Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

шүүгдэгч Л.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Л-ийн М-т холбогдох эрүүгийн 1810004550201 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, “...” ХХК-нд эсгүүрчин ажилтай, ам бүл 7, ээж, эхнэр, 4 хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэг ............ тоотод бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг ....... тоотод оршин суух, Х- овогт Л-ийн М- /РД: ................../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Л.М- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр А.Э-ыг зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Д         Мөн хавтаст хэргээс

Шүүгдэгч Л.М- яллагдагчаар мэдүүлэхдээ: ... 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед “Армона” үйлдвэрт Бямбасүрэн, Баяртогтох нартай хамт “Хараа” 0,75л архийг хувааж уугаад 20:00 цагийн үед тус газрын манаач Л-ийг хайж 1 дүгээр давхрын баруун жигүүрийн хаалга бүрийг тогшиж явж байгаад 3 дахь хаалга онгорхой байхаар нь шагайгаад “харуул байна уу” гэхэд өрөөнд байсан танихгүй залуу /Э-/ хүрч ирээд “тийм хүн байхгүй” гэхээр нь би цохьсон шиг санагдаж байна. Тухайн үед миний согтолт их байсан учир сайн санахгүй байна. Баяртогтохтой хамт буцаад үүд рүү явж байхад Э- араас хүрч ирээд “Та нар наад хүнээ харж байхгүй яасан юм, намайг цохьчихлоо” гэж хэлсэн. Тэрнээс хойш 20-30 минутын дараа цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би А.Э-ыг цохьчихоод л гараад явсан. Тэр өрөөнд өөр хүн байгаагүй, хэн ч салгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,

 

Хохирогч А.Э- 2018.03.16-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед ажлаа хийж байтал нэг залуу хаалга онгойлгоод юм асуугаад байсан. Манай ажил дээр 2 машин ажиллахаар чимээнд юу ч сонсогддоггүй юм. Тэгтэл нэг залуу хүрч ирээд миний нүүр рүү цохисон. Намайг газар унасан байхад дээрээс өшиглөж байснаа зодохоо болиод гараад явсан. Миний хамар мурийсан, нүд хөхөрсөн, дал хөндүүр, цээж хөндүүр болсон, тархи доргисон байсан. Би өмнө нь морьноос унаж тархиндаа гэмтэл авч байсан. Миний зүүн талын зулайн хажуу хэсэгт ясгүй, хааяа толгой жаахан өвддөг. Би эмчилгээний зардлаа гаргуулан авсан тул гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-18-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2474 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.Э-ын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26-р хуудас/,

 

Шүүгдэгч Л.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19-р хуудас/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 20-р хуудас/,

- тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 21-р хуудас/,

- эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 22-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.М-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.М- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ......... хашаанд байрлах “Армона” үйлдвэрийн нэг давхарт хохирогч А.Э-ыг зодож түүний биед “... хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч А.Э-ын ... 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед ажлаа хийж байтал нэг залуу хаалга онгойлгоод юм асуугаад байсан. Манай ажил дээр 2 машин ажиллахаар чимээнд юу ч сонсогддоггүй юм. Тэгтэл нэг залуу хүрч ирээд шууд миний  нүүр рүү цохисон. Намайг газар унасан байхад дээрээс өшиглөж байснаа зодохоо болиод гараад явсан. Миний хамар мурийсан, нүд хөхөрсөн, дал хөндүүр, цээж хөндүүр болсон, тархи доргисон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-18-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2474 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.Э-ын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хохирогч А.Э-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан Л.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Л.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Л.М-аас “...хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.

 

          Иймд шүүгдэгч Л.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

      

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.М- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн хашаанд байрлах “.....” үйлдвэрийн нэг давхарт хохирогч А.Э-ыг зодож түүний биед “... хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хохирогч А.Э-ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2474 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.М-ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Л.М-ын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч А.Э- нь “....эмчилгээний зардлаа гаргуулан авсан. Би гомдолгүй” /хх-ийн 14-18-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Л.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.