Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00514

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00514

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Булган аймаг, ******* дүгээр багийн ******* тоотод оршин суух *******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00530/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.

Хүсэлт гаргагч Л.Ариунаа шүүх хуралдааныг эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Л.Ариунаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би Булган аймгийн Ардын боловсролын хэлтсийн харьяа Булган аймгийн 6 дугаар цэцэрлэгт 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс туслах багшаар анх ажилд орж 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад цэцэрлэгийн багшийн сургуульд элсэн орж 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж, 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс Булган сумын 6 дугаар цэцэрлэгт ажилд орж 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл багшаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул шүүхэд хандаж байна. Иймд 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Булган аймгийн цэцэрлэгүүдэд туслах багш болон багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Лхагвасүрэнгийн Ариунаад 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдөр олгосон №061045 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,

-1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай 20 дугаартай тушаал,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаартай лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3.Хүсэлт гаргагч Л.Ариунаагийн хүсэлтээр *******,*******а нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/245 дугаартай албан бичгээр ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,

-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/843 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №03-02/5421 дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Хүсэлт гаргагч нь 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Булган аймгийн цэцэрлэгүүдэд туслах багш болон багшаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Л.Ариунаа нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Булган аймгийн цэцэрлэгүүдэд туслах багш болон багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Лхагвасүрэнгийн Ариунаад 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдөр олгосон №061045 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,

-1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай 20 дугаартай тушаал,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаартай лавлагаа,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/245 дугаартай албан бичгээр ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,

-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/843 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №03-02/5421 дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 лавлагаа зэрэг баримтууд,

Гэрч Г.Оюунмаагийн: ... ******* нь 1988 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ха******* багийн үтрэмд нормчиноор надтай хамт ажиллаж байсан. ... 1988-1990 оны хооронд тасралтгүй хамт ажиллаж байсан. ... гэх,

 

Гэрч *******гийн: ...Л.Ариунаа нь 1988 онд намайг цэцэрлэгийн багш хийж байхад 1 дүгээр цэцэрлэгт туслах ажилтнаар орж ирж байсан. Тухайн үед 4,5 охин 10 дугаар ангиа төгсөөд 1 дүгээр цэцэрлэгт туслах ажилтнаар орж ирж байсан юм. Тэр дунд цуг орж ирж байсан... гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

4.Иймд шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

5.Иймд хүсэлт гаргагч Л.Ариунааг Булган хотын 6 дугаар цэцэрлэгт 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах хүмүүжүүлэгчээр, 1989 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган хотын 1 дүгээр цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр, 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган сумын 6 дугаар цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* Булган хотын 6 дугаар цэцэрлэгт 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах хүмүүжүүлэгчээр, 1989 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган хотын 1 дүгээр цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр, 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган сумын 6 дугаар цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Булган Өлзийт цэцэрлэгийн багшийн сургуульд оюутан байсан тул хүсэлтийн энэ хэсгийг хангахаас татгалзсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА