| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00578/И |
| Дугаар | 304/ШШ2025/00515 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00515
| 2025 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 304/ШШ2025/00515 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Булган аймаг, *******н сумын Х******* дүгээр багт оршин суух *******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00578/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.
Хүсэлт гаргагч Б.Батцэцэг шүүх хуралдааныг эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Батцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Б.Батцэцэг миний бие 1970 онд төрсөн. 1988 оноос 1991 он хүртэл Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд жимс ногоочноор ажиллаж байсан. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн тэтгэвэрээ тогтоолгох гэтэл овог нэр сольсон учир ажилласан жил тогтоогдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд томилох тухай 171 дугаартай тушаал,
-Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Нөхөн тушаал гаргах тухай 140 дугаартай тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Б.Батцэцэгийн хүсэлтээр*******,*******,*******н нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Хүсэлт гаргагч нь 1988 оноос 1991 он хүртэл Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд жимс ногоочноор ажиллаж байсан боловч овог нэр сольсон зөрчил үүссэн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Б.Батцэцэг нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1988 оноос 1991 он хүртэл Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд жимс ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Нөхөн тушаал гаргах тухай 140 дугаартай тушаал /Тушаалд: 1.М*******р овогтой Батцэцэгийг 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн жимс ногооны үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй/ зэрэг баримтууд,
Гэрч М.Батсайханы: ...Миний бие эхээс 6-уулаа. Б.Батцэцэг нь миний хамгийн том эгч. М*******р гэдэг хүн манай аав байгаа юм. Ааваар овоглодог байж байгаад сүүлд ээжээр овоглосон юм шиг байна лээ. Манай ээжийг До******* гэдэг. Манай аавыг Гомбодоржийн М*******р гэдэг. гэх,
Гэрч*******ийн: ...Б.Батцэцэг нь 1988 оноос 1991 он хүртэл Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйд жимс ногоон дээр надтай хамт ажиллаж байсан. Б.Батцэцэг нь тасралтгүй ажиллаж байсан. Б.Батцэцэг ажиллаж байх хугацаандаа М*******р гэдэг хүнээр овоглодог байсан. Хойд аав нь байсан гэх,
Гэрч*******ийн: ...Б.Батцэцэг бид хоёр 1986 онд Төв аймгийн Заамар сумын темсийн жимс ногооны ангид хамт суралцаад 1988 онд төгсөөд Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйд 1991 оныг дуустал жимс ногоон дээр хамт ажиллаж байсан. М*******рын Батцэцэг гэдэг байсан. Хойд аав нь байсан юм шиг байна лээ гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
4.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
5.Иймд хүсэлт гаргагч Б.Батцэцэгийг 1988 оноос 1991 он хүртэл Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд жимс ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийг 1988 оноос 1991 он хүртэл Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд жимс ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА