| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00340/И |
| Дугаар | 304/ШШ2025/00275 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2025/00275
| 2025 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 304/ШШ2025/00275 | Б******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, *******р хороо, *******,******* цогцолборт байрлах, Мобиком корпораци ХХК /Хувийн хэргийн дугаар:9019005111/, /РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, ******* дугаар баг, *******б-*******-3 тоотод оршин суух ******* овогт Б*******й /Иргэний бүртгэлийн дугаар:*******30159020209/-д холбогдох
зээлээр худалдан авсан гар утасны төлбөр *******39,017 төгрөг, торгууль 4*******,*******00 төгрөг, хэрэглээний төлбөр 90,487 төгрөг, нийт 77*******,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагчаас дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 90,487 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт *******39,017 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 4*******,*******00 төгрөг нийт 77*******,104 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнгөншагай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мобиком корпораци ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Б.Мөнгөншагайд холбогдуулан нийт 77*******,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мөнгөншагай нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 77*******,104 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Б.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,17******* төгрөгөөс 11,588 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мөнгөншагайгаас 11,588 төгрөгийг, улсын орлогоос 11,588 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн нийт 77*******,104 /долоон зуун далан зургаан мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Мөнгөншагайгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,17******* төгрөгөөс 11,588 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мөнгөншагайгаас 11,588 төгрөгийг, улсын орлогоос 11,588 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Мөнгөншагай сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА