| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/09996/И |
| Дугаар | 191/ШШ2025/06994 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/06994
2025 08 25 191/ШШ2025/06994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 2-р орц, 512 тоот хаягт оршин суух, Г*******ийн *******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,, 1059б тоот хаягт оршин суух, Дийн Эд /РД: / холбогдох,
15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Э нь Дэнжийн 1000-ын зах дээр махны ченж хийдэг байсан ба 2021 оны 12 сарын 23-ны өдөр би түүний хүсэлтийн дагуу 45,000,000 төгрөгийг махны худалдаа хийхэд нь зориулж зээлдүүлсэн. Уг мөнгийг надад хүүтэй буцааж төлнө гэсэн.
Мөнгө авснаас хойш 6 сарын дараа нэхүүлж байж 30,000,000 төгрөгийг эхнэрийнхээ дансаар миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 15,000,000 төгрөгийг маань өгөхгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтогтох шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.Э миний бие 2022 онд н.*******ийн нөхөр болох н.Өтай хамтарч Увс аймгийн Цагаанхайрхан суманд 6 мотоциклийн сугалаа явуулж, бэлэн мөнгө 6,000,000 төгрөгөөр 12 хүнийг 500,000 төгрөгөөр азтан тодруулсан.
н.Ө нь Ховдод эр хонь 300,000-350,000 төгрөгийн үнэтэй байна гэхээр нь тус сугалаанаас гарсан мөнгөөр нь 76 эр хонь цуглуулаад улсын дугаартай, Ц.Сүхбатаар ачуулж өгөөд явуулсан.
Миний бие 76 хонины тооцоог аваагүй. н.Ө нь Хүчит шонхор зах дээр мах зарж байгаад нэг х******* махаа өгч явуулаад тэр хүн нь гадагшаа яваад одоо хүртэл ирээгүй. Би н.*******ээс 15,000,000 төгрөгийг 3 жилийн хүүтэй зээлээгүй болно. Энэ бүгдийг үнэн зөвөөр шүүж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Г.*******ийн Голомт банк дахь тоот дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Д.Э нь иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн засаг даргын 2025 оны 01 сарын 21-ний өдрийн 01 тоот тодорхойлолт,
Ц.Сүхбат нь 2022 оны 06 сард хонь тээвэрлэсэн гэх тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
2025 оны 08 сарын 13-ны өдрийн 33713 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.Эд хэзээ хэрхэн хэдэн төгрөг аль банк дахь ямар дансаар шилжүүлсэн болох,
Хариуцагч Д.Э нэхэмжлэгч Г.*******т хэзээ хэрхэн хэдэн төгрөг аль банк дахь ямар дансаар буцаан шилжүүлсэн болохтой холбоотой баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.Эд холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.Эд холбогдуулан 2021 оны 12 сарын 23-ны өдөр 45,000,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг нэхэмжилнэ, хариуцагч П.Э нь Г.*******ээс мөнгө зээлээгүй гэж тус тус тайлбарлаж байна.
Зээлийн гэрээний *******сэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч Г.******* нь 2021 оны 12 сарын 23-ны өдөр Голомт банк дахь өөрийн тоот данснаас хариуцагч Д.Эгийн Хаан банк дахь тоот дансанд 45,000,000 төгрөгийг өсөхөө гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 4-5, 46-47 дугаар тал/
Талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс бус, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч Д.Э нь дээр дурдсан зээлэн авсан 45,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч Г.*******ийн Хаан банк дахь тоот данс руу мөн банк дахь өөрийн эхнэр А гэх хүний 5032342146 тоот данснаас 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 17:15 цагт 20,000,000 төгрөгийг А, 17:21 цагт 3,000,000 төгрөгийг А, 17:29 цагт 3,000,000 төгрөгийг А, 18:22 цагт 4,000,000 төгрөгийг А гэсэн гүйлгээний утгатай, нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгч Г.*******ийн Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 48-52 дугаар тал/
Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч Г.*******ээс мөнгө зээлээгүй, түүний нөхөр Д.Өсөхжаргалтай 2022 оны 06 сард хөдөө орон нутагт хонжворт сугалаа явуулсан, мөн 2022 оны 06 сарын 17-ны өдөр Д.Эгийн гэх 76 тооны хонийг иргэн Ц.Сүхбат Ховд аймаг руу тээвэрлэсэн, тухайн хонийг пүүлэхэд н.Ө гэх хүн хамт байлцсан гэх тайлбар нь хариуцагч Д.Эгийн нэхэмжлэгч Г.*******ээс 2021 оны 12 сарын 23-ны өдөр зээлэн авсан мөнгийг төлөхөөс татгалзах *******эслэл болохгүй.
Зээлдэгч Д.Э нь 2021 оны 12 сарын 23-ны өдөр зээлэн авсан 45,000,000 төгрөгийн үлдэгдэл 15,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Г.******* гэрээний үүргийг шаардсан нь *******эслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Эгээс 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгох нь зүйтэй.
2025 оны 08 сарын 25-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 11 хоногийн өмнө буюу 2025 оны 08 сарын 14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтогтоход мэдэгдсэн нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тогтоогдсон ба мөн нэхэмжлэгч Г.*******ийн ирүүлсэн хэргийн 46-52 дугаар талд авагдсан баримтуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтогтоход цахимаар хүргүүлэн танилцуулсан байна.
/ХХ-ийн 45, 53, 54 дүгээр тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтогтох шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд энэ талаар шүүхэд мэдэгдээгүй, х*******этгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч х*******этгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог *******эслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч талын эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Д.Эгээс 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эгээс 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН