2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/06927

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 20 191/ШШ2025/06927

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхба, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******, айргийн 2-3 тоот хаягт оршин суух Х******* овогт Х*******гийн О******* /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, 154А.Б байр хаягт байрлах ХХК /РД: /,

Хариуцагч: *******,,,, 503 тоот хаягт оршин суух Жын А /РД: / нарт холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Х.О*******ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа,

Хариуцагч Ж.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Х.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.О******* нь 2018 оны 09 сарын 10-ны өдөр ХХК-ийн ерөнхий захирал Ж.Атай орон сууц захиалгын гэрээ байгуулан *******,*******,,*******, 154б байр, 503 тоотын 62.04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 155,100,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

Гэрээ байгуулсан 2018 оны 09 сарын 10-ны өдөр орон сууцандаа орж одоог хүртэл амьдарч байна.

Гэрээ байгуулсаны маргааш 2018 оны 09 сарын 11-ний өдөр Х.О******* нь эхнэр Ж.Агийн Хаан банк дахь тоот данснаас хариуцагч Ж.Агийн эхнэр Т.Шын тоот данс руу 80,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 10-ны өдөр Х.О******* нь эхнэр Ж.Агийн Хаан банк дахь тоот данснаас хариуцагч Ж.Агийн эхнэр Т.Шын тоот данс руу 10,000,000 төгрөг, 2019 оны 06 сарын 14-ний өдөр мөн дээрх данс руу 15,000,000 төгрөг, 2020 оны 02 сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг,

2019 оны 12 сарын 23-ны өдөр Х.О******* нь эхнэр Ж.Агийн Хаан банк дахь тоот данснаас хариуцагч Ж.Агийн төрсөн эгч Ж.Эрдэнэцэцэгийн мөн банк дахь 5451064022 тоот данс руу 5,000,000 төгрөг,

2024 оны 04 сарын 29-ний өдөр Х.О*******ын эхнэр Ж.А дээрх данснаасаа хариуцагч Ж.Агийн Хаан банк дахь 5129001139 тоот дансанд 15,000,000 төгрөг, мөн ноолуур 5,000,000 төгрөгт тооцоод нийт 155,000,000 төгрөгийг төлсөн.

Манайх гэрээний дагуу төлбөрөө төлж чадаагүй нь үнэн бөгөөд 49,900,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн. Төлбөрийг хугацаандаа төлөх гэрээний үүргээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байх ба хариуцагч Ж.А сөрөг нэхэмжлэл гаргаагүй ч гэрээний үүргээ хугацаандаа төлөөгүй тул алдангид 25,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Ад төлнө.

Иймд нэхэмжлэгч Х.О*******ыг *******,*******,,,*******, 154б байр, 503 тоот хаягт байршилтай, 62,04 м.кв талбайтай, хоёр өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Х.О*******ын нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Ж.Ад даалгаж өгнө үү.

ХХК хятад захиралтай ба хятад захирал мөнгө хүлээж аваагүй, мөн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Ж.Агийн нэр дээр гарсан тул тус компаниас татгалзсан гэв.

 

Хариуцагч Ж.А шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.О*******тай 2018 оны 09 сарын 18-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулан *******,*******,,,*******, 154б байр, 503 тоот хаягт байршилтай, 62,04 м.кв талбайтай, хоёр өрөө сууцыг 1 м.кв талбайг нь 2,500,000 төгрөг, нийт 155,100,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

Х.О******* гэрээ байгуулсан өдрөө орон сууцандаа орсон. Ж Эрдэнэцэцэг гэдэг нь миний төрсөн эгч, Тувааннайдан Ш гэдэг нь миний эхнэр. Х.О******* нь гэрээний төлбөрт 155,000,000 төгрөг төлсөнтэй маргах зүйлгүй.

62.04 м.кв байрыг 1 м.кв ыг нь 2,500,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулж байсан ба гэрээний үүргээ хугацаа хэтрүүлж төлсөн тул 1 м.кв-ыг 3,500,000 төгрөгөөр тооцоод 62,040,000 төгрөгийг авна.

Тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 01 сард гарсан ба би Х.О*******т мөнгөө гүйцээж өгөөд гэрчилгээгээ нэр дээрээ гаргуулж ав, өгөх боломжгүй бол би өөрийнхөө нэр дээр гаргуулаад банкны барьцаанд тавья гэхэд надад одоохондоо боломж алга, чи банкны барьцаанд тавьж болно гэж зөвшөөрсөн.

Тэрээр 155,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн тул түүнээс алданги 62,040,000 төгрөгийг авна, эсвэл 155,000,000 төгрөгийг нь буцааж өгөөд байраа авна. 155,000,000 төгрөгийг маргааш ч өгч болно.

62,040,000 төгрөгийг өгвөл өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгч болно. Гэрээнийхээ зүйл заалтыг унших хэрэгтэй бөгөөд би гэрээний дагуу торгууль тооцоогүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Х.О******* нь иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,

2018 оны 09 сарын 10-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримтууд, Х.О*******, Ж.А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн*******ны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Ж.А нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбараа баримтаар ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

2024 оны 12 сарын 16-ны өдрийн 31689 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг,

 

2025 оны 03 сарын 17-ны өдрийн 12043 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс *******,*******,,*******, 154б байр, 503 тоот хаягт байрлах 62,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хувийн хэргийн хуулбарыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.О******* нь хариуцагч ХХК болон Ж.А нарт холбогдуулан *******,*******,,,*******, 154б байр, 503 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Х.О*******ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.О******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК-иас татгалзсан байх тул хариуцагч ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч буюу худалдан авагч Х.О******* нь хариуцагч буюу худалдагч ХХК-ийн ерөнхий захирал Ж.Атай 2018 оны 09 сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Х.О******* нь *******,*******,*******, 154б байр, 503 тоотын 62,04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 2,500,000 төгрөгөөр, нийт 155,100,000 төгрөгөөр худалдан авахаар,

Гэрээний 2.2-т зааснаар 2018 оны 09 сарын 10-ны өдөр 80,000,000 төгрөг,

2019 оны 06 сарын 01-ний өдөр 40,000,000 төгрөг,

2019 оны 09 сарын 10-ны өдөр 35,100,000 төгрөгийг Хаан банк дахь тоот Ш гэсэн дансанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

/ХХ-ийн 8-12 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2018 оны 09 сарын 10-ны өдрийн орон сууц захиалгын гэрээнд талууд хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Дээрх гэрээг байгуулсан талаар талууд маргахгүй байгаа ба нэхэмжлэгч Х.О******* нь гэрээ байгуулсан 2018 оны 09 сарын 10-ны өдөр *******,*******,*******, 154б байр, 503 тоот орон сууцыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн талаар мөн хэн аль нь маргаагүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Худалдан авагч Х.О******* гэрээний төлбөрийг төлөхдөө 2018 оны 09 сарын 11-ний өдөр Х.О******* нь эхнэр Ж.Агийн Хаан банк дахь тоот данснаас хариуцагч Ж.Агийн эхнэр Т.Шын тоот данс руу 80,000,000 төгрөг,

2019 оны 04 сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг,

2019 оны 06 сарын 14-ний өдөр мөн дээрх данс руу 15,000,000 төгрөг,

2020 оны 02 сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг,

2020 оны 05 сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг,

2023 оны 05 сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг,

2019 оны 12 сарын 23-ны өдөр Х.О******* нь эхнэр Ж.Агийн Хаан банк дахь тоот данснаас хариуцагч Ж.Агийн төрсөн эгч Ж.Эрдэнэцэцэгийн мөн банк дахь 5451064022 тоот данс руу 5,000,000 төгрөг,

2024 оны 04 сарын 29-ний өдөр Х.О*******ын эхнэр Ж.А Хаан банк дахь тоот данснаасаа хариуцагч Ж.Агийн Хаан банк дахь 5129001139 тоот дансанд 15,000,000 төгрөг,

мөн ноолуур 5,000,000 төгрөгт тооцон нийт 155,000,000 төгрөгийг төлсөн хэмээн тайлбарласныг хариуцагч Ж.А маргаагүй, тэрээр Х.О*******ыг төлбөрийг төлсөн гэж тайлбарласан бөгөөд энэ нь Ж.Агийн Хаан банк дахь тоот дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 15-28 дугаар тал/

 

Хариуцагч Ж.А гэрээний 2.2, 3.2.2, 7.4-т заасны дагуу нэхэмжлэгч Х.О*******аас алданги 62,040,000 төгрөгийг гаргуулна, эсхүл 155,000,000 төгрөгийг түүнд өгч байраа буцаан авна гэж тайлбарлаж байх хэдий ч тэрээр нэхэмжлэлийн хувийг 2024 оны 09 сарын 05-ны өдөр гардан авснаас хойш 2025 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

 

Хариуцагч Ж.А нь ХХК-ийн ерөнхий захирал Li Yan Jun-тай 2019 оны 02 сарын 26-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан *******,*******, 154б байр, 503 тоотын 62,04 м.кв орон сууцыг 62,040,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан гэх ба ХХК нь түүнийг төлбөрөө бүрэн төлсөн гэх тодорхойлолтыг бүртгэлийн байгууллагад илгээснээр Ж.А нь 2019 оны 03 сарын 01-ний өдөр *******,*******,,,*******, 154б байр, 503 тоот хаягт байршилтай, 62,04 м.кв талбайтай, хоёр өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул тэрээр 2018 оны 09 сарын 10-ны өдрийн гэрээний дагуу гэрээний хариуцлагыг хүлээнэ.

/ХХ-ийн 67-87 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заажээ.

 

Худалдан авагч Х.О******* гэрээний үнийг хариуцагч буюу худалдагч Ж.Ад төлсөн байх тул худалдагч Ж.А нь хуульд заасан үүргээ биелүүлэх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Х.О******* нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээ хүлээн зөвшөөрч алданги 25,000,000 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж байх тул хариуцагч Ж.А сөрөг нэхэмжлэл гаргаагүй хэдий ч нэхэмжлэгч Х.О*******ын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр 25,000,000 төгрөгийг түүнээс гаргуулан хариуцагч Ж.Ад олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О*******аас 25,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Ад олгож, нэхэмжлэгч Х*******гийн О*******ыг *******,*******,,,*******, 154б байр, 503 тоот хаягт байршилтай, 62,04 м.кв талбайтай, хоёр өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Х.О*******ын нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Ж.Ад даалгах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно, 160 дугаар зүйлийн 160.1-т Дараахь тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно, 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон, 165 дугаар зүйлийн 165.1-т Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж зааснаар Х.О*******ыг *******,*******,,,*******, 154б байр, 503 тоот хаягт байршилтай, 62,04 м.кв талбайтай, хоёр өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нь тухайн хөрөнгөд барьцаа бүртгэгдсэн тохиолдолд уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч банкны шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О*******аас 25,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Ад олгож, нэхэмжлэгч Х*******гийн О*******ыг *******,*******,,,*******, 154б байр, 503 тоот хаягт байршилтай, 62,04 м.кв талбайтай, хоёр өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Х.О*******ын нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Ж.Ад даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х.О******* нь хариуцагч ХХК-иас татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.О*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 933,455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Агаас 933,455 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.О*******т олгосугай.

 

4. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 31689 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар Х.О*******ын нэхэмжлэлтэй хариуцагч ХХК, Ж.А нарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Х.О*******ын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт *******,*******,,,*******, 154б байр, 503 тоот хаягт байршилтай, 62,04 м.кв талбайтай, хоёр өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцыг бусдад шилжүүлэхгүй байх, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч Ж.Ад даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН