| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/04734/И |
| Дугаар | 191/ШШ2025/06967 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/06967
2025 08 22 191/ШШ2025/06967
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 1207 тоот, ******* ББСБ ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б*******ын утасны дугаар *******,*******/ нэхэмжлэлтэй
Гны Бийг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ББСБ ХХК-иас Г.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,797,474 төгрөг гаруулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхээс хариуцагч этгээд Г.Бд хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Чингэлтэй дүүргийн 18-р хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Тус захирамжид үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж эрэн сурвалжлуулах захирамжаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст эрэн сурвалжлагдаад *******, 18-р хороо, оршин сууж байгааг олж тогтоон ажиллагааг зогсоосон.
Цагдаагийн газрын албан тоотын дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн үндэслэлээр мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Г.Б нь 2021 оны 09 сарын 01-ний өдөр манай байгууллагатай гэрээ байгуулахдаа *******, 18-р хороо, Яргайт 16-22 тоотод оршин суудаг байсан. Гэтэл шүүхээс тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс шалтгаалан манай байгууллага нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна.
Оршин суугаа хаяг нь тодорхойгүй Г.Бийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
2021 оны 09 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 21-ний өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2025 оны 08 сарын 19-ний өдрийн 30л2в/3644 тоот тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 23663 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Гны Бийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 06 сарын 04-ний өдөр ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Гны Бийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 2173 дугаар захирамжаар Г.Бд холбогдох 1,731,800 төгрөг гаргуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Г.Б *******, 18-р хороо, , тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 8 дугаар тал/
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 21-ний өдрийн 18666 дугаар захирамжаар Г.Бд холбогдох 2,797,474 төгрөг гаргуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Г.Б *******, 18-р хороо, Яргайт 16-22 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 9-10 дугаар тал/
Тус шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 23663 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Гны Бийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Бүртгэлийн байгууллагын 2025 оны 06 сарын 04-ний өдрийн лавлагаанд регистрийн дугаартай Гны Б нь Улаанбаатар *******, 18-р хороо, , тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.
Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн уг хаягаар Г.Бд 2025 оны 06 сарын 13-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг 2025 оны 06 сарын 19-ний өдөр хүргүүлэхэд 2025 оны 06 сарын 13-ны өдөр дүү Ганбаяр гэх хүн,
Мөн дахин уг хаягаар Г.Бд 2025 оны 07 сарын 28-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг 2025 оны 07 сарын 23-ны өдөр хүргүүлэхэд 2025 оны 07 сарын 25-ны өдөр дүү Бат-Эрдэнэ гэх хүн тус тус гардан авсан хэдий ч 2025 оны 08 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй байна.
ХХ-ийн 17-23, 29-30 дугаар тал /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гны Бийн /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Гны Бийг /РД: / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Гны Бийг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН