Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00516

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар *******04/ШШ2025/00516

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Булган аймгийн ******* сумын ******* дугаар баг *******д оршин суух *******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай *******04/2025/00594/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.

Хүсэлт гаргагч Ш.Мөнхтөр шүүх хуралдааныг эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ш.Мөнхтөр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Ш.Мөнхтөр миний бие 1970 оны 10 сарын 21-ний өдөр төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөн Ерөнхий боловсролын сургуульд суралцан 10 дугаар анги төгсөөд мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч өнөөг хүртэл мал маллан амьдарч байна. Миний бие энэ жил 55 нас хүрч малчнаар тэтгэвэр тогтоолгохоор материалаа бүрдүүлж, нийгмийн даатгалын ажилтнаар шалгуултал нийт ажиллавал зохих хугацаанаас 2 сар дутаж байна гэсэн. Миний бие 1988 онд ******* сумын Чойбалсан нэгдлийн сүү тосны заводод ажиллаж байсан юм. Архиваас 5 сарын цалингийн түүвэр авсан болно. Ийм архивын тодорхойлолтыг үндэслэн Ш.Мөнхтөр намайг Ч******* нэгдэлийн сүү тосны заводод 1988 оны 7,8,9 сар, 1989 оны 7,12 саруудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын *******0-ны өдрийн *******2 дугаартай цалингийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн ******* сумын Ч******* нэгдэлийн сүү тосны заводод 1988 оны 7,8,9 сар, 1989 оны 7,12 саруудад ажиллаж байсан боловч цалингийн түүврээс өөр нотлох баримт байхгүй байх тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

*******.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

*******.1.Хүсэлт гаргагч Ш.Мөнхтөр нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн ******* сумын Ч******* нэгдэлийн сүү тосны заводод 1988 оны 7,8,9 сар, 1989 оны 7,12 саруудад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын *******0-ны өдрийн *******2 дугаартай цалингийн лавлагаа /Лавлагаанд: Булган аймгийн ******* сумын ******* дугаар багийн харьяат Шаравжамц овогтой Мөнхтөр нь ******* сумын Чойбалсан нэгдэлд 1988, 1989 онд ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. 1988 оны 7,8,9 сар, 1989 оны 7, 12 саруудад бичилт хийгдсэн/ байна.

4.Иймд шүүх хүсэлтийн хангаж шийдвэрлэв.

5.Иймд хүсэлт гаргагч Ш.Мөнхтөрийн Булган аймгийн ******* сумын Ч******* нэгдэлийн сүү тосны заводод 1988 оны 7,8,9 сар, 1989 оны 7,12 саруудад ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар *******ийг Булган аймгийн ******* сумын Ч******* нэгдэлийн сүү тосны заводод 1988 оны 7,8,9 сар, 1989 оны 7,12 саруудад ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА