| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00202/И |
| Дугаар | 304/ШШ2025/00264 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2025/00264
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 304/ШШ2025/00264 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн *******г сумын Э******* дүгээр багт оршин суух Г******* овогт М*******йн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч М.Дэлгэр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Дэлгэр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би 1978 оноос 1985 оны хооронд 7 дугаар анги төгссөн. 1986 онд Булган аймгийн *******г сумын Шинэ А*******лд ажилд орсон. 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр дээр орсон, гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй. 7 дугаар анги төгссөн. 1988 оноос 1990 он хүртэл цэргийн албанд явсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр орсон гарсан тушаал байхгүй зөрчилтэй байсан. Ар гэрийн гачигдлаар 7 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Би шүүхэд анх 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би Булган аймгийн *******г сумын Шинэ А*******лд малчнаар ажиллаж байхдаа бригадын манаачийн ажлыг давхар хариуцдаг байсан. Одоо малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Одоо Булган аймгийн *******г сумын Шинэ А*******лд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай цалингийн цэс,
-М*******йн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Батлах хамгаалах яамны 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 8/1022 дугаар Хугацаат цэргийн алба хаасаны Архивын лавлагаа,
-Сурагчдын журналын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч М.Дэлгэрийн хүсэлтээр *******ү, П*******р нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, Маягт-1 лавлагааг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Дэлгэр нь Булган аймгийн *******г сумын Шинэ А*******лд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагч нь Булган аймгийн *******г сумын Шинэ А*******лд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгасан.
Хүсэлт гаргагч М.Дэлгэрийн Булган аймгийн *******г сумын Шинэ А*******лд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч М.Дэлгэр нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн *******г сумын Шинэ А*******лд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Булган аймгийн *******г сумын Эрэн багийн харъяат Магсар овогтой Дэлгэр нь Булган аймгийн *******г сумын Шинэ а*******лд 1986-1988 онд ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивд байгаа тул лавлагаа олгов. Лавлагаанд: 1986 оны 10, 11, 12 сар, 1987 оны 4, 5 сар, 1988 оны 5, 11, 12 саруудад бичилттэй гэсэн 23 дугаартай цалингийн цэс,
-Батлах хамгаалах яамны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 08/1022 дугаартай Магсарын Дэлгэр БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Булган аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 (220) дугаар ангид алба хааж Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 656974 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх Хугацаат цэргийн алба хаасаны Архивын лавлагаа,
-М.Дэлгэрийн Булган аймгийн *******г сумын 8 жилийн сургуульд сурч байсан хугацааны Сурагчдын журналын хуулбар,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон аймаг-Булган, сум-*******г, РД:ГЙ70030916, овог-Магсар, нэр-Дэлгэр, иргэний баримтын нэр-Паспорт, сери-БУ, №677857, төрсөн аймаг-Булган, сум-*******г, он, сар, өдөр:1970-03-09, эрэгтэй, яс, үндэс-халх, нийгмийн бүлэг-хоршоолсон ард, байнга оршин суудаг бригад-1 дүгээр бригад, сууж эхэлсэн он: 1970, гэрлээгүй, боловсролын түвшин-бүрэн бус дунд, эзэмшсэн он-1984, ажилладаг байгууллага-Шинэ а*******л, ажилд орсон он-1990, эрхэлдэг ажил-хоньчин, эрхэлж эхэлсэн он-1990, оршдог сум, район-*******г, цэргийн алба-хаасан, эцэг-Лувсангийн Магсар-нас барсан, эх-Очирын Даваажав-ГЙ26051007 гэсэн ХААТР-1 маягт,
-1986 оны 05 сарын 11-ний өдөр олгосон Магсарын Дэлгэр, төрсөн он сар өдөр-1970 оны 03 сарын 09, төрсөн аймаг-Булган аймаг, сум-*******г, хороо бригад, тасаг-төрөх тасаг, эрэгтэй, яс үндэс-халх, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг- Булган аймаг, *******г сум, 1 дүгээр бригад, хаана ямар ажилтай-Булган аймаг *******г сум 8 дугаар анги сурагч гэсэн Хаягийн хуудас №7 зэрэг баримтууд
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч *******үгийн: Би 1960 онд Булган аймгийн *******г сумын Шинэ а*******лд саальчнаар ажилд орж байсан. Тэгээд Булган аймгийн *******г сумын Шинэ а*******лд 1960 оноос хойш 1990 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарсан. М.Дэлгэр нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд Булган аймгийн *******г сумын Шинэ а*******лд 1988 оныг хүртэл манаач хийж байсан. Тэгээд 1988 онд цэрэгт явсан. Цэргийн албаа хааж ирээд буцаад Булган аймгийн *******г сумын Шинэ а*******лд малчнаар ажиллаад одоог хүртэл малаа маллаж байгаа. М.Дэлгэр бид 2 Булган аймгийн *******г сумын Шинэ амьдрал нэгдлийн 3 дугаар багт хамт ажиллаж байсан гэх,
Гэрч П*******рын: Би 1980 онд Булган аймгийн *******г сумын Шинэ а*******лд малчнаар ажилд орж байсан. Тэгээд Булган аймгийн *******г сумын Шинэ а*******лд 1980 оноос 1989 оныг дуустал малчин агент хийдэг байсан. Тэгээд хувьчлал явагдаад нэгдлээс гарсан. М.Дэлгэр нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд аав, ээжтэйгээ хамт Булган аймгийн *******г сумын Шинэ а*******лд 1988 оныг хүртэл манаач хийдэг байсан. Тэгээд 1988 онд цэрэгт явсан. 1990 онд цэргийн албаа хааж ирээд буцаад Булган аймгийн *******г сумын Шинэ а*******лд малчнаар ажиллаад одоог хүртэл малаа маллаж байгаа. М.Дэлгэр бид 2 Булган аймгийн *******г сумын Шинэ а*******лийн 3 дугаар багт хамт ажиллаж байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
5.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн *******г сумын Шинэ Амьдрал нэгдлээс Магсарын Дэлгэрт 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдөр олгосон 1986 оны 1-12 сар, 1987 оны 12 сар, 1988 оны 1-10 саруудад бичилт хийгдсэн Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн ба уг дэвтэрт нөхөн бичилт хийгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Г******* овогт М*******йн Булган аймгийн *******г сумын Шинэ А*******лд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА