гээд гуйгаад байхаар нь би Э-ийг бодоод зөвшөөрсөн юм. ...11 дүгээр хорооллын Хаан банкны салбар дээр очиж зээлийн материалаа бүрдүүлж өгөхөд банкны шалгуурыг хангаж байна гэсэн. ...3 хоногийн дараа зээлийн гэрээн дээр ирж гарын үсэг зураарай гэсэн. Тэгээд би явж очоод 11 дүгээр хорооллын Хаан банкин дээр очоод зээлийн гэрээнд гарын үсэг зураад удалгүй банкнаас зээлсэн 300,000,000 болон барьцаа гээд банкинд байршуулсан 136,000,000 төгрөг нийт 436,000,000 төгрөг Ц-ын данс руу орно гэсэн. ...миний араас залгаж миний Хаан банкны 536…………… дугаартай дансанд дээр тохирсноор 10,000,000 төгрөг Н.Ц-ын данснаас орж ирсэн. ...тэгээд сарын дараа төлөлтийн мөнгөө хийгээгүй учир би өөрөөсөө гэрээний дагуу 4,310,000 төгрөгийг хийгээд Т.И-аас зээлийн мөнгөний төлөлтөө яагаад хийхгүй байгаа юм бэ, би төлөх юм уу гэхэд Т.И энэ cap хийчих, миний ажил бүтэж байгаа удахгүй зээлээ хаачихна, санаа зоволтгүй гэж хэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл 9 сарын хугацаанд 38,790,000 төгрөгийн зээлийн төлөлт хийснээс Т.И зээлийн төлөлтөө хийгээрэй гэж 7,810,000 төгрөгийг над руу шилжүүлсэн байдаг юм. ...би тэр байрыг очиж үзээгүй, гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн учир надад үзэх шаардлага байгаагүй, тэгээд ч би байр авах бодолтой байсан биш. Зүгээр л найз Э надаас гуйгаад туслаач гээд байсан болохоор тусалсан юм. ...би сүүлд банкны зээлийг хоёр cap хийхгүй болохоор нь Т.И-ыг олж уулзаж зээлээ хийх талаар хэлэхээр очиход өөрийгөө Н гэдэг хүний эхнэр байна гэсэн эмэгтэй байсан. Уг эмэгтэйгээс Т.И байгаа юу гэхэд үгүй энэ байр Н гэдэг хүний байр гэсэн. Тэгээд би гайхаад Т.И-ын байр гэж бодсоноо хэлээд банкнаас зээл авсан талаар бүх үйл явдлыг хэлээд явсан юм.” /1хх 44-46/,

гэрч Б.Г-ын “...намайг тухайн өдөр Т.И залгаж Тэдигийн хажууд бичиг баримттайгаа хүрээд ирээч, А нэртэй ломбарданд хөөрөг тавих гэсэн юм гэхээр нь би очоод бид хоёр хамт А ломбарданд очиход Т.И жижиг шүрэн хөөргийг гаргаж ирээд үүнийг 20,000,000 төгрөгөөр барьцаанд тавиад өг гэхээр нь таньдаг найз учраас өөрийнхөө бичиг баримтаар уг хөөргийг 20,000,000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь Т.И-т бэлнээр өгсөн. ...би ломбарданд хөөргийг тавихдаа, буцааж авахдаа ямар нэгэн урамшуулал гэж аваагүй. ...би хөөргийг нь аваад л шууд Т.И-т өгсөн. ...миний хажууд хөөргийг өөр хүнд зарж харагдаагүй, би ломбардаас хөөргийн аваад Т.И-т өгөөд л ажил руугаа явсан. ...миний хөөрөг юмаа дугаар авах гэсэн чинь мөнгө дутаад байна, удахгүй хөөргөө авчихна, би өөрөө тавья гэхээр болохгүй байна гэж хэлсэн” /2хх 3/,

гэрч Д.Б-ын “...Би Н-д 2020 онд 112.1 гр алтан нуух, ясан халбага, цул шүрэн хөөргийг Н-д өгөх ёстой 100,000,000 төгрөгтөө бодоод өгч байсан юм. ... уг хөөргийн ханш тухайн үед 110,000,000 төгрөгийн үнэтэй болсон байсан үе... уг хөөрөг цэвэр шүрээр хийсэн хөөрөг байсан юм...” /1хх 220/,

гэрч Г.П-ийн “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус салбарын захирал Б.Т-ын өрөөнд 4 хүн сууж байсан. Удалгүй манай ширээн дээр Д.М, Н.Ц нар ирж суугаад орон сууцны зээл авах гэсэн юм, бизнесийн орлоготой гэж хэлээд бүрдүүлэх материалын жагсаалтыг аваад явсан. Маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н.Ц бүх бүрдүүлэлтийг М-ын өмнөөс хийж байсан. Бизнесийн орлогыг судлах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Сэлэнгэ зах дээр очиж бизнесийн газар дээрх судалгааг хийсэн. Тэгээд Сүхбаатар салбарын зээлийн хороогоор оруулаад Хаан банкны төв рүү явуулаад 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төв банкнаас шийдвэр батлагдсан гэж гарч зээлийг манай салбараас өгсөн. Зээл авснаас хойш М нь cap болгон хугацаа хэтрүүлж өгч байсан учраас Д.М-тай захирал Б.Т бид хоёр очиж уулзахад төлнө гэдэг байсан. 2022 оны 12 дугаар сард төлөхгүй байсан учраас Д.М-тай уулзахад би зээл аваагүй, Т.И, Н.Ц нар зээл аваад өг гэж гуйсан учраас нэр дээрээ зээл авч өгсөн гэж хэлсэн. Тэгээд манай салбараас барьцаа хөрөнгө шалгах гээд очиход Н гэх хүн эхнэр хүүгийнхээ хамт байсан учраас Н бид нарт тайлбарлаж юу болсон талаар мэдэж төв банк руу явуулсан. ...тухайн үед захирал Б.Т утсаар хүн явууллаа болох болохгүйг нь хэлээд явуулаарай гэж хэлсэн” /3хх 202/,

гэрч Л.П-ын “2022 он намар Т.И надаас таны тандаг хүн эд хөрөнгө барьцаалаад мөнгө зээлдэг гэсэн. Намайг хандахаар тоохгүй байна. Та хэлээд өгөөч гэж гуйсан. Тэгээд Б гэдэг хүнд хэлж зуучлаад уг Мерседес бенз СЛС500 маркийн машиныг 7,000,000 төгрөгөөр барьцаалуулсан. ... дараа нь Б над руу холбогдоод энэ машин барьцаалсан Т.И гэх хүн мөнгөө өгөхгүй, бас хүү төлбөрөө ч өгөхгүй, хэцүү юм аа гэсэн” /3хх 240/,

гэрч О.Б-ын “...одоогоос 1 жилийн өмнө 2022 оны 09 дүгээр сараас 10 дугаар capын үед байх надтай Б гэж танилцуулан Мерседес бенз СЛС500 маркийн автомашиныг барьцаалуулъя гэсэн. Тэгээд би барьцаанд авахгүй гэхэд цаг явсан П гэх танил цуг ирсэн бөгөөд “би чамайг мөнгөтэй гэж сонсоод ирлээ. 7,700,000 төгрөгөөр барьцаалчих. Дүүд мөнгөний яаралтай хэрэгцээтэй юм аа” гэж гуйсаар байгаад надаас ямар нэг баримт бичиг хийлгэлгүй “хэдхэн хоног зээлээд өгнө, гэж хэлээд Мерседес бенз СЛС500 маркийн машиныг үлдээсэн” тэгээд холбоо харилцаа таслаад өнөөдрийг хүрсэн. Хойноос нь хайсаар байгаад утсыг нь олоод залгахад огт утсаа авдаггүй. Ингээд 1 жил болсон. Бусдын эзэмших тээврийн хэрэгсэл гэж мэдээгүй. Одоо уг машин хаана байгааг мэдэхгүй. Найз нөхөдтэйгөө цуг ажиллаж байх үедээ хүлээн авсан. Одоо найзуудтайгаа холбоо бариагүй удаж байгаа. Т.И мөнгөө аваад ирвэл би тэр машиныг хаана байгааг нь олоод өгчихөж болно. П гэдэг хүн манай дүү байгаа юм. Төрөл садны хүн гэсэн үг. Тэгээд “Энэ Б гэдэг дүүгийн өөрийнх машин нь байгаа юм. Энийг түр барьцаанд авчих аа. Мөнгөнийхөө оронд гэсэн” тэгээд гуйгаад салахгүй байсан учраас л би авсан юм. Энэ оны хавар 3 сараас 4 сарын үед нэг өндөр залуу “намайг М гэдэг. Би энэ машины эзэн байгаа юм. Машинаа авах гэсэн юм” гэсэн “би Б гэдэг хүн мөнгө зээлээд барьцаалсан” гэхэд “тиймээ. Тэр намайг залилаад зугтсан” гэж хэлээд уг машин дотроосоо обуд, дугуй зэрэг зарим зүйлсийг аваад ''машиныг үлдээгээд явсан. Тэгээд сураг тасарсан. Тэр үед уг Мерседес бенз СЛС500 маркийн машин Яармагт айлын хашаанд гуйгаад тавьсан байх үеэр ирсэн. Тэр айлын хаягийг мэдэхгүй байна...” /3хх 242/,

шинжээч Ц.Т-ийн “Эд зүйлийн үнэлгээг хоёр төрлөөр хийж байгаа бөгөөд ... өмчлөгчийн эд зүйлийг харж байж үнэлж, хоёрт бол эрх бүхий албан тушаалтын шийдвэрээр үнэлдэг. Харин энэ үнэлгээний хувьд бол биет эд зүйл байхгүй, төрийн эрх бүхий албан тушаалтны тогтоол дээр заасан эд зүйлийн ... орц материалд үндэслэн тухайн зах зээлийн үнэлгээгээр үнэлж харин тухайн хөөргийг биетээр авчирч танилцсан тохиолдолд дахин үнэлгээ өөрчлөгдөх болно...” /4хх 108-109/,

гэрч О.Б-ийн “...танд хөөрөг авах хүн байна уу гэхээр нь хэд юм гэж асуухад Т.И миний өөрийн хөөрөг байгаа гайгүй үнэтэй зармаар байна гэхээр нь Г бид хоёр хөөргийн аваад урт цагаан ороод тэнд хөөрөг зардаг хүмүүст үзүүлэхэд 60 гаран насны ах хөөргөө хэдэд өгөх юм гэхээр нь Т.И-тай утсаар яриад үнээ тохироод тэр ахад зарсан. Хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна, ямар ч байсан хөөрөг зарсан мөнгийг бэлнээр нь авч очсон. ...одоо хараад танихгүй, үүнээс хойш олон жил өнгөрсөн байна” /4хх 111-112/,

иргэний нэхэмжлэгч Ц.А-ын “...манай Хаан банк бол зээлийн үйл ажиллагааны дагуу зээлийн эдийн засагч нар судалж, салбарын захирал хяналт тавьж, зээлийн хороогоор хэлэлцүүлсний үндсэн дээр зээл олгогдсон. Иргэн Д.М-т 317202247722266 дугаартай зээл бол манай банкны журмын дагуу тухайн иргэн зээлийн шалгуур хангаад зээл олгогдсон боловч уг иргэн зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хугацаандаа зээлийн эргэн төлөлт хийгээгүй, хугацаа хэтрүүлж одоогийн байдлаар 375 хоног хэтэрсэн, үндсэн зээлийн үлдэгдэл 294,981,342 төгрөг, хуримтлагдсан хүү 49,682,260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 783,577 төгрөг нийт 345,477,179 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн иргэн Д.М нь гэрээнд заасан хугацаанд төлөлт хийгдээгүй учраас энэ зээл Хаан банкны тусгай активын газарт шилжсэн байгаа” /4хх 115-116/,

иргэний хариуцагч Д.М-ын “...би өөрийн зүгээс шаардагдсан түрээслэгчийн гэрээ, орлого нотолсон банкны хуулга зэргийг бүрдүүлж өгсөн. холбогдох материалыг Н.Ц, Т.И хоёр Хаан банкны эдийн засагчтай уулзаж, зээлийн гэрээ хийж, би гарын үсэг зурж, зээл гарсны дараа надад Т.И өөрийн нэр дээр байр тавьж өгсөн шагнал гээд миний Хаан банкны 536………… дугаарын дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн. ...би тэр мөнгийг өөрийн хувиараа эрхэлдэг нарийн ногооны лангуунд зарцуулсан. ...би Хаан банкинд 42,360,000 төгрөг төлсөн байгаа” /4хх 102-106/ гэсэн мэдүүлгүүд,

2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0047 дугаар Т.И, Г.Н нарын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ” /1хх 55/,

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 338 дугаар Т.И, Н.Ц нарын хороонд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ /1хх 60-61/,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 62-63/,

Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29/1673 дугаар "...Ү- 2206072309 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө нь 503………….. тоот зээлд бүртгэгдсэн байна. Тухайн дансны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэргийг хуулбарлан хавсралтаар хүргүүлж байна” гэх албан бичиг /1хх 139-151/,

“Д” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн БЗЗ-……… дугаар “...үл хөдлөх орон сууцыг 576,202,360 төгрөгөөр үнэлсэн” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 169-179/,

“Д” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн БЗЗ-……. дугаар “...хөөргийг 31,500,000 төгрөгөөр үнэлсэн” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 230-231, 240/,

“А” санхүүгийн нэгдэл ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23/238 дугаар албан бичиг /1хх 232/,

2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх 91-93/,

Хаан банкны 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 29/6990 дугаар “...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/202247729266 дугаартай зээлийн гэрээний хувийн хэргийг хуулбарлан хүргүүлж байна” гэх албан бичиг /2хх 238-250, 3хх 1-113/,

“C” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 232 дугаар “...Мерседес CLS500 автомашин нь 2023 оны 10 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дэзр 20,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх тодорхойлолт /4хх 2/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Т.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.И-ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан”, үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 cap хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 cap хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг 7 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 7 сарын хугацаагаар хорих ял, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 cap 23 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 жил 2 cap 23 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Г.П, Ц.Н нараас “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоогүй, иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдүүдийг иргэний хариуцагчаар татан оролцуулаагүй, зайлшгүй шаардлагатай гэрчээс мэдүүлэг аваагүй, шинжээч томилж, шинжилгээ хийлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх хэрийг эцэслэн шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Т.И нь хохирогч Г.Н-ийн зөвшөөрлөөр түүний эзэмшлийн 112.1 гр хэмжээтэй, дунд гарын алтан нуухтай шүрэн хөөргийг барьцаалан зээлдүүлэх газарт өөр хүний бичиг баримт ашиглан 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, улмаар сар гаруйн дараа хөөрөгний барьцааг чөлөөлөн авч, бусдад худалдан борлуулж, өөртөө захиран зарцуулсан,

мөн хохирогч Г.Н-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байхад нь очиж уулзан, түүний эзэмшлийн 5 өрөө 155.92 м.кв байрыг банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж авахад худалдах, худалдан авах гэрээ хийх шаардлагатай хэмээн хуурч, эд хөрөнгийн эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа үл хөдлөх хөрөнгийг барьцаалан С.Ц-аас 150.000.000 төгрөг зээлж, гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлсэн, уг зээлээ дарахын тулд Д.М-т 10,000,000 төгрөгийн шагнал өгөхөөр тохиролцож түүний бичиг баримтыг ашиглан худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хаан банкнаас 300.000.000 төгрөг зээлж, үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан,

хохирогч Д.М-аас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

М.М-тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, “Мерседес бенз СЛС500” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авах мэтээр дүр эсгэн зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч бусдад барьцаалан мөнгө авсан зэрэг хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс дээрх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй сэргээн тогтоож, шүүгдэгч Т.И-ын үйлдэл залилах, завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж буй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруу, хохирол төлбөр, эрүүгийн хариуцлагын талаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар мөнгөн хэлбэрээр бус гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээж, улсын бүртгэлийн Ү-2206………. дугаартай, Хан-Уул дүүргийн … дүгээр хороо, X хотхоны …. дүгээр байрны … тоот, 5 өрөө 155.92 м.кв үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч буюу хохирогч Г.Н-ийн нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин шүүх ийнхүү шийдвэрлэхээ шүүгдэгч Т.И, хохирогч Г.Н нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцолгүй, орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж зааснаар уг “Худалдах, худалдан авах гэрээ”-г хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад өөрчлөлт оруулав.

 Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “Д” ХХК-ийн хөөргийг 31,500,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан үндэслэл муутай биетээр нь харж үзээгүй хөөргийг үнэлж байгаа нь хуулийн шаардлага хангахгүй гэж маргаж байгаа хэдий ч мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 9.2, 10.11, 11.5, 16.3, 16.5, 25.1, 27.1, 27.6 дугаар зүйлүүдэд зааснаар шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хууль сануулсан баталгаа авснаар шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргад тулгуурлаж, тухайн үнэлгээ хийсэн өдрийн зах зээлийн үнэлгээгээр 31,500,000 төгрөг гэж үнэлснийг шүүх няцаан үгүйсгэж, дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Т.И нь хохирогч Г.Н-ийн 112.1 гр хэмжээтэй, дунд гарын алтан нуухтай шүрэн хөөрөгний барьцааг чөлөөлөн авч, мөн өдөр бусдад худалдан борлуулж, өөртөө захиран зарцуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 31.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай тогтоогдсон тул анхан шатны шүүхээс тухайн хохирлыг шүүгдэгч Т.И-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, харин түүний гэмт үйлдлээ хэрэгжүүлэхээр тухайн эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхдөө хэдэн төгрөг төлсөн болон бусдад хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн гэсэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар гаргасан гомдол нь үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Т.И-ын өмгөөлөгч нараас 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 485 дугаар Н.А, Л.Д, Т.И нарт холбогдох эрүүгийн 2306015402659 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хувийг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн ба уг хэргийг Т.И-т холбогдох эрүүгийн 2206027550878 дугаартай хэрэгт нэгтгүүлж, нэг шийтгэх тогтоолоор Т.И-т холбогдох хэргийг шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус хуульчилсан ба шүүгдэгч Т.И нарт холбогдох эрүүгийн 2306015402659 дугаартай хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч “Хаан банк” ХК нь Д.М-т холбогдуулж 342,596,649 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай өргөдөл гаргаж, шийдвэрлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд хандаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2024/04557 дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж гарчээ.

Уг эвлэрлийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан улсын бүртгэлийн Ү-2206072309 дугаартай, Хан-Уул дүүргийн … дүгээр хороо, Х хотхоны …. дүгээр байрны … тоот, 5 өрөө 155.92 м.кв үл хөдлөх хөрөнгө нь гэмт хэргийн замаар Д.М-ын нэр дээр шилжсэн тул тухайн үл хөдлөх хөрөнгөөр “Хаан банк”, Д.М нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй тул Хаан банк нь өөрт учирсан хохирлыг Д.М-аас нэхэмжлэх, Д.М нь гэм буруутай этгээдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь тус тус нээлттэй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Г.П, Ц.Н нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Т.И нь хохирогч Б.С-д хохирол төлбөрөө барагдуулж дууссан талаар хохирогч Б.С нь бичгээр хүсэлт гаргасан, өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож, хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй талаараа тайлбар гаргасан тул энэ талаар магадлалд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.И-ын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 88 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

8 дахь заалтад “2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаартай прокурорын зөвшөөрлөөр Хан-Уул дүүргийн … дүгээр хороо, Х хотхоны …. дүгээр байрны … тоот буюу 5 өрөө 155.92 метр квадрат 576.202.360 төгрөгийн үнэлгээтэй Ү-2206072309 дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хүчингүй болгож эзэмшигч Г.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад зааснаар 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаар прокурорын зөвшөөрлийг /Хан-Уул дүүргийн …  дүгээр хороо, Х хотхоны … дүгээр байрны … тоот буюу 5 өрөө 155.92 метр квадрат 576.202.360 төгрөгийн үнэлгээтэй Ү-2206072309 дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан/ хүчингүй болгож, эзэмшигч Г.Н-ийн нэр дээр шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Шүүгдэгч Т.И нь хохирогч Б.С-д олгохоор заасан 20,000,000 төгрөгийг хохирлыг төлсөн болохыг дурдсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Г.П, Ц.Н нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И-ын цагдан хоригдсон 88 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.МӨНХТУЛГА 

                                              ШҮҮГЧ                                       Ц.ОЧ   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ