Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00272

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00272

Булган аймаг

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******н гудамж, *******, *******3 дугаар давхар, *******30*******А тоотод байрлах, И*******ХК /Хувийн хэргийн дугаар:90*******5005**************5/, /РД:64289*******6/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Булган аймаг, *******ур сум, Өлзийт ******* дүгээр баг, дүгээр гудамж, 9*******4 тоотод оршин суух д овогт Ца /Иргэний бүртгэлийн дугаар:63*******38606*******868/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4,289,329.85 төгрөг, зээлийн хүү *******,425,808.6******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,59*******.50 төгрөг, бусад зардал *******9,700 төгрөг, нийт 5,823,429.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И*******ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Ц.Болормаа нь манай компанитай 2024 оны 02 сарын 23-ны өдөр L*******00008*******67 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. ...Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 03 сарын *******7-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Ц.Болормаагаас үндсэн зээл 4,289,329.85 төгрөг, зээлийн хүү *******,425,808.6******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,59*******.50 төгрөг, бусад зардал *******9,700 төгрөг, нийт 5,823,429.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Болормаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ца миний бие И*******ХК-аас гар утасны апп ашиглан зээл авсан. Санхүүгийн мэдлэг дутмаг болох амьдралын зарим сөрөг асуудлуудаас шалтгаалан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байдалд хүрсэн тул өдий хүртэл төлж барагдуулаагүй нь үнэн болно. Энэхүү зээлийг сар бүр тогтсон хугацаанд төлөх боломжийг олговол хариуцлагатай байж төлж барагдуулах боломжтой болохоо уламжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчл шүүхэд тайлбартаа: Покет ББСБ ХХК нь хариуцагч Ц.Болормаад холбогдуулан 5,823,429.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагч Ц.Болормаад тухайн нэхэмжлэлийн үнийн дүнг 2025 оны 06 дугаар сарын 25-нд *******,455,857.49 төгрөгөөр, 7 дугаар сарын 25-нд *******,455,857.49 төгрөгөөр, 8 дугаар сарын 25-нд *******,455,857.49 төгрөгөөр, 9 дүгээр сарын 25-нд *******,455,857.49 төгрөгөөр мөн улсын тэмдэгтийн хураамжийн дүнг нэмээд төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчл би маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Болормаа шүүхэд ирүүлсэн зөвшөөрсөн тайлбартаа: И*******ХК-иас гаргасан хуваарийн дагуу эргэн төлөлт хийхийг хүлээн зөвшөөрөв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И*******ХК нь хариуцагч Ц.Болормаагаас нийт 5,823,429.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И*******ХК-ийн нэхэмжилсэн нийт 5,823,429.96 төгрөгийг хариуцагч Ц.Болормаа төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******,455,857.49 төгрөгөөр, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *******,455,857.49 төгрөгөөр, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *******,455,857.49 төгрөгөөр, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *******,455,857.49 төгрөгөөр мөн улсын тэмдэгтийн хураамж *******08,*******24.88 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн тайлбарууд нь харилцан тохиролцож эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчл, хариуцагч Ц.Болормаа нарын харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч И*******ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******08,*******24.88 төгрөгийг хариуцагч Ц.Болормаа бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг ирүүлсэн тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******08,*******24.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Болормаагаас *******08,*******24.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И*******ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******.Нэхэмжлэгч И*******ХК-ийн нэхэмжилсэн нийт 5,823,429.96 /таван сая найман зуун хорин гурван мянга дөрвөн зуун хорин есөн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Ц.Болормаа төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******,455,857.49 төгрөгөөр, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *******,455,857.49 төгрөгөөр, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *******,455,857.49 төгрөгөөр, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *******,455,857.49 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг нэхэмжлэгч И*******ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч И*******ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******08,*******24.88 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Болормаагаас *******08,*******24.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И*******ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ц.Болормаа сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА