| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00289/И |
| Дугаар | 304/ШШ2025/00273 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00273
| 2025 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 304/ШШ2025/00273 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг,******* дүгээр хороо, *******,*******,*******в байранд байрлах Голомт банк ХК /Хувийн хэргийн дугаар: 90*******001012, РД:2*******5377/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, Өлзийт******* дүгээр баг,*******8 айлын 2 дугаар гудамж, ******* тоотод оршин суух т овогт Ца /ИБД:63*******3529*******75/,
Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, Шар тал 2 дугаар баг,******* дүгээр гудамж, 2 тоотод оршин суух Тавьд овогт Төмөртогоогийн Эрдэнэбаяр /ИБД:11167438*******77/ нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт нийт 23,910,375 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч яр Ц.Сарангуа нар нь 2022 оны*******0 дугаар сарын 27-ны өдөр ЗГ3205126180 тоот Цалингийн зээл-ийн гэрээ байгуулж 23,000,000 төгрөгийг жилийн*******5,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. 2023 оны 08 дугаар сарын*******0-ны өдөр ЗГ3205126180-1 тоот Цалингийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан*******2,000,000 төгрөгийн зээлийг нэмж авсан. 2023 оны*******1 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ-КД 70009471 тоот Дижитал зээлийн гэрээ -г байгуулж*******5,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. яр, Ц.Сарангуа нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хуваарьт төлбөрөө төлөлгүй зөрчил үүсгэсэн байна. Зээлдэгч яр, Ц.Сарангуа нараас цалингийн зээлийн гэрээний үүрэгт нийт*******4,*******3,391 төгрөг, зээлдэгч яраас дижитал зээлийн гэрээний үүрэгт 9,836,375 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч яр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Голомт банк ХК-иас авсан зээлээ төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Сарангуа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч яр, Ц.Сарангуа нарт холбогдуулан нийт 23,910,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч яр, Ц.Сарангуа нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 23,910,375 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч яр, Ц.Сарангуа нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,501.88 төгрөгөөс*******38,751 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч яр, Ц.Сарангуа нараас 138,751 төгрөгийг, улсын орлогоос*******38,751 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,*******23 дугаар зүйлийн*******23.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжилсэн нийт 23,910,375 /хорин гурван сая есөн зуун арван мянга гурван зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч яр, Ц.Сарангуа нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,501.88 төгрөгөөс*******38,751 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч яр, Ц.Сарангуа нараас 138,751 төгрөгийг, улсын орлогоос*******38,751 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч яр, Ц.Сарангуа нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА