| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00531/И |
| Дугаар | 304/ШШ2025/00513 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00513
| 2025 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 304/ШШ2025/00513 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******угаар хороо, *******амж, *******,******* оффис, 17 давхарт байрлах, Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* аймаг,******* сум, *******,******* тоотод оршин суух, *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,968,775.52 /хоёр сая есөн зуун жаран найман мянга долоон зуун далан таван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Хулан нь 57279 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 9300175*******угаартай зээлийг 386 хоног хугацаа хэтрүүлж, удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардуулж байсан. Одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 57279 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-75*******угаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,066,900.13 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 809,541.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 66,833.62 төгрөг, нотариатын зардалд 25,500.00 төгрөг, бүгд 2,968,775.52 (хоёр сая есөн зуун жаран найман мянга долоон зуун далан тав зууны тавин хоёр) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Н.Хулангаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Хулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч Н.Хуланд холбогдуулан 2,968,775.52 /хоёр сая есөн зуун жаран найман мянга долоон зуун далан таван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Хулан нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Хуланд холбогдох 2,968,775.52 /хоёр сая есөн зуун жаран найман мянга долоон зуун далан таван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч Н.Хулан нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 31,405 /гучин нэгэн мянга дөрвөн зуун тав/ төгрөг, хариуцагч Н.Хулангаас 31,405 /гучин нэгэн мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА