| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00580/И |
| Дугаар | 304/ШШ2025/00517 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00517
| 2025 оны 08 сарын 28 өдөр | Дугаар *******04/ШШ2025/00517 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Б******* дугаар баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух *******ржийн *******тын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай *******04/2025/00580/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ц.*******т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.*******т нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Ц.*******т миний бие 1982 онд Булган аймгийн Б******* сумын Па******* нэгдэлд нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 15-ны өдрийн *******7 дугаар тушаалаар үхэрчнээр томилогдож 1982 оны 08 сараас 198******* оны 06 сар хүртэл ажиллаж байгаад 198******* оны 06 сард хугацаат цэргийн албанд явсан. Энэ хугацаанд ажилласан жилийн хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн дэвтэр дээр бүрэн бичигдсэн үүнийгээ баталгаажуулж Булган аймгийн Архивын тасгаас цалингийн лавлагаа авсан болно. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл таны ажлаас гарсан тушаал байхгүй байна гээд нийгмийн даатгалын газраас ажлаас гарсан тушаалаа шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож авах зорилгоор хөдөлмөрийн дэвтэр цалингийн лавлагаа зэргийг үндэслэн Булган аймгийн Б******* сумын Па******* нэгдэлд 1982 оны 08 сараас 198******* оны 06 сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Цэрэндоржийн *******тод 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Б******* сумын Па******* нэгдэлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,
-Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 44 тоот архивын лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Б******* сумын Па******* нэгдэлд 1982 оны 08 сараас 198******* оны 06 сар хүртэл малчнаар ажиллаж байсан боловч ажлаас гарсан тушаал байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
*******.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
*******.1.Хүсэлт гаргагч Ц.*******т нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Б******* сумын Па******* нэгдэлд 1982 оны 08 сараас 198******* оны 06 сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 44 тоот архивын лавлагаа /Лавлагаанд: Булган аймгийн Б******* дугаар багийн харьяат Цэрэндорж овогтой *******т нь Б******* сумын Па******* нэгдэлд 1982-198******* онд үхэрчнээр ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. 1982 оны 8,9,11,12, 198******* оны 1-6 саруудын бичилт хийгдсэн/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
4.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
5.Иймд хүсэлт гаргагч Ц.*******тыг Булган аймгийн Б******* сумын Па******* нэгдэлд 1982 оны 08 сараас 198******* оны 06 сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар *******ржийн *******тыг Булган аймгийн Б******* сумын Па******* нэгдэлд 1982 оны 08 сараас 198******* оны 06 сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА