2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 193/ШШ2025/00909

 

 

2025 09 25 193/ШШ2025/00909

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух, *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Нас тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч И.*******,

Гэрч Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: Миний бие *******, нарын өргөмөл ганц хүү юм. Миний багын зургийн ард гэх нэр байсан тул өөрийн төрсөн ээжийг гэж боддог байсан. Гэтэл миний ээжийн төрсөн дүүгийн нөхөр миний төрсөн эхийн нэрийг ******* гэдэг байсан гэж саяхан хэлсэн. Үүний дагуу Улсын бүртгэлийн газраас асуухад *******ий *******- гэх миний жинхэнэ төрсний гэрчилгээ гарсан. Надад өөр миний настай холбоотой нотлох баримт огт гараагүй, олдохгүй байна. Иймд миний насыг 1965 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 60 настай болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 46 дугаар лавлагаа, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03-07/5096 дугаартай Архивын ерөнхий газрын лавлагаа, И.*******ийн 46 дугаартай төрсний гэрчилгээ зэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4/9722 дугаартай лавлагаа, Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02/869 дугаартай лавлагаа, Нийслэлийн төв архивын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02/705 дугаартай лавлагаа, Хүрээ амаржих газрын албан бичиг, Л., Р., Т.******* нарын гэрчийн мэдүүлэг, Төв аймгийн архивын хэлтсийн хүн амын тооллогын лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын И.*******, Т.******* нарын иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, баримт, Хүрээ амаржих газрын архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч И.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох буюу нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасны дагуу тус шүүхэд гаргасан.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие өөрийн эцэг, эхдээ үрчлүүлсэн юм. Гэтэл намайг үрчилж авснаас 1 жилийн дараагаар миний төрсний гэрчилгээг дахин сольж авсан. Миний биологийн нас 60 бөгөөд үүнийг үнэн зөвөөр тогтоолгож, өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байна гэсэн.

 

4.Нэхэмжлэгч *******гийн ******* нь 1965 онд II төрөх эмнэлэгт гийн *******ий 18 настайдаа төрүүлсэн хүүхэд бөгөөд, Т.******* нь өөрийн танил гийн эгч ийн , н ******* нарт үрчлүүлсэн. Т.******* нь 1965 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрүүлсэн өөрийн хүүдээ *******- гэх нэр өгсөн боловч 1966 онд төрсний гэрчилгээг авахдаа ******* гэх нэрээр бичүүлсэн болох нь хэрэгт авагдсан дараах баримтаар тус тус тогтоогдож байна.

- Төв аймгийн архивын лавлагаанд ...1970 оны хүн амын тооллогын бүртгэлд ийн 31 настай, ы ******* 5 настай, 1980 оны хүн амын тооллогын бүртгэлд З.******* 54 настай, Е. 43 настай, И.******* 15 настай... гэх,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 9/10654 дугаартай лавлагаа, ирүүлсэн төрөгсдийг бүртгэх анкетад ...*******ий *******-, эрэгтэй, 1965 оны 03 дугаар сарын 12-ны өдөр II төрөхөд төрсөн. Төрсний бүртгэл хийлгэсэн ийн .. гэх,

- Хүрээ амаржих буюу II төрөхийн 1965-1962 онд төрсний бүртгэлийн дэвтэрт ...******* , 18 настай, 1965 он... гэх,

- CVL2511130001006692 дугаартай төрсний гэрчилгээнд ...1965-03-12 өдөр төрсөн, *******ий *******-... гэх бичгийн нотлох баримтуудаар харьцуулагдан тогтоогдож байна.

 

 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар хүний насны байдлыг шинжээчээр шинжилгээ хийлгэн тодорхойлж болох ч 1-2 насны ялгааг тогтоолгох боломжгүй тул шинжээч томилоогүй болно.

 

Мөн И.*******ийг *******, нар ******* гэх хүнээс өргөж авсан бөгөөд өргөж авснаас 1 жилийн дараагаар төрсний гэрчилгээг авсан болох нь гэрч Л.ын Миний эхнэр болох нь *******ийн төрсний гэрчилгээг хөөцөлдөж бичүүлж авсан. *******ийг төрсөн ээжийг гэдэггүй, харин ******* гэх хүн байгаа гэх мэдүүлгээр,

Т.******* нь 18 настай байхдаа II төрөхөд төрүүлсэн хүү нь *******- гэх нэртэй бөгөөд, түүнийг өөр хүн өргүүлсэн болох нь гэрч Т.*******ий Би 1965 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү *******-ыг төрүүлсэн. Тэр үед нас залуу байсан тул төрүүлсэн хүүгээ өөрийн найз болох гийн эгчид өргүүлсэн гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

5.Иймд нэхэмжлэгч овогт *******гийн *******ийг 1965 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 60 настай болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан овогт *******гийн *******ийг 1965 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 60 /жар/ настай болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН