| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00294/И |
| Дугаар | 304/ШШ2025/00263 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2025/00263
| 202******* оны 0******* сарын 2******* өдөр | Дугаар 304/ШШ202*******/00263 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******,*******й *******, Г*******д байрлах Голомт банк ХК /Хувийн хэргийн дугаар: 900700*******0*******2, РД:207*******377/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, М******* сум, ******* дугаар баг, *******ар гудамж, 80******* тоотод оршин суух д овогт г /ИБД:*********************34377*******27*******/-т холбогдох
Үндсэн зээл 7,986,349.0******* төгрөг, хүү *******60,984.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,3*******6.39 төгрөг, нийт 8,*******48,649.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лхагвасүрэн овогтой Наранцэцэг нь 2024 оны 07 дугаар сарын 3*******-ний өдөр Голомт банктай К00**************08897 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, *******0,000,000.00 /арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн К00**************08897 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2027 оны 0******* дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 202******* оны 04 дүгээр сарын *******8-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 8,*******48,649.64 /найман сая нэг зуун дөчин найман мянга зургаан зуун дөчин есөн төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг Лхагвасүрэн овогтой Наранцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Голомт банк ХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Л.Наранцэцэгт холбогдуулан нийт 8,*******48,649.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Наранцэцэг нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 7,986,349.0******* төгрөг, хүү *******60,984.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,3*******6.39 төгрөг, нийт 8,*******48,649.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Л.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******4*******,329 төгрөгөөс 72,66******* төгрөгийг улсын орл******* үлдээж, хариуцагч Л.Наранцэцэгээс 72,66******* төгрөгийг, улсын орлогоос 72,66******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжилсэн нийт 8,*******48,649.64 /найман сая нэг зуун дөчин найман мянга зургаан зуун дөчин есөн төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Наранцэцэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******4*******,329 төгрөгөөс 72,66******* төгрөгийг улсын орл******* үлдээж, хариуцагч Л.Наранцэцэгээс 72,66******* төгрөгийг, улсын орлогоос 72,66******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Л.Наранцэцэг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА