Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 317/ШШ2025/01315

 

 

 

 

 

2025 09 18 317/ШШ2025/01315

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч:-байрлах *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Гт овогт Эн ***ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 780.934,73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Э.***аас 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2174733 дугаар үйлчилгээний гэрээний үүрэгт 780.934,73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.-Хариуцагч Э.*** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.*** нь *** ХХК-ийн гэрээний үүрэгт 780.934,73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 780.934,73 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Э.***ад холбогдуулан гэрээний үүрэгт 780.934,73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч Э.*** нь нэхэмжлэлийн шаардлага 780.934,73 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор *** ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.*** нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Э.*** нь нэхэмжлэлийн шаардлага 780.934,73 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор *** ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.908 төгрөгийн тал хувь 11.594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11.594 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 11.594 төгрөгийг хариуцагч Э.***аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ